ЗУРГАДУГААР БҮЛЭГ
эх хоёулаа үүрэгтэй байх зарчмыг харгалзан, эцэг эх хоёрын хамтын хариуцлагыг
дээшлүүлэхэд чиглэсэн хууль, бодлого, боловсролын хөтөлбөрийг боловсруулж
хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Гэр бүлийн орчноос хөндийрсөн хүүхэд
33. Гэрээсээ дайжсаны улмаас Хүүхдийн халамжийн төвд байгаа болон асрамжийн
газар байгаа хүүхдийн тоо нэмэгдсээр байгаад Хороо санаа зовниж байна. Гэр бүлийн
хуулийн 9 дүгээр зүйлийн 25 дахь заалтыг харгалзан хүүхдийг /гэр бүлээс өөр орчинд/
байршуулахтай холбоотой журмууд нь Конвенцийн агуулга, зарчимтай бүрэн нийцэхгүй
байна гэж Хороо үзэж байна.
34. Конвенцийн 20 дугаар зүйлийн дагуу дараах зөвлөмжийг өгч байна:
а. Хүүхдийг гэр бүлийн орчноос тусгаарлахгүйн тулд урьдчилан сэргийлэх
яаралтай арга хэмжээ авах, асрамжийн газарт байгаа хүүхдийн тоог буруулах;
б. Асрамжийн газарт хүүхдийг байршуулахын өмнө холбогдох мэргэжлийн
хүмүүс, эрх бүхий байгууллагуудын оролцоотойгоор нөхцөл байдлыг үнэлэх,
шаардлагатай тохиолдолд аль болох цөөн хоногоор, мэргэжлийн байгууллагын
шийдвэрээр байршуулах, конвенцийн 25 дугаар зүйлийн дагуу эргэж үнэлэх;
в. Конвенцэд заасан эрхүүд, ялангуяа хүүхдийн язгуур эрх ашиг, гэр бүлд
түшиглэсэн халамжийн бусад хэлбэрт онцгой анхаарал хандуулах замаар
хүүхдийг өргөж асардаг уламжлалт тогтолцоог хөгжүүлэх;
г. Эцэг эхэд зориулсан сургалт, зөвлөгөө, олон нийтэд түшиглэсэн хөтөлбөрөөр
дамжуулан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нараас хүүхдээ өсгөж
хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд нь зохих тусламж дэмжлэг үзүүлэх.
Үрчлэлт
35. 1999 оны Гэр бүлийн хуулийн үрчлэлттэй холбоотой заалт, 2000 онд соёрхон
баталсан “Хүүхдийг улс хооронд үрчлүүлэх асуудлаар хамтран ажиллах, хүүхдийг
хамгаалах тухай Гаагийн Конвенц”, “Монгол хүүхдийг гадаадын хүнд үрчлүүлэх тухай
журам”-ыг хэрэгжүүлж, дотоод, гадаад үрчлэлтийг зохицуулахад бүх боломжоороо
ажиллаж байгаад талархаж байна. Хүүхдийг үрчлэх, хуурай эцэг эх нь өсгөх Монголын
эртний уламжлалтай болон улс хоорондын үрчлэлт харьцангуй цөөн байдгийг тэмдэглэж
байна. Гэхдээ тус улсад одоо мөрдөж байгаа хүүхэд үрчлүүлэх талаарх хууль тогтоомж нь
Конвенцийн зарчимд бүрэн нийцэхгүй байгаад сэтгэл зовниж байна.
36. Холбогдох мэргэжлийн, мэргэжсэн, чадварлаг, мэргэжилтнүүдийн баг
ажиллуулах замаар хүүхэд үрчлүүлэх, асруулах ажиллагааг конвенцийн зарчимтай бүрэн
нийцүүлэн шийдэж байхыг зөвлөж байна.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах, шоовдорлох, хүчирхийлэх
37. Оролцогч улс нь хэдийгээр хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийллийн сөрөг
үр дагавар, уршгийг ойлгож, түүнээс сэргийлэх талаар арга хэмжээ авч байгаа ч дээрх
асуудал байсаар байгаад сэтгэл зовниж байна. Ялангуяа ураг төрлийн хүчирхийллээс
хамгаалах хууль зүйн орчин байхгүй байгаад сэтгэл зовниж байна.
110
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents