доромжлох явдалтай нүүр тулж байсан. Уг асуудал тухайн эмэгтэй намын гишүүн эсвэл намын харьяалалгүй байгаагаас үл хамааран гарч байгаа нь жендэрийн хэвшмэл үзэл олон нийтийн дунд өнөөг хэр нь бат бөх оршин буйг харуулж байна. Судалгаанд оролцогчдын 23 хувь нь намын удирдлагын түвшинд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмждэггүй гэх хандлагыг олон нийтэд төрүүлдэг гэсэн бол 17.6 хувь нь улс төрч эмэгтэйчүүдийн биеэ авч явж буй байдал, авлига, ашиг сонирхлын зөрчил, гэр бүлийн амьдрал зэрэг сөрөг, таагүй мэдээлэл нь эмэгтэй хүнд итгэх олон нийтийн итгэлийг бууруулаад зогсохгүй, дараагийн улс төрийн карьер хийхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталсан. Улс төрд оролцох үедээ олон нийтийн зүгээс тулгарсан хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаар тодруулбал: ▪ Нөхцөл байдлыг өөрөө л сэтгэл зүйгээр даван туулсан (73 хувь); ▪ Гэр бүлийн гишүүдийн дэмжлэгээр даван туулсан (21 хувь); ▪ Хөрөнгө, санхүүгээр шийдсэн (2.4 хувь); ▪ Хуулийн байгууллагад хандаж шийдүүлсэн (0.9 хувь). Олон нийтийн зүгээс тулгарсан хүндрэл бэрхшээлийг эмэгтэйчүүдийн дийлэнх нь өөрийн сэтгэл зүйгээр даван туулсан байна. Судалгааны үр дүнгээр сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүд дийлэнх нь өөрсдийн давуу талыг шударга, тууштай, нямбай, хүлээцтэй болон аливаа зүйлийг чин сэтгэлээсээ чанартай гүйцэтгэдэг гэж тодорхойлсон. Харин сул талаа санхүүгийн чадавх сул, улс төрийн амбиц бага, өөрийгөө олон нийтэд сурталчлах тал дээр муу гэж тодорхойлсон. Судалгаанд оролцогчийн 21.9 хувь нь сонгогчдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэг сул, 15.7 хувь нь сонгогчдын боловсрол хангалтгүй, 15.7 хувь нь улс төрд эрэгтэй хүн л чадварлаг байдаг гэдэгт итгэдэг, 11.7 хувь нь эрэгтэйчүүдээс хамааралтай байдалтай гэж хардаг гэсэн хүчин зүйлүүд эмэгтэйчүүдийн улс төрийн карьерт хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг гэж хариулсан. Үр дүн 5: Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан нийт нэр дэвшигч эмэгтэйчүүдийн 20.8 хувь буюу 4 эмэгтэй тутмын нэг нь хүний эрх , эрхийн зөрчлийн талаар, 32.7 хувь буюу 3 эмэгтэй тутмын нэг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар ойлголт мэдлэг бага гэж үнэлжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн хүний эрх, эрхийн зөрчил, жендэрийн талаарх ойлголт мэдлэг хангалтгүй болохыг харуулж байгаа бөгөөд цаашид орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдэд хүний эрх, жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хүний эрх, жендэрийн талаарх ойлголт, мэдлэгтэй байх нь өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нийгмийн асуудлуудын үндэс суурь болсон жендэрийн хэвшмэл үзлийг халах, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл болон гэр бүлийн харилцаанд бат бөх оршин буй жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгахад ихээхэн чухал юм. 12

Select target paragraph3