ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ агуулгыг бүрэн гаргах шаардлагатай байна. 8. Гаагийн конвенцид 1998 онд нэгдэн орж, “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байна. 9. Дүрвэгсдийн статусын тухай конвенцид нэгдээгүй байна. 10. Хүүхдийн төлөө үйл ажиллагаанд нөөц хүчийг гурван чиглэлээр зохион байгуулж байгаа талаар илтгэлийн танилцуулгын хэсэгт дэлгэрэнгүй дурдсан болно. 11. Хүүхдийн эрхийн зөрчлийн түгээмэл хэлбэр болсон хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд бие даасан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлээгүй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хэмээх төрийн бус байгууллага 1997 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж хүүхдийн эсрэг асуудлын мөн чанарыг ойлгуулах, таниулахад их үүрэг гүйцэтгэж байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын жижиг хөтөлбөр, төслийг уялдуулах, зохицуулах талаар дорвитой өөрчлөлт гаргаж чадсангүй. 12. Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны онцлогийг үндэсний хууль тогтоомжид хүлээн зөвшөөрч нийцүүлдэг ч түүнийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаа зохих түвшинд хүрээгүй байна. Үүнд иргэдийн хүүхдийн эрх зүйн боловсролын мэдлэг, чадвар, дадалын түвшин ч нөлөөлж байна. 13. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь Парисын зарчим буюу хүний эрхийн үндэсний байгууллагын хэм хэмжээний дагуу Монгол Улсын Их хурлаас 2001 оны 2 дугаар сард байгуулагдсан. Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээнд заасан хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Комисс 3 гишүүнтэй, түүний ажлын алба 9 ажилтантай бөгөөд байгуулагдсанаас хойш “Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөр” боловсруулах төслийн багтай хамтарч улсын хэмжээнд хүний эрхийн судалгаа явуулж тайланг нэгтгэн хэвлүүлэх, төрийн бус байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авч шалгаж барагдуулах зэргээр ажиллаж байна. Хүний эрхийн салбарын олон улсын хөтөлбөр, төслийн шугамаар Монголын нээлттэй нийгмийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр дунд сургуулийн эрх зүйн хичээлийн агуулга, арга зүйн шинэчлэх томоохон хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн сургалтын агуулга, арга зүй, багшийн нөөц бүрэн шинэчлэгдэх боломжтой боллоо. Харин хүүхдийн эрхийн чиглэлээр үндэсний байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд дорвитой өөрчлөлт гарч чадсангүй. Шүүх, хууль хяналтын болон хорих байгууллагын ажилтан, нийгмийн асуудал эрхэлсэн захиргааны ажилтнуудад зориулсан богино хугацааны сургалтуудын чанар олон улсын түвшингийн шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна. Монголд хүний эрхийн шинэ тутам үүссэн байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж, олон улсын хүний эрхийн байгууллагуудын тусламж дэмжлэг нэмэгдэж байна. 14. Өнгөрсөн 10 жилд буюу 1991-2000 оны хугацаанд хандивлагчид хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн (зээл, тусламж, бүх хэлбэрийн төслийн, техникийн туслалцааны санхүүгийн) хүрээнд нийтдээ 2.6 тэрбум ам.долларыг Монгол Улсад олгохоор амласан тооцоо гарч байна. Нийт амласан ХАЁТ-ийн 72 хувь буюу 1.9 тэрбум ам.долларын зээл, тусламжийг бодитойгоор ашигласан байна. Нийт ашигласан ХАЁТ101

Select target paragraph3