Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил
- аливаа бүтэц, тогтолцоог хүний эрхийн өнцгөөс тодорхойлох
- хүн бүр өөрийн үйлдэл, зан үйлийн үр дагаврыг эргэцүүлэх, дахин хянах
- аливаа бүлэг, нийтлэг, нийгмийн өмнө хамгийн их тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг ялган
тодорхойлох,
- хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх стратегиудыг боловсруулах
• Хувь хүн бүлгүүдийн хүний эрхийн төлөө үр дүнтэй үйл ажиллагаа явуулах талаар бэхжүүлэх
3. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ХЭНД ЧИГЛЭДЭГ ВЭ?
Хүний эрхийн боловсрол нь хүн бүрийн үйл хэрэг билээ. Хүний эрхийн боловсролын зорилтот бүлгүүдийг дараах
гурван бүлэгт хувааж үзэж болно.
• эрх эдлэгч - эрх нь зөрчигдөж болзошгүй хүмүүс
• үүрэг хүлээгч - бусдын эрхийг хангах болон зөрчиж болзошгүй хүмүүс
• нөлөөлөгчид- бусдын үзэл бодол үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэх боломж бүхий хүмүүс
Зарчмын хувьд хүн бүхэн эрх эдлэгч, үүрэг хүлээгч, нөлөөлөгчид байх боломжтой. Гэвч тодорхой нөхцөл байдалд
тухайн хувь хүн болон бүлэг нь аль нэгэн байр суурийг нийтлэг байдлаар илэрхийлдэг, өөрчлөгдөхүйц байр суурийн
цогц байдаг. Бүтцийн дүн шинжилгээний арга зүйн үүднээс авч үзэхэд,46 ‘энэхүү ангилал нь тухайн нөхцөл байдалд
хэн эрх мэдлийг эзэмшиж байгаа болон эзэмшээгүй байгаагаас хамаардаг’ байна.
Өмнө нь бид ямар эрхтэй эсэхээ мэддэггүй байсан тул үргэлж айж, санаа зовдог байсан. Хэдийгээр зарим нь
бидэнтэй зүй бусаар харьцсан ч бидэнд айдас байдаг болохоор эрхийнхээ төлөө тэмцэж чаддаггүй байсан. (Сама
Дилаут, Бажау, Филиппин)
Эрх эдлэгч нь хүний эрх, эрх чөлөө болон тэдгээрийн хамгаалалтыг эдлэх боломж бүхий хүмүүс юм. Тодорхой
хувь хүний тохиолдолд авч үзвэл, эрх эдлэгч нь үүрэг хүлээгчтэй зохих харилцаанд орсноор тухайн байр суурь
тодорхойлогдоно. Тухайлбал, хүүхэд эцэг эх, багш сурагч, эрэгтэй ба эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй ба
хөгжлийн бэрхшээлгүй хүн, багш ба сургуулийн удирдлага, цэрэг ба генерал, Засгийн газар ба үндэстэн дамнасан
корпорац зэргийн хооронд үүсэх харилцаа юм.
Нийгмийн хувьд авч үзэхэд, бусдаас ялгаварлагдан, эмзэг байдалд байгаа бүлгүүд нь эрх эдлэгч болж болно.
Зарим хүний эрхийн гэрээ нь эмэгтэйчүүдийн, хүүхдийн, залуучуудын, үндэстний цөөнхийн, хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн, цагаачдын, дүрвэгсдийн, уугуул хүмүүсийн болон хоригдож буй хүмүүс зэрэг тодорхой бүлгийн
эрх ашгийг тусгасан ��айдаг. Эдгээрээс гадна тусгайлсан гэрээгээр эрхийг нь хамгаалаагүй ахмад настнууд,
ядуус, бэлгийн цөөнх зэрэг бүлгүүдийн эрхийг хүний эрхийн суурь баримт бичгүүдээр тусган хамгаалдаг.47
Эдгээр бүлэгт хамаарах хүмүүс аливаа нэг ялгаварлан гадуурхалт, эмзэг байдалтай тулгарч байгаагүй ч тухайн
хамаарч буй бүлгийн хамгаалалт мөн хамааралтай байна.
ЭРХ ЭДЛЭГЧ НЬ:
• эрхээ эдлэх боломжтой байх
• эрхээ шаардах боломжтой байх
• үүрэг хүлээгчийг үүргээ хариуцлагаа биелүүлэхийг шаардах
• бусдын эрхийг хүндэтгэх үүрэг хариуцлага хүлээнэ.48
46
47
48
“Бүтцийн шинжилгээ”-г 35 дахь хуудсанд тайлбарласныг үзнэ үү.
Мөн ЛГБТ хүмүүсийн эрхийн талаарх Жогжакартийн зарчмууд зэрэг тодорхой бүлгийн хүмүүсийн эрхийн талаарх олон улсын
зарчмууд байдаг.
Хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх нь Иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан зааварчилгаа: Данийн Хүний
эрхийн хүрээлэн, 2007 он
Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт
17