Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага 3.5. Энэтхэг Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Энэтхэгийн Хүний эрхийн үндэсний комисс нь нийгмийн хэсэг бүрт хамаарах хүний эрхийн асуудлаар иргэдийг мэдээллээр хангах, хүний эрхийн анхан шатны ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий сургалтын хэлтэстэй. Хэлтсийн чиг үүрэг нь голлон олон нийтэд чиглэх боловч аль болох бүх нийтийн хүний эрхийг хамгаалах зорилгоо биелүүлэх, мөн хүний эрхийн асуудлаар нийгмийн ойлголт хандлагыг бүрдүүлэх зорилгоор сургууль, коллеж, их сургуулиуд дахь сурагч, оюутнуудад хүрч ажиллахаар чармайдаг. Комиссын хувьд цагдаагийн алба хаагчдын зан үйл, хандлагаас шалтгаалсан олон тооны өргөдөл, гомдол хүлээн авдаг тул цагдаа нарт чиглэсэн хүний эрхийн боловсролын хөтөлбөр томоохон байр суурь эзэлдэг. Мөн шүүх, хорих байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, эмч, сувилагч болон уламжлалт эмчилгээний мэргэжилтнүүд, цэргийн албан хаагчид, гэрээт цэргүүд, багш, захирал, боловсролын мэргэжилтнүүд зэрэг нийтийн албаныханд хүний эрхийн мэдлэг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон хүний эрхийг хамгаалагчид хамрагддаг байна.66 3.6. БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс67 БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисс нь мөн хүний эрхийн тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүний эрхийн боловсрол, сургалт зохион байгуулах эрх хэмжээтэй. Комисс нь: • Бага, дунд, их сургууль болон бусад боловсролын хөтөлбөрт хүний эр��ийн зарчмуудыг нэгтгэн хэрэгжүүлэх талаар санаачлан ажиллах • Төрийн албаны шалгалт зэрэг сонгон шалгаруулалт, үнэлгээнд хүний эрхийг чухал шалгуур болгох талаар үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлэх • Соёлын бүтээл, ном хэвлэлээр дамжуулан нийгэмд хүний эрхийн соёл бүрдүүлэх • Хүний эрхийн тухай мэдээллээр хангах хүний эрхийн номын сан ажиллуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Комисс мөн дараах үйл ажиллагааг санал болгодог. Үүнд: • Прокурор, хорих байгууллага, цагдаагийн албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох • Хүний эрхийн судалгааны сургууль, төвийг ажиллуулах • Хүний эрхийн боловсролын төвийг ажиллуулах • Хүний эрхийн тухай кино, хүүхэлдэйн киног боловсруулах, түгээх зэрэг болно. 3.7. Шинэ Зеланд Улсын Хүний эрхийн Комисс Шинэ Зеландын Хүний эрхийн Комисс өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүний эрхийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тодорхойлсон байна. Үүнд: • Хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, олон нийтэд чиглэсэн мөн сургалт боловсролоор дамжуулан хүний эрхийг тууштай хамгаалагч байх, • Вайтангийн гэрээний хүний эрхийн үзэл санаа болон олон улсын ба үндэсний хүний эрхийн хуульд нийцсэн хүний эрхийн тухай ойлголтыг судалгаа, сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хөхиүлэн дэмжинэ хэмээн тодорхойлжээ. Комисс нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ хэрэгжүүлэхдээ баримтлах гурван үндсэн хандлагын нэг нь олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа байна. (уг үйл ажиллагааны гол хандлага нь хүний эрхийн боловсрол байна).68 66 67 68 28 Дэлгэрэнгүй мэдээллийг www.nhrc.nic.in/Documents/TrgGuidelinesdated17Dec2012.pdf Дэлгэрэнгүй мэдээллийг www.humanrights.go.kr/english/activities/education01.jsp Дэлгэрэнгүй мэдээллийг www.hrc.co.nz/human-rights-environment/human-rights-education Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол

Select target paragraph3