ЗУРГАДУГААР БҮЛЭГ 5. Эрүүл мэнд, халамжийн суурь үйлчилгээ (Конвенцийн 3 дугаар зүйлийн 6, 18 дугаар зүйл, 1-3 дугаар зүйлийн 23, 24, 26, 27 дугаар зүйл) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 41. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд маш их эмзэглэж байгаа бөгөөд тэднийг ялгаварлан гадуурхах явдал байсаар байгаад харамсаж байна. Тэдэнд зориулсан үйлчилгээний ихэнх нь төв суурин газар төвлөрснөөс хөдөө орон нутагт амьдарч байгаа тахир дутуу хүүхэд нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлд илүү өртөж байгаад сэтгэл зовниж байна. Тахир дутуу хүмүүсийн эрхийг зохицуулах хууль, “Тахир дутуу хүмүүсийн аж амьдралыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1999 онд баталсан зэргийг сайшаан тэмдэглэж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн үр дүнтэй бодлого, суурь үйлчилгээ, зохицуулалт байхгүй байгаад харамсаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд зохицсон орчин бүрдүүлэх талаар хууль тогтоомж байхгүй байсаар байна. Ийм олон хүүхэд боловсролын болон, нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй байгааг онцлон тэмдэглэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх статистикийн тоо баримт хангалтгүй, нийгэмд хэвшсэн буруу ойлголт, ялгаварлан гадуурхах явдал байсаар байгаад санаа зовниж байна. 42. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох тухай дүрэм (Ерөнхий Ассамблейн 48/96 тоот тогтоол) болон Хөгжийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар Хорооны ерөнхий хэлэлцүүлгээс(CRC/C/69) гарсан зөвлөмжтэй уялдуулан дараах асуудлыг яаралтай анхааралдаа авахыг зөвлөж байна. а. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн үндэсний хэмжээний иж бүрэн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн болон хүний нөөцийг хуваарилах; б. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар статистикийн бүрэн, задаргаатай тоо баримтыг цуглуулах, тэдгээрийг тахир дутуу хүүхэд нийгэмд тэгш боломж эдлэх эрхийг нь хангах бодлого хөтөлбөр боловсруулахад ашиглах, ялангуяа хөдөө амьдарч байгаа ийм хүүхдэд илүү анхаарсан байх; в. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхах үзэгдлийг бүрэн устгаж, тийм хүүхдийг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд бүрэн оролцох тэгш боломж олгох; г. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болохоор ердийн сургуульд суралцуулах талаар бололцоотой бүх арга хэмжээг авах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгцээнд нь нийцсэн боловсролын хөтөлбөрийг бий болгох; д. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээнд нийцсэн орчин, мэдээлэл, харилцааг бий болгох арга хэмжээ авах; е. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай Монголын нийгэмд байгаа урхаг буруу ойлголтыг өөрчлөхийн тулд ийм хүүхдийн эрх, тусгай хэрэгцээ, мөн чадвар, боломжийн тухай ойлголтыг дээшлүүлэх. 112

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents