ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ дагуу үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авна”. Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг холбогдох яамд боловсруулж, 1993 оны 5дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Хөтөлбөр хэрэгжилтийн шатандаа явж байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн эрүүг мэнд, боловсрол болон нийгмийн бусад салбарт 12 төсөл хэрэгжих гэж байна. 26. Хөтөлбөр өндөр настан, ядуу, тахир дутуу болон өнчин хүүхдүүдийн нийгмийн халамжийг өргөтгөх зорилгыг агуулсан. Одоогийн байдлаар 287 хүүхэд асрамжийн төвд байгаа бөгөөд Засгийн газар жил болгон улсын төсвөөс 60 сая төгрөгийг өнчин хүүхдүүдэд зориулж байна. Улсын төсвөөс 125.5 сая төгрөгийг Тусламжийн санд оруулж хүүхдүүдэд хувцас авч өгөх, 55.7 сая төгрөгийг ядуу өрхийн болон өнчин, тахир дутуу, оюун ухааны хомсдолтой’ 176,000 гаруй хүүхдэд хувцас авахад зарцуулсан байна. Бараг бүх аймгуудад олон нийтийн тусламжтайгаар “Хүүхдийн халамжийн сан”-г байгуулсан бөгөөд энэ нь өнчин хүүхдүүдэд туслахад олон нийтийн анхаарлыг хандуулахад ихээхэн нөлөөлсөн. 27. Мөн хөтөлбөрт Засгийн газрын зүгээс ам бүл олон бөгөөд бага орлоготой өрхийн хүүхдүүдэд сурах бичиг, хичээлийн хэрэгсэл худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх болон цэцэрлэг, зуны амралтын зардлыг төлөх талаар зорилт дэвшүүлсэн. 1993 онд Засгийн газар олон улсын хүүхдийн амралтын төвд 75 сая төгрөг, 18 аймаг, Дархан болон Эрдэнэт хотууд дахь хүүхдийн 22 зуны зусланд 60.6 сая төгрөг, Улаанбаатар хот дахь 13 зуны зусланд 47.1 сая төгрөг болон яамдын харьяа 3 хүүхдийн зусланд 10.7 сая төгрөгийг тус тус зарцуулсан. 1993 онд улсын төсвөөс хүүхдийн зуны зусланд 193.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Засгийн газар цэцэрлэгүүдийн хоол хүнсний зардлын 50 хувийг хариуцаж, 1993 онд 2,116,3 сая төгрөгийг энэ зорилгоор зарцуулсан. 28. НҮБ-ын Хүүхдийн сан 1965 оноос хойш Монгол Улстай хамтран ажиллаж, энэ хугацаанд Монголд туслах зорилгоор 1 саяас илүү америк долларыг зарцуулсан. 1996 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл хугацаан дахь хамтын ажиллагааны шинэ хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөр нь үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. 29. Хөтөлбөрийн хүрээнд 12 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрийн дөрөв нь хүүхдийн эрүүл мэнд, гурав нь хоол тэжээл, хоёр нь суурь боловсрол, хоёр нь хүнд нөхцөл дэх хүүхэд, нэг нь үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр болон Хүүхдийн эрхийн тухай конвенцтой холбоотой. Шинэ хөтөлбөрийг батлахаас өмнө НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэг нь голчлон хүүхдийн эрүүл мэнд болон хоол тэжээлтэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байсан. 30. ҮАҮХ-т тусгагдсан 7 гол зорилгын 4 нь хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой. Эдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийв. а. Нярайн эндэгдлийн бууралт. 1992 онд 1000 амьд төрөлт тутамд 62 нярайн эндэгдэл байсан. 1995 онд дэвшүүлсэн зорилго 59 болгох, 2000 онд 49 болгох явдал юм. Энэ хугацаанд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 82 байсан ба үүнийг 1995 онд 73 болгох, 2000 онд 61 болгох зорилготой. 1993 онд нярай хүүхдийн эндэгдэл 1,000 амьд төрөлт тутамд 57.4, тав хүртэлх насны хүүхдийн 13

Select target paragraph3