Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 40 хувь буюу 5 эмэгтэй тутмын хоёр нь эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хэнд хандаж, хэрхэн даван туулахаа мэдэхгүй гэж хариулжээ. Орон нутгийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах асуудал гардаг бөгөөд тухайн нөхцөл байдлаа өөрөө л даван туулдаг байна. Үр дүн 6: Нэр дэвшигч эмэгтэйчүүд гол төлөв нийгмийн сүлжээнд нэр төрийг гутаах, гүтгүүлэх, хэл амаар доромжлох асуудалд илүү өртдөг ба уг асуудлаар холбогдох төрийн байгууллагад хандах нь сул байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2021 оны мэдээллээс үзэхэд Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2016 онд 184, 2020 онд 48 тус тус сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн нь 2020 оныг 2016 онтой харьцуулахад 4 дахин буурсан үзүүлэлттэй байгаа нь КОВИД-19 цар тахал нөлөөлсөн байх талтай. Байршлаар нь судлан үзвэл 2016 онд нийслэлд 38 маргаан, аймгуудын хувьд Дорнод, Дархан-Уул аймаг хамгийн их буюу 19-20 маргааныг шийдвэрлэсэн байв. Харин 2020 онд нийслэлд 3 маргаан бол Сүхбаатар, Увс аймагт 5-7 маргааныг хамгийн ихдээ шийдвэрлэжээ 7 . ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны мэдээллээр Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуультай холбоотой 630 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 78 буюу 13.2 хувь нь нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол 2020 онд энэ төрлийн хэрэг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн түвшинд нийт 181 гомдол хүлээн авснаас 56 буюу 30.9 хувь нь эзэлж байв. Нэр дэвшигчийг нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан, бие махбод, нэр хүнд алдар нэрд халдсан гомдлыг хүйсээр нь харах боломжгүй байгааг цаашид анхаарах шаардлагатай. Судалгаанд хамрагдсан нийт 631 эмэгтэйн 33.3 хувь нь ямар нэгэн зөрчил гараагүй бол 66.7 хувь нь эрх зөрчигдсөн болохыг баталсан. Сонгуулийн үйл явцад эрх нь зөрчигдсөн 421 эмэгтэйгээс уг зөрчлүүд хаана үйлдэгдэж буйг тодруулахад 75.9 хувь нь бусад газарт (намын байр, гэр бүлийн орчин, гудамж), 28.5 хувь нь нийгмийн сүлжээнд, 8.7 хувь нь сонгуулийн сурталчилгааны байранд үйлдэгджээ. Нийгмийн сүлжээнд нэр төрийг гутаах, гүтгүүлэх, хэл амаар доромжлох, заналхийлэл, халдлага, бусад зүй бус үйлдэлд өртөх, хийж буй үйлдлийг заах, мөшгих, хувийн амьдралыг үл хүндэтгэх, халдах зөрчлүүд хамгийн ихээр гардаг байна. Сонгуулийн сурталчилгааны байранд гарсан зөрчлүүдийн 12.0~16.7 хувь нь заналхийлэл, халдлага, үл хүндэтгэх зөрчлүүд гарч байхад, харин намын байранд гарсан бэлгийн дарамтад өртөх зөрчил нь бусад газарт гарсан зөрчлийн 44.4 хувийг эзэлж байв. Эмэгтэй улс төрчийн эрхийн зөрчлүүд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийх үед нэр төрийг гутаах, гүтгэх, хэл амаар доромжлох, албадан саатуулах, хувийн эд зүйлийг хулгайлах, эд хөрөнгийг гэмтээх эвдлэх, сүйтгэх, харин намын квот тогтоож, нэр дэвшүүлэх шатанд бэлгийн дарамт үзүүлэх зөрчлүүд хамгийн их гарчээ. Эдгээр 5 зөрчил тутмын нэг нь эрэгтэй сонгогчийн зүгээс, 4 зөрчил тутмын нэг нь хамтран нэр 7 Шүүхийн ерөнхий зөвлөл. Албан бичигт хариу хүргүүлэх тухай, 2021/11/01. Улаанбаатар хот. 13

Select target paragraph3