Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
Хүний эрхийн боловсролын тухай асуудал хүний эрхийн олон улсын баримт бичгүүдэд, тухайлбал:
• Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 1965 (7 зүйл),22
• Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт 1966 (13 зүйл),23
• Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 1979 (10 зүйл),24
• Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж,
шийтгэхийн эсрэг конвенц 1984 (10 зүйл),25
• Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 (29 зүйл),26
• Цагаач ажилчид ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенц 1990 (33 зүйл),27
• Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 2006 (4 ба 8 дугаар зүйл)28
• Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын Тунхаглал 2007 (14 ба 15 дугаар зүйлүүд)29 зэрэгт тусгалаа олсон
байдаг.
Хүчин чармайлтын үр дүнд хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих асуудал Венийн Тунхаглал ба Үйл
ажиллагааны хөтөлбөрийн30 нэг хэсэг болсон бөгөөд улмаар Нэгдсэн үндэстний байгууллагын олон санаачлагууд31,
32
тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн боловсролын 10 жил (1995-2004) зэргийн гол цөм болсон билээ.
2004 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Хүний ХҮАХ ххромир Ерөнхий Ассамблей Хүний эрхийн боловсролын
дэлхийн хөтөлбөрийг санаачилсан билээ. Уг хөтөлбөр нь хүний эрхийн боловсролын суурь зарчим, арга зүйн
талаар нийтлэг ойлголтод хүрэх, үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр, чиглэлийг тодорхойлох зорилготой байв.
Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн нэгдүгээр шат (2005-2009) нь бага болон дунд боловсролын
тогтолцоонд, хоёрдугаар шат (2010–2014) нь дээд боловсрол дахь хүний эрхийн боловсрол буюу багш, сургагч,
төрийн албан хаагч, хууль сахиулах болон цэргийн албан хаагчид руу чиглэсэн болно.33
Хүний эрхийн боловсролын түүхэнд нэгэн тулгуур болох үйл явдал бол хүний эрхийн боловсрол, сургалтын НҮБ-ын
тунхаглалыг34 2011 онд баталсан явдал юм. Уг тунхаглалаар өмнө батлагдсан хүний эрхийн гэрээнд туссан зарчим,
хэм хэмжээг дахин баталгаажуулахын хамт бүхий л эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүний эрхийн боловсрол чухал
ач холбогдолтой болохыг тодорхойлон тусгасан билээ.
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
10
НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглалын 4 дүгээр зүйл
Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/law/cescr.htm.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/law/cedaw.htm.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/law/cat.htm.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/law/crc.htm.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/law/cmw.htm.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/law/disabilities-convention.htm.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/Issues/IPeoples/Pages/Declaration.aspx.
I дүгээр хэсэг, 33-34 дахь зүйл, II дугаар хэсэг 78-82 дахь зүйлийг үзнэ үү.
Арьсны үзэл, арьсны өнгөөр ялгаварлах, ксенофоби болон бусад ялгаварлалын эсрэг Дэлхийн бага хурлын үйл ажиллагааны
хөтөлбөр ба Тунхаглал: Тунхаглалын 95-97 дугаар зүйл, Үйл ажиллагааны хөтөлбөрийн 129-139 дахь зүйлийг үзнэ үү.
Дурбаны дүгнэлтийн бага хурал, Үр дүнгийн баримт бичиг, 22 ба 107 дахь зүйлийг үзнэ үү.
“Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр” ХЭДКГ; Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/issues/education/
training/programme.htm.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www2.ohchr.org/english/issues/education/training/UNDHREducationTraining.htm.
Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт