ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ дамжуулан худалдах, хэргийг нуун дарагдуулахаас сэргийлэх, буруутай этгээдийг шийтгэх тухай” протоколыг соёрхон батлах. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудлыг зохицуулах 66. 1999 онд “Хүүхдийн гэмт хэрэг болон хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр“ баталсан, Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн тасгийг өөрчлөн зохион байгуулсан, 18 нас хүрээгүй хүмүүст тусгайлан зориулсан хуулийн заалтыг оруулсан, Эрүүгийн хуулийг 2002 онд шинэчлэн баталсан зэрэг хууль зөрчсөн хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хүч чармайлтыг үнэлж байна. Гэвч 18 насанд хүрээгүй хүмүүсийг урьдчилан хорих байранд удаан хугацаагаар хорих, ноцтой биш гэмт хэрэгт анх удаа холбогдсон хүүхдийг хорих ялаар шийтгэх явдал байсаар байгаад сэтгэл зовниж байна. 18 насанд хүрээгүй хууль зөрчсөн хүмүүс хуулийн зөвлөгөө туслалцаа авах боломжгүй байгаад Хороо сэтгэл зовж байна. Урьдчилан хорих байр, шоронгийн нөхцөлийг сайжруулах талаар зарим нэг нааштай зүйл хийгдсэн ч эдгээр газарт хүүхэд амьдрах нөхцөл хангалтгүй байсаар байгааг Хороо тэмдэглэж байна. 67. 18 нас хүрээгүй хөвүүд Улаанбаатар хотод байгаа хүүхдийн тусгай шоронд ял эдэлдэг боловч охидыг насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй нэг шоронд хорьж байна.18 нас хүрээгүй ял эдэлж байгаа болон суллагдсан хүмүүст зориулсан нийгэмшүүлэх үйлчилгээ хомс байгаад сэтгэл зовниж байна. Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг шийдвэрлэх хууль тогтоомж 18 нас хүрээгүй хүмүүсийг тэнсэн суллах талаар хүндрэл учруулахаар байгаад Хороо эмзэглэж буйгаа илэрхийлье. Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа хүүхдэд мэдрэмжтэй байж чадахгүй байгаа бөгөөд энэ талаар конвенцийн заалтыг хангах хэмжээнд сургагдаж бэлтгэгдээгүй байгаад эмзэглэж байна. 68. Хүүхдийн гэмт хэргийн асуудлаарх Ерөнхий хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу тус улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан “Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг шүүн таслах ажиллагаа явуулахтай холбоотой наад захын дүрэм” (Бээжингийн дүрэм), “Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндсэн зарчим” (Риядын үндсэн зарчим), “Эрх чөлөө нь хязгаарлагдсан насанд хүрээгүй хүнийг хамгаалах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын журам, “Гэмт хэргийн улмаас хуулийн системд байгаа хүүхдэд үзүүлэх арга хэмжээний тухай” Венийн дүрэм болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 37, 40, 39 дүгээр зүйл, насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг хамгаалах стандартыг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна. a. Хүүхдийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, бүх аймагт сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн хүүхдийн шүүх байгуулах; б. 18 нас хүрээгүй хүмүүсийг хорих ялын хугацааг хуулиар богиносгох; в. 18 нас хүрээгүй хүмүүсийг урьдчилан хорих байранд байлгах хугацааг хуулиар богиносгох, аргагүй тохиолдолд зөвхөн шүүгчийн зөвшөөрөлтэйгөөр аль болох бага хугацаагаар хорих, хорьсны дараа хугацааг заавал шалгаж үзэх; 119

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents