зонхилох хандлагатай байгаа нь эмэгтэйчүүдийн хувьд улс төрийн карьер 36 наснаас эхлэдэг болохыг харуулж байна. Үндэс, угсааны хувьд 70.8 хувь нь халх үндэстэй бол үндэсний цөөнхийн эзлэх хувь харьцангуй бага хувьтай байв. Судалгаанд оролцогч хоёр эмэгтэй тутмын нэг нь буддын шашинтай бол ямар нэгэн шашин шүтдэггүй гэж өөрийгөө илэрхийлсэн эмэгтэйчүүд 21.4 хувь буюу 4 эмэгтэй тутмын нэг нь байна. Судалгааны ажлын хүрээнд аймаг/нийслэлийн болон сум/дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн боловсрол болон мэргэжлийн чиглэлийг судлан үзлээ. Улс төрч эмэгтэйчүүдийн 60.9 хувь нь дээд боловсролтой, 17.7 хувь нь магистрын зэрэгтэй, харин докторын зэрэгтэй оролцогч нэг л эмэгтэй байв. Аймаг/нийслэлийн болон сум/дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн 30.3 хувь нь багш, боловсрол судлал, 16.8 хувь нь анагаах ухаан, 12.8 хувь нь нийгэм, эдийн засаг, 12.4 хувь нь бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Эндээс харахад судалгаанд хамрагдсан 3 эмэгтэй тутмын нэг нь багш, боловсрол судлалын чиглэлийн мэргэжилтэй байгаа нь орон нутагт гол төлөв боловсрол, төрийн үйлчилгээ, банк санхүү, хувийн хэвшлийн байгууллагуудад тухайн мэргэжлүүдээр ажиллах боломж их байгаатай холбон тайлбарлаж болох юм. Судалгаанд оролцогчийн ажлын туршлагыг судлан үзэхэд 58.3 хувь буюу 2 эмэгтэй тутмын нэг нь төрийн байгууллагад, 21.7 хуь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 13.3 хувь нь ААНБ-д ажилладаг байна. Судалгаанд оролцогчдын 500 нэр дэвшигч буюу 79.3 хувь нь сум, дүүргийн ИТХд, 131 нэр дэвшигч буюу 20.7 хувь нь Аймаг, нийслэлийн ИТХ-д нэрээ дэвшүүлсэн байна. Үүнээс үзэхэд сум, дүүргийн ИТХ-д гол төлөв эмэгтэйчүүд өрсөлдөх боломж их байгаа нь харагдлаа. Намын гишүүнчлэлээр нь харвал: ▪ МАН-ын гишүүн эмэгтэйчүүдийн 79 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 18.7 хувь нь Аймаг нийслэлийн ИТХ-д, ▪ АН-ын 83.3 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 14.2 хувь нь Аймаг, нийслэлийн ИТХ-д, ▪ Бусад намын 74.1 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 7.4 хувь нь Аймаг, нийслэлийн ИТХ-д, ▪ Нам бус бие даагч оролцогчдын 52.9 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 23.5 хувь нь Аймаг,нийслэлийн ИТХ-д нэрээ дэвшүүлжээ. СУДАЛГААНЫ ГОЛ ҮР ДҮН, САНАЛ Энэхүү судалгаанд тоон судалгааны үр дүнг баримт бичгийн шинжилгээний өгөгдлөөр баталгаажуулсан бөгөөд судалгааны явцад нийтлэг шинжтэй хэд хэдэн гол асуудлууд байгаа нь харагдсан. Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой, хамгийн тулгамдсан асуудлуудыг зургаан үндсэн үр дүнд тоймлон харууллаа. Эдгээр үр дүнг судалгааны тайланд тайлбарласан байх ба үр дүнгийн дагуу авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналыг тайланд тусгасан болно. 4

Select target paragraph3