ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 47. Гэр бүлийн тухай хуулиар (1973 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан) гэрлэх насны доод хэмжээг 18 насаар тогтоосон. Эцэг, эхчүүд үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, ажилч хичээнгүй, шударга иргэн болгох, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх үүрэг хүлээсэн. Хуульд зааснаар эцэг, эхийн үүрэг бол хүүхдийн ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаалах явдал юм гэж заасан. Мөн уг хуулиар эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах болон үрчлэхтэй холбоотой журмыг зохицуулсан (гадаадын иргэдэд хүүхэд үрчлэх асуудлыг нарийвчлан зохицуулаагүй). 48. Эрүүгийн байцаан шийтгэх хууль (1994 оны 3 дугаар сард батлагдсан) хүүхдийн эрх зүйн чадамжтай холбоотойгоор хүүхдэд хамгаалалт бий болгосон. Хэн ч хүүхдийг ганцааранг нь байцаах буюу шүүхийн өмнө аваачих эрхгүй. Мөрдөн байцаалтын аль ч үе шатанд хүүхэд өмгөөлөгч, эсвэл эцэг, эх эсвэл, хууль ёсны төлөөлөгчтэй оролцоно. Хүүхэд оролцсон аливаа хэргийн шүүхийн өмнөх шатны мөрдөн байцаалт аль болох богино хугацаанд явагдах ёстой. В. Хүүхдийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх механизм 49. Улсын Их Хурлын Хүн ам, эрүүл мэнд, хөдөлмөр болон нийгмийн асуудал эрхэлсэн байнгын хороо нь хүн амын талаарх бодлогыг тодорхойлох, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжилтийг хянахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар тус хороо Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн төсөл дээр ажиллаж байна. 50. Хүн амын бодлого болон хөдөлмөрийн яам 1992 оны 8 дугаар сард байгуулагдсан. Тус яам хүн амын талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг. 51. Хүүхдийн төлөө үндэсний төв (ХТҮТ) нь 1991 оны 5 дугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор төрийн хүүхдийн талаарх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр байгуулагдсан. 1993 оны 2 дугаар сараас хойш ХТҮТ нь дараах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. а. Нийгмийн халамж шаардлагатай хүүхдүүдийг анхаарч, тэдэнд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах б. Хүүхдийн эрхийн хамгааллын талаар хүчин төгөлдөр үйлчилж буй үндэсний хууль тогтоомжийг сайжруулах санал боловсруулах, судалгаа хийж, дүгнэлт гаргах в. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон улсын, бүсийн болон үндэсний байгууллагуудтай хамтарч ажиллах г. Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх д. Хүүхдийг өөрийнх нь авьяас, сонирхлын дагуу хөгжүүлэх, хүүхэд чөлөөт цагаа зөв, үр дүнтэй өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулах е. Олон нийтийн байгууллагууд болон нийгэмлэгүүдийн санаачилгыг дэмжих, идэвхжүүлэн урамшуулах ё. Хүүхдүүд амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцлийг хангах болон хүүхдэд зориулсан аялал жуучлал, мэдээлэл харилцааг зохион байгуулах 17

Select target paragraph3