ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээ 43. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сайжруулах, ялангуяа 1993-2000 онд Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр улаан бурхан, менингит, сахуу зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Оролцогч улсын хийсэн ажлыг үнэлэхийн зэрэгцээ хүүхдийн хоол тэжээлийн доройтол их байгаа, эхийн болон 5 хүртэл насны хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр, тухайлбал бүс нутгаар ялгаатай, мөн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бүс нутагт өөр өөр байгаад сэтгэл зовниж байна. Хөхөөр дагнан хооллох түвшин буурч байгаа болон тус улс нь “Эхийн сүүг орлох бүтээгдэхүүний борлуулалтын олон улсын хэм хэмжээ” -г соёрхон батлаагүй байгаад Хороо сэтгэл зовниж байна. Эмийн хэрэглээ, түүний нөлөөний тухай мэдлэг муутай, үнэ хямд хүүхдэд зориулсан эм, эмийн бүтээгдэхүүн ховор байгаа нь ноцтой асуудлыг бий болгож байна. Ариун цэврийн нөхцөл муу, байгалийн бохирдол нэмэгдэж, цэвэр найдвартай ундны усны хүртээмж дутагдалтай байгаад сэтгэл эмзэглэж байна. Цаашилбал, хөдөөнөөс нийслэлд шилжин суурьшсан албан ёсны бүртгэлгүй хүүхэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нь маш бага байгаад санаа зовж байна. 44. Дараах арга хэмжээ даруй авахыг онцлон зөвлөж байна. а. Оролцогч улсын бүх бүс нутгийн хүүхэд тэр дундаа алслагдсан хөдөө орон нутагт байгаа хүүхдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээг тэгш хүргэхийн тулд тус салбарт санхүүгийн болон хүний нөөцийг хуваарилахыг чухалчлах; б. Төрөхийн өмнөх үйлчилгээг сайжруулж эхийн болон 5 хүртэл насны хүүхдийн эндэгдлийн түвшнийг тууштай бууруулах, ялангуяа хөдөөгийн эхчүүд, хүүхдүүдэд илүү анхаарах; в. Эхийн сүүг орлох бүтээгдэхүүний борлуулалтын олон улсын хэм хэмжээг батлах, хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхөөр хооллох, түүнээс хойш нярай хүүхдэд тохирсон нэмэгдэл хоолтой хослуулах; г. Сургуулийн сурагчдыг хооллох хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, ялангуяа хөдөөгийн хүүхдэд илүү анхаарах; д. Хүүхдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зориулалтын найдвартай, хямд эм, эмийн бүтээгдэхүүнээр тэгш хангах, эмийн нөлөө, хэрэглээний тухай ойлголтыг дээшлүүлэх; е. Цэвэр, аюулгүй ундны усны хүртээмж, ариун цэврийн байдлыг сайжруулах, хүүхдийг байгалийн бохирдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах; ё. Хөдөөгөөс нийслэлд шилжин суурьшсан, албан ёсны бүртгэлгүй хүүхдийн эрүүл мэндийн байдалд анхаарч, тэдэнд эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг тэгш хүртээх боломжийг бүрдүүлэх. Өсвөр үеийнхний эрүүл мэнд 45. Оролцогч улс “Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөр”, ”Эрүүл мэндийг дэмжигч сургууль“ аяны хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээгээр дамжуулан өсвөр үеийнхний эрүүл мэнд болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлсэн явдлыг Хороо тэмдэглэж байна. Гэвч сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ 113

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents