Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
ХҮНИЙ ЭРХИЙН ОН ДАРААЛАЛ. МЭӨ 1750 – МЭ 19195
МЭӨ 1750-д он: Вавилон улсын Хаммураби хааны хууль: Тэрээр Вавилон улсын анхны
хаан байсан бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд мэдэгдсэн хамгийн анхны бичмэл хуулийг
боловсруулжээ. Үүнд буруутгагч тал нь яллаж буй хүнийхээ гэм бурууг нотлох хүртэл
тухайн яллагдагч гэм буруугүй гэж үзнэ гэсэн санааг агуулсан байдаг.
МЭӨ 1200-100 он: Хуучин гэрээ: Үүнийг мөн Еврей Библи, Танак буюу Еврей нартай
Бурханы хэлэлцсэн яриа хэмээн нэрлэдэг. Хуучин гэрээ нь Арван сургаалийн хамт хүний
амь нас хийгээд өмчийн эрхийг хамгаалах (тухайлбал, амь насыг бүрэлгэхгүй байх үүрэг)
нотлогдоогүй байхад гэм буруугүйд тооцох, сүмээс өршөөл үзүүлэх гэх мэт зарчмуудыг
агуулсан байдаг.
МЭӨ 551-479 он: Күнзийн сургааль: Үүнд тулгуур зарчим болох “бусдаас хүсч буй зүйлээ
бусдад хандуулан үйлд, бусдаас хүсэхгүй зүйлээ бусдад хандан бүү үйлд” гэсэн зарчмыг
агуулсан байдаг.
МЭ 40-100 он: Шинэ гэрээ: Үүнд Есүс болон түүний шавь нарын амьдрал, номлол
сургаалийг өгүүлсэн байдаг. Эдгээрт уучлан өршөөх сэтгэл, Бурхны өмнө хүн бүр тэгш
байх, бодь сэтгэлтэй байх зэрэг үндсэн зарчмуудыг тодорхойлжээ.
МЭ 644-645 он: Коран судар: Муслим шашны ариун судар бөгөөд Бурхны үгсийг Зөнч
Мухамедаар дамжуулан 23 жилийн турш олон түмэнд дамжуулан хэлүүлсэн гэдэг. Үүнд
Библид байх олон түүх тухайлбал Нуахын хөлөг онгоц, Израйль, Египетийн шүтээнүүдийн
тухай өгүүлдэг. Мөн хүний эрхэм зэрэг, эрх чөлөө, тэгш байдал болон хувийн нууцтай
байх зэрэг зарчмуудыг тусгасан байдаг.
1215: Магна Харта: Английн хаан I Жон өөрийн улсын язгууртан, ноёдын шахалтаар гарын
үсэг зурсан Эрх чөлөөний тухай хууль юм. Үүнд (habeas corpus) буюу зөвхөн хуулийн
дагуу шийдвэрлэх, мөн хожим нь Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн Хуулийн гол зарчим
болсон “төлөөлөлгүй бол татвар төлөхгүй” зэрэг үзэл санаа тусгагджээ.
1400-д он: Незахаулкоуотийн хууль: Тексококийн (одоогийн Мексик улс) олноо
хүндлэгдсэн хаан өөрийн хаант улсдаа хуулийн засаглал, урлаг болон эрдэм ухааныг
их дэмжиж байжээ. Тухайн цагт тэрээр санхүүгийн, дайны, хуулийн болон соёлын
зөвлөлүүдийг байгуулж, эрх мэдэл хуваарилсан хууль батлан мөрдүүлжээ.
1648 он: Вестфалийн гэрээ: Тухайн цагт Протестант болон Католик шашинтнуудын
хооронд өрнөсөн Гуч болон Найман жилийн дайн уг гэрээний дагуу төгсгөл болжээ. Энэ
нь өөрсдийн харъяатын шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрснөөр үндэсний бүрэн эрхт
байдлаа хадгалахыг эрх баригчдад сануулсан үйл явдал болов. Мөн уг гэрээгээр сүсэг
бишрэлийн зарим эрх чөлөөг шашны цөөнх болох хүмүүст олгожээ.
1689 он: Английн эрхийн тухай тунхаг: Уг баримт бичгийг Жеймс II хаан ширээнээсээ
бууснаар Парламент баталжээ. Үүнд парламентын зөвшөөрөлгүйгээр хуулийн үйлчлэлийг
зогсоох, татвар ногдуулах мөн сонгуульд саад хийхийг хаант засаглалд хоригложээ. Мөн
парламентын түвшинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан байна.
1776: Америкийн Нэгдсэн Улсын Тусгаар тогтнолын тунхаглал: Америкийн хувьсгал
эхэлснээр батлагдаж, амьдрах эрх, эрх чөлөөтэй байх, аз жаргалынхаа төлөө эрмэлзэн
тэмцэх эрхийг зарлан тунхаглажээ.
5
4
ШЗХЭК, Олон улсын хүний эрхийн тулгуур асуудлууд, 2008 он, Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.
hrc.co.nz/hrc_new/hrc/cms/files/documents/10-Mar-2009_10-14-9_International_Milestones_Final.pdf.
Бүлэг 1: Хүний эрх үндсэн ойлголт