ЗУРГАДУГААР БҮЛЭГ 52. ХТҮТ нь 14 үндсэн ажилтантай. Аймаг, хотуудын хүүхдийн төв 3-5 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн асуудал эрхэлсэн зааварлагч сум, дүүрэг болон бүс болгонд ажилладаг. Түүнчлэн ХТҮТ-ийн дэргэд Олон улсын хүүхдийн амралтын төв, Монголын Хүүхдийн ордон, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн хэвлэлийн зөвлөл, “Залгамжлагч” хүүхдийн аялал жуулчлалын клуб, “Солонго”, “Есөн эрдэнэ” зэрэг хүүхдийн соёл, спортын төв болон хэд хэдэн зуслан зэрэг хүүхдийг хөгжүүлэх болон тэдгээрийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх ажпыг хариуцан зохион байгуулдаг харьяа байгууллагуудтай. 53. ХТҮТ болон түүний орон нутгийн салбарууд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг. Г. Конвенцийг олон нийтэд сурталчлах ажил 54. Монгол Улс 1991 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон даруй конвенцийг монгол хэлнээ орчуулж, олон нийтэд зориулан үндэсний сонин хэвлэлүүдэд нийтэлсэн. 55. Үүнээс хойш Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг хүмүүсийн дагаж мөрдөх гол бичиг баримт болж, тэдгээрийн үйл ажиллагаа конвенцийн заалт бүрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх болсон. 56. Радио, телевиз, хэвлэл зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд конвенцийн зарчим, заалтуудыг тайлбарлах, хүүхдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт, Монгол Улсад тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах арга зам, мөн хүүхдийн эрхийн зөрчлийн талаар өргөн хэмжээний мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг явуулдаг. Монголын радио болон телевиз Монголын хүүхдүүдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар тусгай нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлдэг. Түүнчлэн хөтөлбөрүүд хүүхдийн эрхийг зөрчсөн хэргийг гаргаж тавьдаг. 57. Дараах хүндрэл бэрхшээлүүд ��улгарч байна. а. Хэдийгээр радио, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн талаар тусгай нэвтрүүлэг нэвтрүүлдэг ч, хичээлийн хөтөлбөрт хүүхдийн эрхийн талаар тусгайлан бэлтгэсэн материал, сургапт байхгүй байна. б. Конвенцийг олон нийтэд ерөнхий байдлаар сурталчилж, хүүхдийн эрхийн талаар олон нийтэд мэдээлж байгаа ч конвенцийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийн талаарх судалгаа хийх, арга зүйн үүднээс хандах тодорхой механизм байхгүй байна. с. Сүүлийн үед эцэг, эхчүүд болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад конвенцийн зарчим, заалтуудыг иж бүрнээр ойлгуулах тусгай үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгцээ шаардлага бий болж байна. 58. Тиймээс конвенцийг сурталчлан таниулах ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. а. Конвенцийн үзэл санаа бүрттусгай хөтөлбөр боловсруулах, конвенцийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий хүмүүст сургалт зохион байгуулах. Жишээ нь 18

Select target paragraph3