Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
Хэрэглэгч танаа
Гарын авлагын зорилго
Хүний эрхийн боловсролын гарын авлагыг сургагч багш нар болон хүний эрхийн үндэсний байгууллагуудад хүний
эрхийн боловсролын сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахад нөөц хэрэглэгдэхүүн болгон ашиглахад зориулсан
болно. Тиймээс шинэ хийгээд туршлагатай багш нарт бүгдэд нь Хүний эрхийн боловсролын онолын болон практик
чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьсон болно. Уг Гарын авлага нь Хүний эрхийн боловсролын шууд даган мөрдөх
загвар бус, мөн түүнийг хамгийн сайн зохион байгуулах арга замыг ч зааж буй хэрэг биш юм. Харин Хүний эрхийн
боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах олон арга замыг тодорхойлж, оролцогчид болон тэдгээрт гарах үр
дүнг харгалзан тохиромжтой арга хэлбэрийг сонгохыг санал болгож байна.
Гарын авлагын тухай
Гарын авлага нь дөрвөн хэсэгтэй. Эхний хэсэгт хүний эрх, хүний эрхийн боловсрол болон энэ чиглэлээр хүний
эрхийн үндэсний байгууллагуудын чиг үүрэг, эрх хэмжээг танилцуулна. Хоёр дахь хэсэгт хүний эрхийн боловсролын
онол, арга зүйн үндэс, түүний философи, зарчмыг авч үзнэ. Мөн бусад хүний эрхийн боловсролын онолын хүрээ
болон түүний практик хандлагуудыг авч үзнэ. Гурав дахь хэсэгт сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, загвар
боловсруулах үйл явц ба арга зүй, түүнийг хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх, хэмжих тухай асуудалд анхаарсан
болно. Энэ хүрээнд бага боловсрол дахь бага насны хүүхэд, мөргөлдөөний үед болон мөргөлдөөний дараах бүс
нутагт анхаарвал зохих асуудлыг тусгасан болно. Сүүлийн хэсэгт хүний эрхийн б��ловсролын үйл ажиллагаанд
хэрэглэж болох олон тооны арга, аргачлалуудыг нэгтгэн авч үзлээ. Гарын авлагын бүлэг бүрийн төгсгөлд тухайн
бүлгийн гол дүгнэлтүүд, ашигласан эх сурвалжийг орууллаа. Тодорхой бүлгүүдэд шаардлагатай мэдээлэл, НҮБын Хүний эрхийн боловсролын тухай тунхаглал зэргийг хавсралтаар тус тус орууллаа.
viii