Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил БҮЛЭГ 2: ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ: ҮНДСЭН ОЙЛГОЛТ ТҮЛХҮҮР АСУУЛТУУД • Хүний эрхийн боловсрол гэж юу вэ? • Олон улсын хүний эрхийн тогтолцоонд хүний эрхийн боловсролыг хэрхэн авч үздэг вэ? • Хүний эрхийн боловсрол нь ямар зорилготой вэ? • Хүний эрхийн боловсрол хэнд чиглэдэг вэ? Хүний эрхийн түгээмэл тунхаглал, холбогдох бодлогын баримт бичиг, гэрээнд зааснаар хүний эрхийн боловсрол нь дараах зарчмууд дээр тулгуурладаг. a. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн, олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшний хүний эрхийн түгээмэл хэм хэмжээ, зарчмуудыг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх болон мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх; b. Чөлөөт, ардчилсан, олон ургальч, тэгш хамруулсан нийгмийн үүрэг хариуцлага бүхий хувь хүний хөгжлийг дэмжих, бусдыг эрхийг хүндэтгэхийн хамт өөрийн эрх, үүргээ ухамсарлан ойлгодог хүний эрхийн түгээмэл соёлыг бүрдүүлэх; c. Тэгш байдал, хүлцэн тэвчил, ялгаварлан гадуурхахгүй байхыг эрхэмлэн, хүний бүхий л эрхийг бодитой хэрэгжүүлэхэд эрмэлзэх; d. Аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөний стухай суралцаж, боловсрох тэгш боломжийг бүрдүүлэх; e. Арьсны үзэл, хэвшмэл ойлголт, дорд үзэх, сөрөг хандлага зэрэг бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхах, алагчлах байдалтай тэмцэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.21 1. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ ВЭ? 1.1 Хүний эрхийн боловсрол ба хүний эрхийн олон улсын тогтолцоо Төр, засгийн газрууд нь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдэг болохыг олон улсын хүний эрхийн гэрээнүүдэд өргөнөөр тусгаж, эрх хэмжээг нь тодорхойлж өгсөн байдаг. Хүний эрхийн боловсрол нь уг үүрэг хариуцлагыг хангах үндсэн хэрэгсэл юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршилд “...хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон, суралцаж боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстой...” хэмээн заасан байдаг. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйлд “... Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой” хэмээн тодорхойлсон байдаг. 21 НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглалын 4 дүгээр зүйл Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт 9

Select target paragraph3