ЗУРГАДУГААР БҮЛЭГ
63. Хорооноос зөвлөх нь:
a. Хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдвэрлэх үндэсний, иж бүрэн стратегийг
боловсруулж хэрэгжүүлэх, энэ ажлын хүрээнд хамгийн эмзэг бүлгийнхэнд
онцгой анхаарал хандуулж, тэдний өсөлт хөгжлийн бүхий л хэрэгцээг хангахын
тулд мэргэжлийн болон амьдрах ухааны сургалтад хамруулах, бие махбодын
болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, архи, хорт бодист донтсон хүүхдэд үзүүлэх
нөхөн сэргээх, нийгэмшүүлэх зэрэг үйлчилгээнүүдийг бий болгох;
б. 1994 оны 7 дугаар сард батлагдсан “Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах
тухай” хуульд зааснаар гэрээсээ дайжсан хүүхдийг цагдан хорих бодлогыг
түдгэлзүүлж, конвенцийн заалттай бүрэн нийцэх бусад хэлбэрийг хайн ажиллах;
в. Хүүхэд хараа хяналтгүй болохоос сэргийлэх, гудамжинд амьдарч байгаа
хүүхдэд хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ үзүүлэх, тэднийг гэр бүлдээ эргэж
очих боломжоор хангахын тулд гудамжинд амьдрах болсон үндсэн шалтгаан,
учир холбогдол, зан чанарыг ойлгох судалгаа хийх;
г. Хараа хяналтгүй хүүхдийн тухай олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх,
ойлголтыг нэмэгдүүлэх;
д. Хараа хяналтгүй хүүхэд болон тэдэнтэй ажилладаг төрийн бус байгууллагуудтай
хамтран ажиллах, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад байгууллагаас техникийн
тусламж авах.
Бэлгийн мөлжлөг ба хил дамнан худалдаалах
64. Биеэ үнэлж буй хүүхдийн тоо өссөөр байгаад маш их эмзэглэж байна. Хүүхдийг
хил дамжуулан худалдах нь Монгол Улсад хүний эрхийн зөрчлийн харьцангуй
шинэ үзэгдэл гэдгийг Хороо тэмдэглэхийн зэрэгцээ ядуурал, ажилгүйдлийн өсөн
нэмэгдэж буй түвшин, хүүхэд гэрээсээ дайжихад хүргэж байгаа гэр бүлийн хүнд нөхцөл
болон аялал жуулчлал өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүүхдийг бэлгийн
мөлжлөгт ашиглах ба хил дамжуулан худалдаалах эрсдэлийг өсгөж болзошгүй хүчин
зүйлүүд олон байгаад сэтгэл зовниж байна.
65. Хүүхдийг бэлгийн мөлжлөгт болон бусад хэлбэрээр ашиглахаар хил дамжуулан
худалдагдахаас сэргийлэх, үүнтэй тэмцэхэд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна:
a. Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, хил дамжуулан худалдахаас сэргийлэх,
үүнтэй тэмцэх үндэсний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, хүүхдийг ийм
эрсдэлд оруулж байгаа хүчин зүйл, уг шалтгааныг арилгахад анхаарах;
б. Хүнийг хил дамжуулан худалдсан хэргийг илрүүлэх, мөрдөх тухай хууль
тогтоомж, хүч чармайлтыг бэхжүүлэх, хил дамжуулан худалдах асуудлын тухай
ойлголтыг дээшлүүлэх, буруутай этгээдэд хуулиар хариуцлага хүлээлгэх,
в. Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглахын эсрэг 1996, 2000 оны Дэлхий нийтийн
амлалт, үйл ажиллагааны тунхаглалтай уялдуулан бэлгийн мөлжлөгт өртсөн
болон хил дамжуулан худалдагдсан хүүхдэд нөхөн сэргээх, туслах үйлчилгээ,
хөтөлбөрийг хангалттай хэрэгжүүлэх;
г. Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх
тухай” конвенц (2000), “Хүнийг, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийг хил
118
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents