Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил Бага насны хүүхдүүд, гэр бүл: Олонх тохиолдолд эцэг эх, өвөө эмээ болон бусад насанд хүрэгчид нь хүүхдийн анхны багш нар нь байдаг. Боловсролын судалгаа51-ны үр дүнд хүүхэд насны эхний арван жил нь хүүхдэд хүний эрхэм зэрэг ба тэгш байдлын тухай хандлага төлөвшин тогтох маш чухал үе шат болохыг тогтоосон байна. Иймд хүүхдийн гэр бүл, орчны хүмүүс нь хүний эрхийн тухай, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдэх нь ихээхэн чухал юм. Багш нар, сургагчид болон сургуулийн удирдлагууд Багш нарын хувьд хүний эрхийн талаар юуг, хэрхэн зааж сургах тухай суурь ойлголттой байх шаардлагатай тул энэ тухай мэдэх нь чухал. Багш нар өөрсдийн зааж буй хичээлдээ хүний эрхийн асуудлыг үр дүнтэй тусгахын тулд боловсролын тогтолцооны ерөнхий дэмжлэг, баталгааг авах шаардлагатай байдаг. Эмч, сувилагч, хуульч, шүүгч, нийгмийн ажилтан, сэтгүүлч, цагдаагийн болон цэргийн албан хаагчид Эдгээр мэргэжилтнүүдэд тэдний биелүүлэх ёстой үүрэг хариуцлага, байр суурь болон эрх хэмжээ байх тул хүний эрхийн тухай зайлшгүй мэдэх шаардлагатай. Иймд хүний эрхийн сургалтын хөтөлбөр нь анагаах ухааны, хуулийн сургууль, их сургуулиуд, цэргийн болон цагдаагийн академи, бусад мэргэжлийн сургалтын байгууллагу��дын хөтөлбөрийн нэгэн суурь бүрэлдэхүүн байх ёстой. Эмзэг бүлгүүд Хүний эрхийн боловсрол нь зөвхөн албан ёсны сургалтаар хязгаарлагдах ёсгүй. Олон тооны хүмүүс суралцах боломжгүй байдаг. Мөн олон тооны хүмүүс Засаг захиргааны төвөөс алс хол амьдардаг. Иймээс дүрвэгсэд, үндэстний цөөнх, цагаач ажилчид, уугуул хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл ядуу хүмүүс ямар нэгэн эрх мэдэлгүй, мөн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг. Эмзэг бүлгийн хүмүүс өөрсдийн эрхээ хамгаалах, ахиц гаргахын тулд эрх, эрх чөлөө, түүний хамгаалалтын тогтолцоо, арга хэрэгслүүдийн талаар мэдэх шаардлагатай. Идэвхтнүүд ба ашгийн бус байгууллагууд Хүний эрхийн тэмцэгчдийн үйл ажиллагаа нь хүний эрхийн тогтолцооны нэгэн чухал үндэс суурийг бэхжүүлдэг. Мөн хүний эрхийн төлөөх хөдөлгөөнийг хөгжүүлэх стратеги нь хүний эрхийн талаарх онолын судалгааг бэхжүүлдэг. Мөн зарим төрийн бус байгууллагад ажиллагчид өөрсдийгөө хүний эрхийн төлөө ажиллаж байгаагаа сайн ялгаж ойлгодоггүй. Тухайлбал, шударга цалин хөлс, эрүүл мэнд, орон байрын асуудлаар ажиллаж буй хүмүүс уг асуудал нь хүний эрхийн нөхцөл байдал, ерөнхий тогтолцоонд ямар байдлаар холбогдохыг мэдсэнээр зорилгоо хэрэгжүүлэхэд нь туслах болно. Мөн магадгүй нийгэм, эдийн засгийн тэгш байдлын төлөө ажиллаж буй бусад хүмүүстэй нэгдмэл нэг зорилготой болохоо мэдэхгүй байж болзошгүй. Сонгогдсон буюу томилогдсон төрийн албан хаагчид Нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж буй төрийн албан хаагчдын хувьд хүний эрхийн тухай ойлгож мэдэх, түүнийг дэмжин ажиллах нь ихээхэн чухал юм. Аливаа сонгуульд нэр дэвшигчид нь хүний эрхийн талаар олон нийтийн өмнө үүрэг амлалт өгөх, мөн шинэ албан тушаалтны ажлын байрны чиг баримжаа олгох, мэргэжлийн сургалтад хүний эрхийн асуудлыг тусган хэрэгжүүлэх шаардлагатай. 51 Анхны жилүүд, амьдрах болом ба тэгш байдал:Бүтээлийн дүгнэлт шүүмж; Пол Жонсон Юлия Коссух, Хязгаарын эдийн засаг; Тэгш байдал, хүний эрхийн комисс, 2008 он; Дэлгэрэнгүй мэдээллийг www.equalityhumanrights.com/uploaded_files/research/7_ earlyyears_lifechances.pdf. Хүүхдийн асуудлаарх зөвлөгөө, Хүүхдийн асуудлаарх Сайдын ажлын алба (Ирланд); 2006; Дэлгэрэнгүй мэдээллийг www.dcya.gov.ie/documents/childcare/diversity_and_equality.pdf. Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт 19

Select target paragraph3