Хүснэгт 7. ИТХ-ын сонгуульд дахин нэр дэвшихэд нөлөөлсөн хүчин зүйлүүд (n=113)
Нөлөөж буй
Аль нэг намын гишүүн
Бие даан нэр дэвшигч
хүчин зүйлүүд
буюу намын
харьяалалгүй
• Өөрийн дуу хоолойгоо иргэд, олон • Улс
төрийн
нийтэд идэвхтэй хүргэх;
туршлагатай байх;
• Улс төрийн туршлагатай байх;
• Өөрийн
бизнес,
Хувь хүний
орлоготой байх
• Өөрийн итгэл үнэмшил, зорилгод хүрэх
түвшинд
хүсэл
тэмүүлэлтэй
байх
(бусад
эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал, өөрсдийн
төлөө тэмцэх чухлыг ойлгуулах үүднээс
нэр дэвших);
• Гэр бүлийн гишүүд намын гишүүн байх; • Гэр
бүлийн
Гэр бүлийн
гишүүдийн дэмжлэг
•
Гэр
бүл,
хамаатан
садны
нөлөө;
түвшинд
•
•
Орон нутгийн
түвшинд
•
•
Тогтолцоо, намын
түвшинд
•
Намын удирдлагуудаас санал тавих;
Орон нутгийн иргэдийн зүгээс нэр
дэвшихийг хүссэн санал ирүүлэх, итгэл
хүлээлгэх;
Улс төрд орсноор ажлын байраа алдсан
тул үргэлжлүүлэн хийхээс аргагүйд хүрэх;
Нам дотроо танигдах, нэр хүндтэй байх;
•
Орон
нутгийн
иргэдийн
зүгээс
нэр
дэвшихийг
хүссэн
санал
ирүүлэх,
итгэл
хүлээлгэх;
Улс төрийн нам нь квотоор эмэгтэйчүүдийн
сонгуульд нэр дэвших боломжийг олгох;
ИТХ-ын сонгуульд дахин нэр дэвшихэд хувь хүний болон орон нутгийн түвшний
хүчин зүйлүүд голлох нөлөөтэй байна. Тухайлбал, өөрийн дуу хоолойгоо иргэдэд
идэвхтэй хүргэх, улс төрийн туршлагатай байх, орон нутгийн намын удирдлагууд болон
иргэдийн зүгээс санал тавих нь эмэгтэйчүүдийг дахин нэр дэвшихэд нөлөөлсөн байна.
Үр дүн 4: Эмэгтэйчүүд улс төрд олон жил байх тусам олон нийтийн
зүгээс нэр хүндэд нь халдах, хэл амаар доромжлох асуудал тулгардаг байна.
Судалгаагаар олон нийтийн хандлагыг эмэгтэйчүүдийн улс төрийн үйл
ажиллагаанд оролцож буй жилээс хамааруулж үзэхэд 2 жил хүртэл улс төрд идэвхтэй
оролцогч эмэгтэйчүүдийг олон нийтийн зүгээс дэмжих хандлага 32.3 хувь байснаа 3-6
жил хүртэл жилийн хувьд уг хувь буурах тал ажиглагдав. Харин 6-аас дээш жил идэвхтэй
улс төрийн үйл ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийг олон нийтийн зүгээс дэмжих
байдал нэмэгдэж байв.
Судалгааны үр дүнгээр улс төрч эмэгтэйчүүдийг 18-44 насны болон 55 дээш
насны эмэгтэйчүүд гэж ангилж, 55 дээш насны эмэгтэйчүүдийг 45-54 насны эрэгтэйчүүд
дэмждэг болох нь харагдаж байна. Харин 18-45 насны эрэгтэйчүүд, 45-54 насны
эмэгтэйчүүдийг илүүтэйгээр дэмждэг бол, 55-аас дээш насны эрэгтэйчүүд эсэргүүцдэг
гэсэн хариултын эзлэх хувь өндөр байв. Гэхдээ улс төрч эмэгтэйчүүдийг дэмжигч болон
үл дэмжигчийн хооронд эрс ялгаа, хэт өндөр зөрүүтэй байдал харагдахгүй байна.
Орон нутгийн сонгуульд өрсөлдсөн 631 эмэгтэйчүүдийн 67 хувь нь сонгуульд
оролцох үед олон нийтийн зүгээс ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй бол 33 хувь нь
ямар нэгэн асуудалтай тулгарсан байна. Олон нийтийн зүгээс асуудалтай тулгарч
байсан эмэгтэйчүүдийн 69.4 хувь нь гол төлөв нэр хүндэд нь халдах, хэл амаар
11