Хоёрдугаар хэсэг. Хүний эрхийн боловсролын онол, зарчим, хандлагууд 1.4. Харилцааны менежмент: Хүний эрхийг үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллах Харилцааны менежмент гэдэг нь хүний эрхийн төлөө эерэг үр нөлөө үзүүлж чадах хувь хүн, бүлэг, байгууллагуудтай хүсэл зоригийн үндсэн дээр, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг бүрдүүлэх явдал юм. Уг харилцаа нь харилцан бие биедээ үр дүнтэй байх нэг болон түүнээс дээш тооны талуудын хооронд болно. Иймд сургагч багш нь эрх эдлэгч ба үүрэг хүлээгч зэрэг гол оролцогчдыг тодорхойлох, тэдэнд холбогдох хүний эрхийн асуудлыг шийдвэрлэхэд “холбогч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. 1.5. Хүний эрхийн нөлөөллийн ажил:81 Хүний эрхийн үнэ цэнэ, ач холбогдлыг дэмжих, бусдыг уриалах Хүний эрхийн нөлөөллийн ажил нь олон хэлбэртэй бөгөөд ихэвчлэн нийгмийн шударга ёсны төлөө, мөн эмзэг бүлгийн хүмүүсийг чадавхижуулах, бүтцийн өөрчлөлт хийх явцтай таарч тохирдог. Хүний эрхийн сургагч нь эмзэг бүлгийн иргэд эрхээ хүндэтгэх, хамгаалах, хангах чадвартай болох, эрхийнхээ төлөө үйл ажиллагаа зохион байгуулахыг дэмжих “дэмжигч”-ийн үүргийг гүйцэтгэх ёстой. Австралийн хүний эрхийн комисс 2012 оны 6 сард цахим доромжлолд өртсөн үе тэнгийнхэндээ дэмжлэг үзүүлэхийг залуучуудад уриалсан үндэсний кампанит ажлыг санаачилжээ. “BackmeUp” кампанит ажил нь цахим доромжлолд өртсөн хүмүүст чиглэсэн эерэг алхам хийхэд уриалах үндсэн зорилготой юм. Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд гэрч чухал үүрэгтэй. Уг хэрэгт өртсөн хүмүүст туслах аяныг өрнүүлснээр тэд нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хохирохгүй байх, улмаар сургууль дахь аюулгүй байдлын мэдрэмж нь сайжрах зэрэг сайн талтай гэж Комиссын хэвлэлийн төлөөлөгч Др. Хелен Шзоке мэдэгджээ. “BackmeUp” кампанит ажил нь Эдит Кован их сургуулийн Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих судалгааны төвийн профессор Донна Кросс, Лаура Томас зэрэг тэргүүлэх эрдэмтдийн хийсэн судалгаанд тулгуурлажээ. Судалгааны үр дүнд доромжлол нь олонхи тохиолдолд гэрч болон бусдын нүдэн дээр үйлдэгдэж байсан бөгөөд тэд энэ тохиолдолд ямар ч эрх мэдэлгүй гэж өөрсдийгөө мэдэрч байжээ. “BackmeUp” кампанит ажил нь цахим доромжлолд өртсөн хүмүүст туслахыг уриалсан видео хийх тухай өсвөр үеийнхний дунд уралдаан зохион байгуулжээ. Уг кампанит ажлыг олон тооны түншүүд дэмжин ажиллаж байна. “BackmeUp” кампанит ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах цахим хуудсаар танилцана уу. www.facebook.com/2012backmeup. 1.6. Олон нийтийн хөгжил: Хүний эрхийн төлөө олон нийтийг чадавхижуулах нь82 Хүний эрхийн төлөө олон нийтийн хөгжил гэдэг нь хүний эрхэд холбогдох асуудлыг таних, хяналт шинжилгээ хийх, чухал асуудлуудаар хүний эрхийн төлөө нөлөөллийн ажил хийх зэрэгт олон нийтийг чадавхижуулах явдлыг ойлгоно. Уг ажил нь гэгээрүүлэх, оролцоог хангах, тэгш хамруулах, өөрийгөө тодорхойлох, хамтын ажиллагааг дэмжих зарчмуудад тулгуурладаг. Хүний эрхийн сургагч нь төслийн менежмент, манлайллын хөгжил, дагуулж заах, чиглүүлэх, багшлах, холбох, нөлөөлөх, мэдээлэл харилцааны зэрэг “олон чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай болно. 81 82 Хүний эрхийн үндэсний байгууллагууд “нөлөөлөл” гэх ойлголтыг бодлого, практикт тодорхой өөрчлөлт оруулах зорилгоор үүрэг хүлээгчдэд чиглэсэн лобби хэмээн үздэг. Энэ арга нь хүний эрхийн боловсролоор дамжуулан нөлөөлөл хийх гэсэн хандлагыг агуулсан болно. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ФелисаТиббитсийн “Хүний эрхийн боловсролын шинэ за��варууд” номноос танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hrea.org/index.php?doc_id=558. “Олон нийт” хэмээх энэхүү ойлголтыг тодорхой салбарын эсхүл газарзүйн байршлаар нэгдсэн бүлэг хүмүүс, тухайлбал ажлын хамт олон, сургуулийнхан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нэг гудамж, тосгон, бүс нутгийн хүмүүс гэх байдлаар авч үзсэн. Үүнд эрх эдлэгч, үүрэг хүлээгч, нөлөөлөгчид хамтдаа багтана. Бүлэг 5: Хүний эрхийн боловсролын хандлага 41

Select target paragraph3