ЗУРГАДУГААР БҮЛЭГ
дутагдалтай байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлье.
12. 2002-2010 онд хэрэгжих Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах хоёр дахь
шатны үндэсний хөтөлбөрийг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө санхүү,
техник, хүний нөөцөөр бүрэн хангах, мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц нь хүний
эрхийн зарчимд суурилсан, нээлттэй, оролцоог хангахыг онцгойлон зөвлөж байна.
Түүнчлэн конвенцийг хэрэгжүүлэхэд оролцох бүх шатны үйл ажиллагааны зохицуулалтыг
хангах стратегийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, Хүүхдийн төлөө үндэсний газрын
шинэ чиг үүргийг дэмжих, сургалт мэдээллээр хангах, салбар хоорондын уялдаа холбоог
зохицуулах үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэсэн талаар Хүүхдийн төлөө үндэсний газар
дараагийн илтгэлдээ тусгахыг зөвлөж байна.
Бие даасан хяналт
13. Хүний Эрхийн Үндэсний Комиссыг 2001 онд байгуулж, үндэсний гурван
комиссарын нэгийг хүүхдийн эрхийн мандаттай болгон, цаашид хүүхдийн эрхийн
асуудлаар дагнан ажиллах омбудсменийг бий болгох талаар анхаарч байгаад Хороо
талархал дэвшүүлж байна.
14. Хүний эрхийг хамгаалах үндэсний бие даасан байгууллагын үүргийн талаарх
ерөнхий зөвлөмжийн хоёр дугаарт заасны дагуу Хүний Эрхийн Үндэсний Комиссыг
санхүү, техник, хүний нөөцөөр бүрэн хангах, тус комисс Хүүхдийн эрхийн конвенцийн
хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд хянах, үнэлэх, хүүхдийн гомдлыг
хүлээн авах, судлах, шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхийг зөвлөж байна. Хүүхдийн
тусгай омбудсментэй болох асуудлыг хэлэлцэж буй явцыг шуурхайлахыг санал болгож
байна. Түүнчлэн авлигатай тэмцэх, сайн засаглалын стратегийг хөгжүүлэх талаар
шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Нөөцийн хуваарилалт
15. Оролцогч улс 20:20 санхүүжилтийн санаачилгыг хэрэгжүүлэх замаар хүүхдийн
эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, хүүхдийн сайн сайхны төлөө дотоодын
нөөцөө дайчлахыг эрхэмлэж байгааг дэмжиж байна. Гэвч хүүхдэд зарцуулж байгаа
санхүүжилтийн хэмжээ нь үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг
хамгаалах, сайжруулах хэрэгцээг хангаж чадахгүй байгаад Хороо харамсаж байна.
Хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний хувьд хот, хөдөөгийн ялгаа их байгаад сэтгэл
зовниж байна.
16. Хороо Оролцогч улсад дараах зөвлөмжийг өгч байна.
а. Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд зарцуулж байгаа төсвийн хувийг нэмэгдүүлэх,
хүний нөөцөөр хангах, хот хөдөөгийн хүүхдүүд эрхээ эдлэхэд гарч байгаа
ялгаатай байдлыг арилгах, алслагдсан нутаг болон сум суурины хүүхдийг
онцгойлон анхаарах, хүүхдэд зориулсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх
асуудлыг эн тэргүүнд тавих;
б. Олон улсын санхүүгийн болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон
хоёр талын хамтын ажиллагааны хандивлагчтай хамтран ажиллах явдлыг
үргэлжлүүлэх.
106
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents