Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
Филиппиний Зэвсэгт хүчин, Филиппиний Үндэсний цагдаагийн алба хаагчид 2008 оны Хүний эрхийн
өдөрт: Филиппин улс, Минданао, Эспэранза Фото зургийг Жилл Крисп
Үүрэг хүлээгч нь эрх эдлэгчийн эрхийг хангах, хамгаалах талаар тодорхой хариуцлага хүлээсэн байгууллага, хувь
хүн байна. Эрх эдлэгч болон үүрэг хүлээгчийн хоорондын харилцаа нь эрх мэдлийн ялгаатай байдлаас үүсдэг.
үүрэг хүлээгч Байгууллагын хувьд тухайн байгууллага нь бусдын хүний эрхийг сахин хамгаалах чиг үүрэг, чадавхи
бүхий байна.
Цэргийн албан хаагч болохын хувьд, энэхүү төсөл миний ажил үүрэгт холбогдох хүний эрхийн тухай цогц
ойлголт өгч, хүн бүрийн эрхийг хэрхэн хамгаалах талаар сургасан болно. (Филиппин Улс)
Төр болон түүний хууль ёсны үүрэг хүлээгчид нь хүний эрхэд холбогдох нийтлэг үүрэг хариуцлагыг ханган
биелүүлэх чиг үүрэгтэй байдаг. Энэ нь парламент, яамд, орон нутгийн эрх баригчид, шүүгч болон хууль, шүүхийн
байгууллагууд, цагдаа, цагаачлалын алба, зэвсэгт хүчин, сургуулийн багш нар зэрэг төрийн бүх байгууллага, албад
нь хууль ёсны үүрэг хүлээгчид болно. Эрх эдлэгчийн эрхэд нөлөөлөх боломж, чадавх бүхий бусад байгууллага,
хувь хүн нь ёс суртахууны үүрэг хүлээгч болно. Бизнесийн салбар, хувийн хэвшлийн компани, орон нутгийн
манлайлагчид, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, өрхийн тэргүүн зэрэг нь бүгд ёс
суртахууны үүрэг хүлээгчид хамаарна.
Нөлөөлөгчид: эрх эдлэгч өөрийн эрхээ мэдэх, шаардах болон нөгөө талаас үүрэг хүлээгчид өөрийн үүргээ ханган
биелүүлэхийг шаардах, чиглүүлэх өвөрмөц үүрэг бүхий оролцогчдыг нөлөөлөгчид гэнэ. Үүнд олон нийтийн
мэдээллийн хэрэгслүүд, шашны, овог аймгийн тэргүүнүүд, үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллагууд, хүний
эрхийн үндэсний байгууллага, хүний эрхийг хамгаалагчид ордог.49
Хүний эрхийн боловсрол чиглэх шаардлагатай бүлгүүдийг дараах байдлаар жагсаав.50
49
50
18
Боловсролын байгууллагууд мөн энэ ангилалд орж болно. Гэхдээ хүүхэд, залуучуудыг сургуулиар дамжуулан сургах үндсэн
чиг үүргийг үүнд тооцохгүй болно.
Хүний эрхийн боловсрол гарын авлага: Суралцахуй, үйлдэхүй, өөрчлөлтийн төлөө үр дүнтэй практикууд; Нэнси Фловуэр нар,
Хүний эрхийн нөөцийн төв, Миннесота их сургууль; 2000 он Номоос өөрчлөн оруулав.
Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт