Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
явцын динамикийг тайлбарлах нэгэн арга хэлбэр юм. Энэ хандлагаар оролцогчид бол “дотогш харагчид” бөгөөд
тухайн сургалтын үйл явцын оролцдог. Харин тухайн сургалтад оролцохгүй байгаа хэсэг нь “гадагш харагчид” юм.
Гадагш харагчид нь тухайн сургалтын үйл ажиллагаанд хууль ёсны ашиг сонирхолтой, эсвэл хөрөнгө оруулсан
байж болох ч заавал тийм байх шаардлагагүй юм. Хүний эрхийн сургагчийн зорилго нь “дотогш харагчид”-ын
мэдлэг, туршлагаар уг сургалтыг чиглүүлэх явдал юм. Зарим үед, тухайлбал залуучуудын бүлэгтэй ажиллаж буй
залуу хүн, цагдаагийн алба хаагчдад сургалт хийж буй цагдаагийн алба хаагч буюу хүний эрхийн сургагч нь тухайн
оролцогчдын хувьд “дотогш харагч” нь болдог. Харин уугуул хүмүүсийн бүлэгтэй ажиллаж буй уугуул бус бүлгийн
төлөөлөгч, эмэгтэйчүүдэд сургалт хийж буй эрэгтэй сургагч багш бол тухайн оролцогчдын хувьд “гадагш харагч”
нь болдог. Гэхдээ уг харилцаа нь “дотогш харагч” хандлага төлөвших чухал түлхэц болдог.
Палестины хараат бус хүний эрхийн комисс Баруун эрэг болон Газын оршин суугчдад
нөхөн үржихүйн эрх болон түүнийг орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр
сургалт зохион байгуулав. Энэ нь 2011 оны 6 дугаар сард болсон бүс нутгийн зөвлөлгөөний
үр дүнг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болсон байна. Хоёр удаагийн сургалтаар Комиссын
ажилтнууд нөхөн үржихүйн эрхийн зарчим, үзэл баримтлалын талаар хэлэлцэж,
Комиссын ажилд хэрхэн нийцүүлэх талаар зарим санал зөвлөмжүүд гаргажээ. Үүнд:
• НҮБ-ын Хүн амын сантай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх
• Хууль тогтоомжийн төслүүдэд нөхөн үржихүйн эрхийн үүднээс дүн шинжилгээ
хийх
• Сургалтын хөтөлбөрүүдэд нөхөн үржихүйн эрхийн асуудлыг тусган нэвтрүүлэх
зэрэг болно.
Мөн тус Комиссын зүгээс Палестины нутаг дэвсгэрт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн
асуудалд анхаарал хандуулах зорилготой сургалтыг зохион байгуулжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.asiapacificforum.net/news/
palestine-building- awareness-of-reproductive-rights
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах цахим хуудсаар танилцана уу.
www.asiapacificforum.net/news/australia-videosshowcase-achievements-of-people-with-disabilities.
Оролцооны хандлага: Сургалтын үйл явцыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд оролцогч, дэмжигчдийн хувь нэмрийг
оруулах нь хүний эрхийн боловсрол дахь оролцооны хандлага юм. Үүний үр дүнд дараах үр дүнд хүрнэ.
• Бүлгийн, байгууллагын чадавхийг бэхжүүлнэ.
• Үр ашигтай, сайн хөтөлбөрүүд боловсрогдоно.
• Мэдээлэл, чадвар, туршлагыг солилцох замаар хоёр тал харилцан суралцана.
• Хүний эрхийн асуудлуудын талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэнэ.
• Хөтөлбөр, үйл ажиллагаанд өргөн дэмжлэг үзүүлнэ.
• Мэдлэг, туршлагын давуу талыг харуулна.
• Асуудлын зөрчилт талыг ялган харуулах бөгөөд хамтын зөвшилцөлд хүрэх, өөр өнцгөөс асуудалд хандах
зэрэгт туслана.76
Практик: Аливаа үйл ажиллагааг эргэцүүлэх болон дахин нягтлах нь үр дүнтэй байдаг. Практик нь зөвхөн үйлдэхүй
бус, харин түүний талаарх сэтгэхүйг мөн өөртөө агуулдаг. Мөн нөгөө талаас зөвхөн сэтгэхүй бус түүний үндсэн
дээрх үйлдэхүй юм.
76
34
Никки Слокум, “Оролцооны аргын хэрэглэгдэхүүн Сургагчийн гарын авлага” Бадуйн хааны сан, НҮБ-ын их сургуулийн
хамтарсан бүтээл, 2003 он, бүтээлээс өөрчлөн оруулав.
Бүлэг 4: Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд