Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил
Хүний эрх - харилцан хамааралтай, хуваагдашгүй.
Хүний эрх нь хүн бүрд хамаатай бөгөөд хэн нэгэн бусдаасаа давуу байх боломжгүй. Зарим эрхийг илүү хүндэтгэх,
бусдыг нь орхигдуулах боломжгүй юм. Аливаа эрхээ эдлэх нь бусад эрхээ хэрхэн эдэлж буйгаас шууд хамааралтай.
Үүний хамт аль нэгэн эрхийг зөрчих нь мөн бусад эрхэд сөргөөр нөлөөлнө. Мөн аль нэг эрхийн хүртээмжийг
нэмэгдүүлснээр бусад эрхэд эерэгээр нөлөөлнө.
Хүний эрх – тэгш бөгөөд ялгаварлан гадуурхахгүй байна.
Хүний эрх нь хүний аль нэгэн шинж чанарт үндэслэн ялгаварлан гадуурхахыг хориглодог. Ялгаварлан гадуурхахгүй
байх зарчим нь хүний бүх эрх, эрх чөлөөнд хамаатай. Уг зарчим нь хүн бүр эрхэм зэрэг, эрх чөлөөнийхөө хувьд
адил тэгш төрсөн хэмээн үздэг тэгш эрхийн зарчимтай шууд уялдан холбогдоно.
Хүний эрх – эрх, үүргийн нэгдэл байна.
Хүний эрх нь хүн бүрд хамаатайн адил хүн бүрийн үүрэг хариуцлага байна. Хүн бусадтай харилцахдаа, нэг бүлэг
нөгөө бүлэгтэй харилцахдаа эрх, үүргийн харилцаанд ордог. Ялангуяа олон улсын хүний эрхийн хуульд зааснаар,
төр нь хүний эрхийг хангаж, хамгаалах үүрэг хариуцлагыг өөртөө хүлээдэг.
2. ХҮНИЙ ЭРХИЙН ТҮҮХ
Хүний эрх нь хүн төрөлхтөнтэй хамт үүсэн хөгжсөөр иржээ. Дэлхий дахины тэргүүлэх шашин, соёлууд болон гүн
ухаантнууд хүний эрхийн тухай үзэл санааны олон хэлбэр, агуулгыг хүлээн зөвшөөрч, хэлэлцэж ирсэн байна. Энэ
бүгдийн үндсэн дээр хүний эрхийн түүх бүрэлдэн тогтсон аж. Нийтлэг түгэн дэлгэрсэн хүний эрхийн зарим гэрээг
авч үзье. Энд дурдан буй жишээнүүд бүрэн бүтэн жагсаалт бишээ. Үүний хамт тухайн хүний эрхийн сургагчийн
ажиллаж буй орон нутаг, хамт олонд хамаарах өөр бусад жагсаалтууд байх болно..
Бүлэг 1: Хүний эрх үндсэн ойлголт
3