ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
байна. Мөн бодлого боловсруулах, шүүхийн шийдвэр гаргах, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт
хүүхдийн үзэл бодлыг хэрхэн анхаарч байгаа, энэ нь дээрх үйл явц болон хүүхдүүдэд
ямар үр нөлөөтэй байгааг байнга үнэлж үзэж байхыг зөвлөж байна.
3. Иргэний эрх, эрх чөлөө
(Конвенцийн 7, 8, 13-17, 19, 37(a) заалт)
Төрсний бүртгэл
27. Хүүхдийн төрөнгүүтээ бүртгүүлэх эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаад зовниж
буйгаа дахин илэрхийлье. Шинээр төрсөн хүүхдийг бүртгэхэд төлбөр авч байгаа нь
ядуу гэр бүлд санхүүгийн бэрхшээл үүсгэж, хүүхдээ бүртгүүлэхийг хойш тавихад хүргэж
байгаад зогсохгүй бүртгэл хойшлуулсанд нь нэмэлт төлбөр авдагт сэтгэл зовниж байна.
28. Бүх шатанд төрсний бүртгэлийг үнэ төлбөргүй, үр дүнтэй явуулах тогтолцоог
бий болгох, төрсний бүртгэл хийх явуулын хэсэг байгуулах, алслагдсан бүс нутагт
сурталчилгааны ажил өрнүүлэхийг зөвлөж байна.
Зодож шийтгэх
29. Хүүхдийг зодож шийтгэх явдал Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн
хэвээр байгаа бөгөөд энэ нь гэр бүлд төдийгүй албан ёсоор хориглосон сургууль болон
бусад байгууллагад гарсаар байгаад сэтгэл зовниж байна. Цаашлаад хууль тогтоомжоор
гэр бүлийн хүрээнд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох талаар заалт үгүйд харамсаж
байгаагаа тэмдэглэж байна.
30. Гэр бүл, сургууль болон бусад байгууллагад хүүхдийг зодож шийтгэх явдлаас
сэргийлэх, тэмцэх, мөн гэр бүлийн хүрээнд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар бүрэн
хориглохыг Хороо оролцогч улсаас шаардаж байна. Мөн хүч хэрэглэхгүйгээр хүүхдийг
сахилгатай байлгах бусад аргуудыг хэрэглэхийг хүүхдийн оролцоотойгоор олон нийтэд
ойлгуулах, боловсрол олгоход анхаарч энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудтай нягт
хамтран ажиллахыг санал болгож байна.
4. Гэр бүлийн орчин ба хүүхдийг халамжлах бусад хэлбэр
(Конвенцийн 5, 18 (1-2 дугаар бүлэг), 9-11, 19-21, 25, 27
(4 дүгээр бүлэг) болон 39 дүгээр зүйл)
Эцэг эхийн хариуцлага
31. Ганц бие эцэг/эхтэй гэр бүлийн тоо өсөж, тэдэнд учирч байгаа нийгэм эдийн
засгийн бэрхшээл нэмэгдэж байгаад болон эрчүүдийн эцэг байх үүргийн талаар ойлголт
хязгаарлагдмал байдагт Хороо санаа зовниж байна.
32. Гэр бүл, эцэг эхэд зайлшгүй шаардлагатай санхүүгийн болон бусад тусламж
үзүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авах, ялангуяа хүнд нөхцөлд амьдарч байгаа
ганц бие эцэг, эхтэй гэр бүлд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. 2001
онд батлагдсан Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг устгах хорооны
шийдвэрийг(A/56/38, 269-270 хэсэг) үндэслэн, хүүхдийг өсгөх, хөгжүүлэхэд эцэг
109
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents