Хоёрдугаар хэсэг. Хүний эрхийн боловсролын онол, зарчим, хандлагууд Зарчим 3: Оролцоог хангах Хүний эрхийн боловсрол нь хүмүүс боловсролын үйл ажиллагаанд бүрэн оролцохыг дэмжинэ. Оролцогчдын эрхэмлэх зүйлс, үзэл бодол, асуулт зэрэг нь үнэлэгдэж, суралцахуйн үйл явцад хувь нэмрээ оруулж буй бол тэр жинхэнэ боловсрол юм. Хүний эрхийн сургагч нь оролцогчдод хүндэтгэлтэй хандан, өөрийн хувийн шинжээ харуулахыг дэмжинэ. Боловсрол дахь оролцоог хангах хандлага нь дараах шинжүүдтэй байна. • Оролцогчид өөрсдийн туршлагаа хуваалцахын хирээр мэдлэг нь хөгжил, хөдөлгөөнд оршиж, байнга өсөн тэлэх • Суралцахуйн үйл явцад хүмүүс идэвхитэй оролцох • Хүмүүс өөрсдийнхөө тухай суралцах • Сургагч нь мэдлэг түгээгч бус харин чиглүүлэгч байх • Хоёр талын идэвхитэй харилцаанд суурилсан байх • Давтах байдлаар мэдлэгийг цээжлэх бус харилцан үйлдлийн явцад суралцах • Баримт мэдээллээс илүүтэй задлан шинжлэх, дүгнэх, хэрэгжүүлэх үйлд анхаарах77 зэрэг болно. Оролцоог хангах зарчим нь оролцогчдыг хүний эрхийн боловсролын үйл ажиллагаанд бүрэн, идэвхитэй оролцуулах шаардлагыг сургагч багшид тавьдаг. Зарчим 4: Магадлах Хүний эрхийн боловсрол нь мэдлэг, туршлагыг улам хөгжүүлэн гүнзгийрүүлдэг. Хүний эрхийн боловсрол нь оролцогчдын ойлголт, туршлагыг нээн илрүүлж, харилцан солилцдог. Оролцогчдын хувьд ч өөрийн мэдлэг туршлагаа ярих, юмс яагаад тийм байгаа талаар өөрийн харьцуулалтыг хийдэг. “Магадлах зарчим” нь оролцогчдыг хүний эрхийн асуудлыг гүнзгийрүүлэн судлуулахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэрэглэгдэхүүнийг ашиглахыг сургагч багшаас шаардана. Зарчим 5: Ухаалаг үйлийн зарчим Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн талаар эргэцүүлэн бодож, ухамсарлан үйлдэхийг эрхэмлэнэ. Хүний эрхийн боловсрол нь үйлдэхүй ба эргэцүүлэхүйг хамтад нь агуулдаг. Мөн шүүмжлэлт сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэхийг хамтад нь авч үздэг. Тухайлбал, оролцогчид өөрсдийн хийж буй зүйлээ эргэцүүлэн, шүүмжлэн харах нь сургалтын нэг үр дүн гэсэн үг. Бүтээлч эргэцүүлэл нь түүнээс урган гарах үр дагаврын талаарх шүүмжлэлт тусгал болж чадсан тохиолдолд илүү үр дүнтэй үйлдэхүй болно. Аливаа үйлдэл үгүй эргэцүүлэл нь хоосон үг болно. Харин эргэцүүлэл үгүй үйлдэл нь үр дүнгүй ажил болно.78 Зураг 4.3: Ухаалаг үйл Эргэцүүлэл - ажиглах - дүгнэх Үйлдэл - үйлдэх - төлөвлөх Эргэцүүлэл - ажиглах - дүгнэх Үйлдэл - үйлдэх - төлөвлөх “Ухаалаг үйлийн зарчим” нь өөрийгөө болон оролцогчдыг юу үйлдэж, ямар үр нөлөө гаргаж бу��г эргэцүүлэн бодох арга замуудыг боловсруулахыг сургагч багшаас шаардана. 77 78 Хүний эрхийн боловсролын багц: Хүний эрхийн боловсролын Азийн бүсийн нөөцийн төв, 2003 он, хоёрдахь хэвлэлээс өөрчлөн оруулав. Хуудас 36., Пауло Фрерийн “Дарлагдсан сурган хүмүүжүүлэх зүй” номоос авав. (Уг ном 1970 онд Англи хэлээр орчуулагджээ) Бүлэг 4: Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд 37

Select target paragraph3