эмэгтэйчүүдийн хувь 4.3 байгаа нь тухайн орон нутагтаа хэдий чинээ урт хугацаанд
амьдарна төдий чинээ улс төрд оролцох боломж нэмэгдэж байгаа нь харагдлаа.
Судалгаанд нийт 631 оролцогч хамрагдсанаас 630 нь намын гишүүнчлэлийн
талаар мэдээллээ өгсөн. Оролцогчдын 298 буюу 49 хувь нь МАН, 239 буюу 39.3 хувь нь
АН, 2 буюу 0.3 хувь нь ХҮН, 37 буюу 6 хувь нь бусад нам, 32 буюу 5.3 хувь нь нам бус
байв. Тодруулбал, Сонгуульд нэр дэвшигч_Намын гишүүн хувьсагчийн үнэлэгдсэн утга
эерэг бөгөөд статистикийн ач холбогдолтой байгаа нь намын харьяаллаас хамаарч улс
төрийн оролцоо шууд нэмэгдэнэ гэж дүгнэж болохоор байна. Намын гишүүнчлэлтэй
оролцогчдын намдаа эзлэх байр суурийг тодорхойлоход бүх намуудын хувьд жирийн
гишүүний эзлэх хувь хамгийн өндөр буюу 52.7 хувиас дээш байгаа бол намын дээд
удирдлагын багийн гишүүний эзлэх хувь хамгийн бага 1.7~2.5 хувь хэлбэлзэж байна.
Судалгаанд оролцогчдын 79.3 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 16.4 хувь нь Аймаг,
нийслэлийн ИТХ-д нэрээ дэвшүүлсэн байна. Үүнээс үзэхэд сум, дүүргийн ИТХ-д гол
төлөв эмэгтэйчүүд өрсөлдөх боломж их байгаа нь харагдлаа. Намын гишүүнчлэлээр нь
харвал:
▪ МАН-ын гишүүн эмэгтэйчүүдийн 79 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 18.7 хувь нь
аймаг нийслэлийн ИТХ-д,
▪ АН-ын 83.3 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 14.2 хувь нь Аймаг, нийслэлийн ИТХ-д,
▪ Бусад намын 74.1 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 7.4 хувь нь Аймаг, нийслэлийн
ИТХ-д,
▪ Нам бус бие даагч оролцогчдын 52.9 хувь нь сум, дүүргийн ИТХ-д, 23.5 хувь нь
Аймаг, нийслэлийн ИТХ-д нэрээ дэвшүүлжээ.
Үр дүн 3: Эмэгтэйчүүд орон нутгийн сонгуульд өрсөлдөх зардлыг гэр
бүлийн гишүүдээс, хамаатан саднаасаа бүрдүүлдэг бөгөөд сонгуульд ялалт
байгуулахад нэр хүнд, одоогийн эрхэлж буй албан тушаал ихээхэн нөлөөлдөг
байна.
Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн дөнгөж 1.7 хувь нь 2004-2020 онд
тасралтгүй буюу 6 удаа ИТХ-д өрсөлдөж, төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ.
Эмэгтэйчүүдийн 71.7 хувь нь орон нутгийн сонгуульд нэг удаа өрсөлдсөн нь
эмэгтэйчүүдийн улс төрийн карьер төдийлэн амжилтгүй, тогтворгүй болохыг харуулж
байна. Оролцогчид нэр дэвшихэд шаардагдах зардлыг дараах эх сурвалжуудаас
бүрдүүлжээ. Үүнд:
▪ Гэр бүлийнхээ дэмжлэгээр бүрдүүлсэн, хамаатан саднаасаа зээлсэн – 46 хувь,
▪ Намын удирдлагууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн – 30.3 хувь
▪ Бусад эх үүсвэрээс (хамаатан садан, найз нөхөд, иргэд олон нийт болон намын
гишүүдийн тусламж дэмжлэгээр, өөрийн өмчийн борлуулсан орлогоор) – 0.8~8.4
хувь тус тус байв.
Улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлэн, хүрсэн үр дүнг харахад “ялалт байгуулж
байгаагүй” болон “1 удаа ялалт байгуулсан” оролцогчдын эзлэх хувь тус бүр 37.3 хувь,
харин 25.3 хувь нь “2 ба түүнээс дээш удаа ялалт байгуулсан” байна.
8