Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
Аль нэгэн улс тухайн гэрээний тал биш боловч, эрүү шүүлтийг хориглох гэх мэт асуудлаар олон улсын заншлын
эрх зүй, олон улсын хүний эрхийн эрх зүйн дагуу тодорхой гэрээний заалтыг дагаж мөрдөх болдог. Хэрвээ тухайн
улс аль нэгэн гэрээнд нэгдэн орсон бол тухайн гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Олон улсын
хамтын нийгэмлэгийн зүгээс улс орнуудын тайлан, Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг зэргээр гэрээний
хэрэгжилтийг хянадаг байна.19
Олон улсын хүний эрх ба олон улсын хүний эрхийн тогтолцоо: ХЭҮБ-уудад зориулсан гарын авлага нь олон улсын
хүний эрхийг хамгаалах тогтолцооны тухай ойлголт авахад чухал эх сурвалж болно.20
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ҮНДСЭН САНАА
• Хүний эрх нь бүх хүн төрөлхтөнд угаас заяасан эрх, эрх чөлөө юм. Энэ нь хувь хүн
бусадтай хэрхэн харилцах, нийгэмд амьдрах болон төртэй хэрхэн харилцах, нөгөө
талаас төр хүнийг хамгаалах ямар үүрэг хариуцлага хүлээж буйг тодорхойлдог.
• Хэдийгээр хүний эрх нь хүн төрөлхтөн үүссэнээр түүнтэй хамт байсаар ирсэн
боловч хүний эрхийг хамгаалах нийтлэг хэм хэмжээ, үйл ажиллагааг бүрдүүлэх
үйл явц 1900-аад оны дунд үеэс эхэлсэн гэж үздэг. Дэлхийн нийтлэг шашин,
соёл, гүн ухааны сургаалд хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх үзэл санаа
тусгагдаж иржээ.
• Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд батлагдсан нь олон улсын анхдагч
тулгуур баримт бичиг юм. Тунхаглалыг дагалдан иргэний ба улс төрийн эрхийн
тухай, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын суурь пактууд
батлагджээ. Мөн тодорхой бүлгийн эрхийг хамгаалсан бусад олон улсын
гэрээнүүд батлагдан үйлчилж байна.
• Төрийн зүгээс иргэдийн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих
үүрэг хариуцлага хүлээдэг.
ХЭРЭГЦЭЭТ ЭХ СУРВАЛЖ
Олон улсын хүний эрх ба олон улсын хүний эрхийн тогтолцоо:
ХЭҮБ-уудад зориулсан гарын авлага; AНДХЭҮБЧ; 2012 он
Олон улсын хүний эрхийн тулгуур асуудлууд; Шинэ Зеландын Хүний эрхийн комисс;
2008 он; Дэлгэрэнгүй мэдээллийг: www.hrc.co.nz/hrc_new/hrc/cms/files/documents/10-Mar-2009_10-14-19_International_Milestones_Final.pdf
“Хүний эрх гэж юу вэ?”; ХЭДКГ; Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/en/issues/Pages/WhatareHumanRights.aspx
19
20
8
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.ohchr.org/en/
hrbodies/upr/pages/uprmain.aspx.
Уг гарын авлагыг АНДХЭҮБЧ 2012 онд хэвлүүлсэн болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.
asiapacificforum.net/support/resources.
Бүлэг 1: Хүний эрх үндсэн ойлголт