ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 38. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон (CRC/C/100), “Гэр бүл, сургуулийн хүрээнд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах тухай” (CRC/C/111) Хорооны ерөнхий хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжтэй уялдуулан дараах зөвлөмж өгч байна. а. Гэр бүлийн орчинд биеийн болоод сэтгэл санааны бүх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, 2004 оны тав дугаар сард батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” хуулийг хэрэгжүүлэх, хүүхдийг бүх төрлийн хүчирхийллээс бүрэн хамгаалах талаар бололцоотой бүхий л арга хэмжээг авах; б. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хэмжээг бууруулахын тулд хүүхдийн эсрэг хүчирхийллийн учир шалтгаан, хүрээг судлах; в. Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөх асуудлыг бүрэн устгах, үүний тулд ураг төрлийн хүмүүс бэлгийн харьцаанд орохоос хамгаалах тухай хууль зүйн орчин бүрдүүлэх, хүчирхийллийн тохиолдлыг мэдээлэх хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан механизмыг бий болгох, үнэ төлбөргүй, гурван оронтой дугаар бүхий 24-цагийн тусламжийн утасны үйлчилгээг бүрэн дэмжих, хүчирхийллийн тохиолдлуудыг тууштай мөрдөн байцаах буруутай этгээдэд шүүхээр хариуцлага хүлээлгэх; г. Хүчирхийлэлд өртсөн хүмүүс, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл өгөхийг дэмждэггүй нийтийн уламжлалт хандлагыг өөрчлөх, гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэх мэт энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх; д. Гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг мөрдөх, байцаан шийтгэх, хүчирхийлэгчид ял ноогдуулах хууль эрх зүйн үйл ажиллагаа нь хүүхдэд мэдрэмжтэй, хүүхдийн язгуур эрх ашгийг нэн тэргүүнд харгалздаг байх нөхцөлийг бүрдүүлэх; е. Хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхэд болон хүчирхийлэл үйлдсэн хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэргээн засал хийх, хэвийн байдалдаа буцаж дасан зохицоход нь туслах үйлчилгээ үзүүлэх хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмгэг судлаач, нийгмийн ажилтан болон бусад нарийн мэргэжлийн хүмүүс дутагдалтай байгаа асуудлыг шийдэх. Хүүхэд асрах үйлчилгээ 39. Хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэгийн тоо цөөн, бүс нутгийн хувьд ихээхэн ялгаатай байгаад Хороо сэтгэл зовниж байна. 40. Конвенцийн 3 дахь бүлгийн 18 дугаар зүйлийн дагуу Хүүхэд асрах газар, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах, ялангуяа энэ талаар бүс нутгийн ялгаатай байдлыг арилгахад анхаарахыг зөвлөж байна. 111

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents