ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
түүнчлэн хүнд хортой нөхцөлд алт, нүүрсний уурхайд хүүхэд ажиллаж байгаа нь туйлын
анхаарал татсан асуудал болж байна.
60. Цаашилбал, үндэсний спортоос ашгийн төлөө бизнес болон ихээхэн өөрчлөгдсөн
уламжлалт, морины уралдаанд оролцож буй хүүхдийн аюултай нөхцөлд Хорооны зүгээс
сэтгэл зовниж байна. Тодруулбал 8 настай хүүхдийг ч уралдаанд оролцуулж тэднийг
гэмтэж бэртэх бүр цаашилбал амь насаа алдахад хүргэж байгаад Хороо сэтгэл зовж байна.
61. Дараах чиглэлээр үр дүнтэй, яаралтай арга хэмжээг авахыг Хороо зөвлөж байна.
a. Хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүнд болон хортой
нөхцөлд ажиллуулахыг хориглох зэргээр хүүхдийн хөдөлмөртэй холбоотой
хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэх; Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 32
дугаар зүйл, Монгол Улс нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын
138, 182 дугаар Конвенц, 146, 190 дүгээр Зөвлөмжийг биелүүлэх замаар гэрийн
үйлчлэгчийн болон хөдөөгийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан
сэргийлэх;
б. Мэргэшсэн хөдөлмөрийн байцаагчдыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн
хөдөлмөрийн хяналтыг дээшлүүлэх;
в. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг мэргэжлийн болон албан бус боловсролын
хэлбэрээр чанартай боловсрол олох боломжоор хангах, тэд сурч боловсрох,
амрах, тоглох, чөлөөт цагтай байх нөхцөлийг хангах;
г. Гэрийн үйлчлэгчийн болон хөдөөгийн хөдөлмөр, ер нь хүүхдийн хөдөлмөрийн
сөрөг үр дагавруудын талаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг
нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэх замаар хүүхдийн хөдөлмөрийн талаар олон
нийтийн хандлагыг өөрчлөх;
д. Морин уралдааны бизнест хүүхэд хэдий хэмжээгээр, ямар байдлаар
мөлжигдөж байна гэдгийг тогтоох тодорхой судалгаа явуулах, уралдааны
морь унаж байгаа хүүхдийн насыг хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар гэж
Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан 16 нас байхаар тогтоож түүнээс доош
насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглох;
е. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO/IPEC)-аас тусламж авахаа
үргэлжлүүлэх
Хараа хяналтгүй хүүхэд
62. Хараа хяналтгүй хүүхдийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл өгөөгүйд
харамсаж буйгаа илэрхийлж байна. Хараа хяналтгүй хүүхдэд зориулсан халамжийн
төвүүдийг байгуулсныг талархан тэмдэглэж байгаа ч маш хүнд нөхцөлд амьдарч байгаа
хараа хяналтгүй хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа, энэ байдалд хүргэж байгаа шалтгаан
нь ихэнхдээ гэр бүлийн хүчирхийлэл, доромжлол байдагт сэтгэл зовж байна. 1994 оны 7
дугаар сард батлагдсан “Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай” хуулиар гэрээсээ
дайжсан хүүхдийг нэг долоо хоног хүртэл хорьж болохоор заасан нь тус улсын хууль
тогтоомж конвенцийн зарчимтай бүрэн нийцэхгүй байгааг харуулж байна. Мөн хараа
хяналтгүй хүүхдийг гадуурхах олон нийтийн хандлага нь эдгээр хүүхдийн хүнд амьдралыг
улам хэцүү болгож байна.
117
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents