Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага Дөрөвдүгээр бүлгийн хүрээнд эдгээр зарчмуудыг дэлгэрүүлэн үзнэ. 1.5. Хүний эрхийн боловсролын практик Хүний эрхийн боловсролын практик нь хүний эрхийн болон боловсролын үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцсэн, тэдгээрт уялдсан байна. Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны үр дүнд оролцогчдын эрхэм зэрэг, хүний эрхийг хүндэтгэх, сургалтын үйл явцад тэдний идэвхитэй оролцоог хангах ёстой. Хүний эрхийн боловсролын практик нь: • Хүний эрхэм зэрэг, тэгш байдал, тэгш хамруулах, үл ялгаварлах зэрэг зарчмуудыг хэрэгжүүлэх • оролцооны арга зүй, үнэлгээ, үйл явц, техникийг хэрэглэх • оролцогчдод төвлөрүүлэн үзэх • сургалтын олон төрлийн орчин нөхцөлд дасан зохицох чадвартай, шинэчлэгч шинжтэй байна. • оролцогчдын оюун санааны, соёлын, зан үйлийн, шашны зэрэг хүчин зүйлсэд нийцсэн байх, • оролцогчдын ялгаатай байдлыг хүндэтгэж, түүнийг баяжуулах • тодорхой туршлага, үйл явдлыг хүний эрхийн үүднээс тусган хэлэлцэх • Эмзэг бүлгийн хүмүүсийн онцлог хэрэгцээ, хүлээлт, саад бэрхшээл зэргийг нэн тэргүүнд авч үзэхийг чухалчлах • Шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх хандлагыг дэмжих • Орон нутгийн санал санаачлагыг дэмжихдээ үндэсний болон олон улсын хүний эрхийн арга хэрэгслүүдийг хэрэглэх зэрэг болно. 2.1. ЯАГААД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ЧУХАЛ ВЭ? Хүний эрхийн боловсрол нь өөрөө хүний эрх болохын хамт хүний эрхийг хамгаалах байдлыг ямагт ахиц дэвшилд хүргэдэг. (НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, 1996) 2.1. Хүний эрхийн олон улсын баримт бичгү��д Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хүний эрхийн боловсролын гүйцэтгэх үүргийг чухалчлан үздэг. Уг баримт бичгийн Оршилд ”... хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн ... гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээнд дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг ... бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстой” хэмээн тунхагласан байна. НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглалын 1 дүгээр зүйлд хүний эрхийн боловсролын зорилгыг мөн тодорхойлсон байдаг. Үүнд: 1. Хүн бүр хүний эрх, суурь эрх чөлөөний тухай мэдээлэл мэдэх, хайх, хүлээн авах эрхтэй бөгөөд хүний эрхийн боловсрол, сургалтад хамрагдана. 2. Хүний эрхийн боловсрол, сургалт нь хүний эрхийн түгээмэл, хуваагдашгүй, харилцан хамааралтай байх зарчимд заасны дагуу хүний бүх эрх, аливаа хүний суурь эрх чөлөөг түгээмэл байдлаар хүндэтгэх, мөрдөх явдлыг хөхиүлэн дэмжихэд амин чухал үндэс болно. Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийг газар бүр, өргөн утгаараа нийгэмд бүхэлд нь хэрэгжүүлэх хүн бүрийн нийтлэг үүрэг хариуцлагыг дэмжин хөгжүүлэх зорилготой. Энэ утгаараа хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн зөрчил, мөргөлдөөнөөс байнга сэргийлж, тэгш байдал, тогтвортой хөгжлийг дэмжин, ардчилсан тогтолцоон дахь шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог хангадаг билээ.44 44 14 “Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр” (A/HRC/15/28; 1 дэх зүйл)-ийн Хоёрдахь шатны (2010–2014) үйл Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт

Select target paragraph3