Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага Олон аргат хандлага нь Бүлэг 4-т авч үзсэн хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, зарчмыг хэрэглэдэг. Уг хандлага нь ялгаварлан гадуурхахгүй байх, оролцоог хангах, хариуцлагатай байх, гэгээрүүлэх зэрэг хүний эрхийн үндсэн зарчмуудад тулгуурладаг. Олон аргат хандлага нь хүний эрхийн боловсрол олгох дараах 6 арга хэлбэрийг авч үздэг. 1.1. Мэдээлэл дамжуулах: Хүний эрхийн мэдээллийг түгээх Мэдээлэл дамжуулах гэдэг нь хүний эрхийн тухай мэдээллийг хувь хүн, бүлэг, олон нийтэд түгээх явдал юм. Мөн хувь хүн, бүлэг, олон нийтэд хүний эрхийн ямар асуудлуудад анхаарал хандуулах тухай мэдээллийг ХЭҮБ-д хүргэх явдлыг оруулдаг. Хүний эрхийн сургагч нь хүний эрхийн тухай мэдээллийг зорилтот бүлгийнхэнд хамгийн зохистой хэлбэрээр хүргэх, мэдээллийг түгээх “харилцаа”-ны үүргийг гүйцэтгэнэ. 1.2. Сургалт: Хүний эрхийн мэдлэг, чадварыг хуваалцах Сургалт нь хүмүүс эрхийнхээ тухай мэдээллийг хэрэглэх, хүний эрхийн үүднээс аливаад хандах чадвартай болгоход эрмэлзэнэ. Үүний тулд сургалтын явцад хүрвэл зохих үр дүнг багцлан тодорхойлбол зохино. Хүний эрхийн сургагч нь хүний эрхэд холбогдох агуулга, чадварыг хүмүүст үр дүнтэй заан сургах, шаардлагатай арга зүй, туршлагыг дэмжих “багшийн” үүргийг гүйцэтгэнэ. Малайз Улсын Хүний эрхийн комисс (SUHAKAМ) 2009 онд хууль бусаар хил зөрчсөн болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт хэрхэн туслах талаар 30-50 цагаачлалын ажилтнуудад сургалт зохион байгуулжээ. Ийнхүү цагаачлалын мэргэжилтнүүд харилцан ярилцах, харилцах, зөвлөлгөө тусламж өгөх чадварт суралцсан байна. Үүний үр дүнд тухайн оронд хууль бусаар зорчсон болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийг ялган таних чадвартай болсон гэж Малайз Улсын Хүний эрхийн комиссын дарга Тан Сри Хашми Агам хэлжээ. Тэрээр “хэрвээ Засгийн газрын зүгээс Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх 2007 оны хуульд хууль бус хил нэвтрэгчдийн асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл сургалт зохион байгуулах шаардлагатай” гэжээ. Малайз Улсын Хүний эрхийн комисс нь хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, улмаар хохирогч болсон болон болох эрсдэлтэй хүмүүсийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий Англи, Бахаса хэл дээрх мэдээллийн хуудас боловсруулжээ. Уг мэдээллийн хуудсыг Азийн бусад хэлнээ орчуулж, Малайз ба АСЕАН-ы орнууд, элчин сайдын яамд, Засгийн газрын байгууллагууд, нисэх буудал, шүүх зэрэг газарт түгээх ёстой хэмээн Хашми мэдэгджээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах цахим хуудсаар танилцана уу. www.asiapacififorum.net/news/malaysia-suhakam-totrain-offiials-on-human-traffiking.html 1.3. Чиглүүлэх: Хүний эрхийн төлөө бусдын үйл ажиллагааг дэмжих, бэхжүүлэх Чиглүүлэх гэдэг нь үйл явц болон агуулгад суурилсан байдаг. Олон аргат хандлагын хувьд “Чиглүүлэх” гэдэг нь суралцагчид хувийн ба бүлгийн гэгээрэлд тулгуурлан өөрийн болон бусдын туршлагыг үнэлэх, улмаар хүний эрхийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг дэмждэг. Иймд хүний эрхийн сургагч нь хүмүүс өөртөө болон бусдад нөлөөлж буй хүний эрхийн асуудлыг ялган таних, шийдвэрлэх арга замыг олоход нь дэмжлэг үзүүлэх “чиглүүлэгч”-ийн үүргийг гүйцэтгэнэ. 40 Бүлэг 5: Хүний эрхийн боловсролын хандлага

Select target paragraph3