ЗУРГАДУГААР БҮЛЭГ эрхийн зөрчил ихсэх хандлагатай байна. Иймээс Монголын одоогийн нөхцөл байдал болон үндэсний хууль тогтоомжид конвенцийн заалтууд хангалтгүй тусгагдсаныг харгалзан Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах иж бүрэн хууль боловсруулах шаардлагатай байна. Үүнд үндэслэн хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн бариад байна. 22. Хүүхдийн талаар төр, Засгийн газрын зүгээс дараах үндсэн баримт бичиг болон хуулиудыг боловсруулсан. Төрөөс хүүхэд, залуучуудын талаар баримтлах чиглэл 23. Энэхүү чиглэл нь 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 119 дүгээр зарлигаар батлагдсан. Энэхүү баримт бичигт өсвөр, залуу үеэ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, эрдэм боловсрол эзэмшүүлэх, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлж, Монгол зан заншил, үндэсний уламжлалыг өвлүүлэх, бие дааж аж төрөх нөхцөлийг хангах нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн баталгааг бий болгоход төрийн бодлого чиглэгдэнэ гэж заасан. Энэхүү чиглэлийн агуулга нь хүнд чиглэсэн буюу хүн төвтэй бөгөөд хувь хүнийг хөгжүүлэх талаарх дэвшүүлсэн зорилго нь нийгмийн болон улс төрийн ардчилалтай нягт уялдаа холбоотой хэрэгжинэ. Монгол Улсын Үндсэн хууль 24. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан шинэ Үндсэн хууль нь өмнөх Үндсэн хуультай харьцуулахад хүний эрхийг шинэ түвшинд гаргаж дээдэлсэн давуу талтай. Хүүхдийн эрхийн тухай конвенцид тусгагдсан хүүхдийн үндсэн эрхүүд Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг буюу хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлэгт бүрэн тусгагдсан. Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх ашгийг төр хамгаална” гэж заасан. Түүнчлэн 17 дугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Иймээс Хүүхдийн эрхийн тухай конвенц нь бусад үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Үндсэн хуулийн эдгээр бүх заалтууд нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалтууд үндэсний хууль тогтоомжид тусгагдах болон шинэ хууль боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь юм. Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр (ҮАҮХ) 25. “Засгийн газар хүнд чиглэсэн буюу хүн төвтэй төсөл болон хүүхдийн эсэн мэнд өсөж бойжих нөхцлийг хангах, хамгаалах, хөгжүүлэх тухай дэлхий дахины Тунхаглалын 12

Select target paragraph3