Хоёрдугаар хэсэг. Хүний эрхийн боловсролын онол, зарчим, хандлагууд
Хамааралтай байх: Хүмүүс өөрт хүчтэй нөлөөлж буй зүйлсийн талаар анхаардаг. Хэрвээ сэтгэл хөдлөл болон
үйлдлийн сэдэл хоёрын хооронд шууд холбоо байгаа бол тухайн сургалт нь оролцогчдын хувьд ихээхэн чухалд
тооцогдоно. Тиймээс хүний эрхийн сургагч нь сургалтаа оролцогчдод илүү хамааралтай болгохын тулд уг асуудлын
талаар суралцах шаардлагатай.
Бүтцийн шинжилгээ: Энэ хандлага нь хүний эрхийн нөхцөл байдлыг эерэгээр өөрчлөхийн тулд тухайн нийгэм дэх
бүтцийн болон хүчний харилцааг шинжлэхийг чухалчилдаг.
Өөрчлөгч боловсрол: “Хураагч боловсрол”-ын эсрэг ойлголт бөгөөд оролцогч хүмүүсийн болоод олон нийт, орчин,
нийгмийн өөрчлөн хувиргахыг эрмэлздэг. Хүний эрхийн сургагч нь хүн бүр өөрчлөлтийг хэрэгжүүлэх чадвар, хүсэл
зоригтой болоход анхаардаг. Өөрчлөгч боловсрол нь мөн гэгээрүүлэх чиг үүрэгтэй.
2. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙН ПРАКТИК ЗАРЧМУУД
Хүний эрхийн боловсролын зарчмууд нь тухайн сургалт албан ба албан бус салбарт хамаатай эсэхээс үл хамааран
бүх түвшинд хэрэгжинэ. Хэдийгээр тусгай нөхцөл бүр нөлөөлөх хэдий ч сургагч нь хүний эрхийн боловсролын үйл
ажиллагаандаа дараах зарчмуудыг удирдлага болгоно.
2.1. Хүний эрхийн боловсролын зургаан зарчим
Уг гарын авлагад дурдан буй хүний эрхийн боловсролын 6 зарчмыг Ази-Номхон далайн бүс нутгийн ХЭҮБ-уудын
хүний эрхийн сургагч, боловсролын онолчдын оролцоотойгоор тодорхойлсон болно.
Зураг 4.2: Хүний эрхийн боловсролын 6 зарчим
Оролцогчдод
хамааралтай байх
Хамтрах
Гэгээрүүлэх
Хүний эрхийн
боловсрол бол...
Оролцоог
хангах
Сэтгэхүйн
үйлийн
Магадлах
Бүлэг 4: Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд
35