ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
б.
цагдаа, шүүх, урьдчилан хорих төвийн ажилтнуудад гэмт хэрэгг холбогдсон
болон урьдчилан хорих төвүүдэд хоригдож буй хүүхэд эсвэл хаягдсан хүүхдийн
эрхийг хамгаалах талаар сургалт зохион байгуулах.
Конвенцийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх шалгуур боловсруулах үндэсний
хэмжээний механизм бий болгох.
59. Конвенцийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг
авч хэрэгжүүлсэн.
60. Төрийн хүүхдийн талаарх бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх болон үйл
ажиллагааг нь энэ чиглэлд чиглүүлэх үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний төвийг
байгуулсан нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх болон хүүхдийн
ашиг сонирхолд нийцүүлэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон нийтийн оролцоог
нэмэгдүүлж сайжруулсан. Жил болгон ХТҮТ иргэд, байгууллагуудад хүүхдэд
боломжоороо үйл ажиллагаагаа зориулахыг уриалж, 6 дугаар сарын 1 буюу олон улсын
хүүхдийн эрхийн өдөр энэ хугацаанд зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн
гаргадаг. Энэхүү ажиллагааны үр дүнд 1993 онд 1990 байгууллага, хувь хүмүүс ХТҮТ
болон түүний салбаруудыг дэмжигч болсон. Аймаг, хот болгонд өнчин, ядуу өрхийн болон
нийгмийн хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд туслах хандивын сан байдаг.
61. Түүнчлэн Засгийн газрын байгууллагууд өөрсдийн салбарын хүрээнд хүүхдүүдэд
хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүнд:
а. Тээврийн удирдах газар аялал жуулчлал болон зусланд хамрагдаж буй
хүүхдүүдийн тээврийн зардалд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.
б. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, компани, хоршоо
болон аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг болгосон хүүхдийн хамгааллын
арга хэмжээг баталсан сайдын тушаал гаргасан. Түүнчлэн хөдөөгийн хүүхдийн
нийгмийн асуудал, тэдгээрийн хөдөлмөр болон боловсролын асуудлыг тусгасан
“Хөдөөгийн хүүхдүүд” тусгай төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.
в. Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам ажилгүйчүүдийн дунд 8, 10 дугаар анги
төгссөн хүүхдүүдийн тоо их байгааг харгалзан тэднийг мэргэжлийн сургалтын
төвүүдэд хамруулах, ажлын байр бий болгох арга хэмжээ авсан. Бусад
яамдууд эдгээрийн адил хүүхдийн эрх ашигт нийцсэн арга хэмжээнүүдийг авч
хэрэгжүүлсэн. Монголын шашны зөвлөл хаврын сүүлчийн сарын 29-ний өдөр
хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх тусгай ном хурахаар шийдвэрлэж, энэ өдрийг
хүүхдэд хандив өргөх өдөр болгон, улмаар сүсэгтэн олны өргөсөн өргөлийн
тодорхой хэсгийг хүүхдийн халамжийн санд шилжүүлдэг жишиг тогтсон.
II хэсэг. Хүүхдийн тодорхойлолт
62. Одоогийн байдлаар Монгол Улсад насны доод хэмжээг тогтоож хүүхдийг
тодорхойлсон хууль байхгүй. Гэсэн хэдий ч 18 нас хүрээгүй бүх хүнийг хүүхэд гэж
ерөнхийд нь ойлгодог. Хүүхдийн эрхтэй холбоотойгоор хууль болгон насны хязгаарыг өөр
өөрөөр тогтоосон. Үүнд:
19