Хоёрдугаар хэсэг. Хүний эрхийн боловсролын онол, зарчим, хандлагууд
Хураагч боловсрол:72
Зарим боловсролын үйл ажиллагаа нь зөвхөн мэдээлэл дамжуулах арга хэлбэрт түшиглэдэг. Ийм төрлийн
боловсролд сургагч багш нь мэдлэгийг эзэмшигч гэж харагддаг. Суралцагчдын хувьд тухайн сургалтад өөрийн
хувь нэмрээ оруулах мэдлэг, туршлагагүй гэж үзнэ. Хүний эрхийн боловсрол нь зөвхөн мэдээлэл дамжуулах аргыг
ашиглаж буй тохиолдолд ‹мэдлэг хураагч боловсрол› болох эрсдэлтэй байдаг.
Дээрээс доош-Доороос дээш хандлага: “Дээрээс доош - доороос дээш хандлага” нь аливаа хувь хүн, бүлгийн
зан үйлийг бусад бүлгийн хүн, бүлгийн үзэл бодолтой харьцуулж тодорхойлдог. Ялангуяа эрх мэдэлд суурилсан,
шатлан захирах шинжтэй харилцааны үед нийтлэг ажиглагддаг. Дээрээс-доош чиглэх хандлага нь боловсролын
байгууллагад илүү үр дүнтэй бөгөөд бүх багш нар өөрсдийн хөтөлбөртөө хүний эрхийн боловсролыг нэвтрүүлэхээр
шийдвэрлэж болно. Хүмүүс хүний эрхийг өөрсдийн ойлголтоор ойлгон, зан үйл, үйл ажиллагаагаа түүнд нийцүүлэн
өөрчлөн шинэчлэхийг ‹доороос-дээш› хандлагад тулгуурласан, үр дүнтэй хүний эрхийн боловсрол гэж үзнэ.
Зураг: 3.1: Дээрээс доош - доороос дээш хандлага
Дээрээс доош
Доороос дээш
Шүүмжлэлт заах арга зүй:73
Суралцагчдыг өөрсдийн нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодож, өөрт тохиолдсон асуудал, хувийн туршлагаа
өргөн хүрээнд авч үзэхэд уриалгаараа шүүмжлэлт сэтгэлгээ нь нэн чухал юм. Боловсролын бүтээлч заах арга зүй
нь аливаа үзэгдэл, үйл явцын талаар гүн гүнзгий эргэцүүлэн бодохыг шаарддаг. Үүнд мөн үйл ажиллагаа зохион
байгуулах асуудал орно. Энэ тохиолдолд хүний эрхийн сургагч багш нь нийтлэг асуудлыг ялган тодорхойлох, дүн
шинжилгээ хийх, практик шийдлийг санал болгох үүрэг гүйцэтгэдэг.
Харилцан ярианы боловсрол: Хүмүүс хоорондоо харилцаж, бусдыг сонсож, өөрийн туршлага, үзэл бодол байр
сууриа солилцож буй үед л жинхэнэ сургалт зохион байгуулагдана. Зөв зохиoн байгуулсан сургалтын үед хүн бүр
суралцагч бас багш болно. Хүний эрхийн сургагч багш нь оролцоог хангаж, хүн бүр бусдаасаа суралцах боломжийг
бүрдүүлснээр ‹жинхэнэ суралцахуйн хамт олон›-ыг бүрдүүлж чадна.
Хүний эрхийн боловсролын заах арга зүй:74 Хүний эрхийн боловсрол нь тэгш байдал, ялгаварлан гадуурхалт,
шударга ёсны төлөө байх бөгөөд сургагч багш нар боловсролын үйл ажиллагаандаа оролцож буй хүн бүрийн эрхэм
зэргийг хүндэтгэвэл зохино. Өөрөөр хэлбэл, боловсролын агуулга, үйл явц хоёр нь хувийн ба хамтын гэгээрэл,
өөрчлөлтийн үйл явц байна.
Дотогш ба гадагш харахуй:75 Хүний эрхийн боловсрол нь оролцогчдын үүрэг оролцоо болон хувь нэмрийг
чухалчлан үздэг. Гадагш болон дотогш харахуйн үзэл баримтлал нь хүний эрхийн боловсрол олгох, хөгжүүлэх үйл
72
73
74
75
Пауло Фрерийн “Дарлагдсан сурган хүмүүжүүлэх зүй” номд хэрэглэгдсэн нэр томъёо, 1968 он.
Мөн тэнд,
Сурган хүмүүжүүлэх зүй нь бүх насныханд чиглэсэн боловсролын тухай ойлголт. Гэвч үүнийг эртний Грек хэлний “хүүхэд”
гэсэн үгнээс гаралтай, мөн зарим нь “насанд хүрэгчдийн сургалт” гэсэн утгатай хэмээн тайлбарлах нь бий.
Жилл Крисп, “Маранга май!, Хүний эрхийн төлөө орон нутгийн хөгжил”, Австралийн шинэ орон нутаг сэтгүүлийн дугаар (Vol.9,
№1), 2011 оны намар,
Бүлэг 4: Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд
33