24. Цагдаагийн
3.1.3.“олон нийтийн аюулгүй байдлыг хангах” гэж хүний амь нас, эрүүл
албаны
мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол
тухай хууль учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц
(2017.02.09) үйл ажиллагааг;
49.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн
бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд
биеийн хүч хэрэглэхийг хориглоно:
49.2.1.цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол
учруулж болзошгүй байдлаар довтолсон;
49.2.2.тухайн хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл
хийж болзошгүй;
49.2.3.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй.
52.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд жирэмсэн, хүүхэд, хөгжлийн
бэрхшээлтэй, өндөр настай, гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж
байгаа хүнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:
52.2.1.цагдаагийн алба хаагч болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол
учруулж болзошгүй байдлаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
52.2.2.галт зэвсэг, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж
болох зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл
биелүүлсэн, эсэргүүцсэн;
52.2.3.амиа хорлож болзошгүй.
52.3.Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх
шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана.
38.3.Хүний амь нас, эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхолд хохирол
учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор террор үйлдэх, хүн худалдаалах,
хүнийг алах, авлига, хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн болон
зохион байгуулалттай гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа хүн, сэжигтэн,
яллагдагч, шүүгдэгч, ялтны хувийн эрүүл мэндийн нууцад хамаарах бие
эрхтний гажиг, халдварт өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хуульд
заасны дагуу олон нийтэд мэдээлж болно.
48.5.Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх явцад
хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад
даруй мэдэгдэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, шууд
захирах даргад, шууд захирах дарга нь прокурорт даруй мэдэгдэнэ.
59.4.Цагдаагийн алба хаагч өөрийн цол, албан тушаал, хариуцсан нутаг
дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит
аюул учирч тусламж хүссэн, эсхүл энэ тухай өөрөө олж мэдсэн бол хүний
амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болзошгүй аюулыг зайлуулах,
гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах, гэмт хэрэг, зөрчлийн
ул мөрийг хамгаалах арга хэмжээг даруй авч, нутаг дэвсгэр хариуцсан
цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
126
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
25. Шүүхийн
202 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн эмэгтэй хүнд ял эдлүүлэх
шийдвэр
202.6.Ял эдэлж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн хоригдлыг хүүхдийг нь
гүйцэтгэх
хоёр нас хүртэл хамт байлгаж болно
тухай хууль
202.7.Хүүхэд нь хоёр нас хүрсэн боловч эмэгтэй хоригдлын ял эдлэх
(2017.06.09)
үлдэгдэл хугацаа 1 жилээс илүүгүй тохиолдолд хорих ял эдлэх хугацааг
дуусах хүртэл хүүхдийг үргэлжлүүлэн хамт байлгаж болно
202.8.Хорих анги нь эхийн хамт байгаа хоёр хүртэлх насны хүүхдийг эрүүл
өсөж бойжих, аюулгүй орчинг бүрдүүлсэн тусгай байр, нөхцөлөөр хангана.
228.9.Энэ хуулийн 202.8-д заасны дагуу хүүхэдтэйгээ байгаа
болон жирэмсэн хоригдолд сахилгын байранд хорих шийтгэл
оногдуулахгүй.
231 дүгээр зүйл. Хоригдлын ахуйн нөхцөл
231.4.Эмнэлгийн комиссын дүгнэлтийг харгалзан жирэмсэн болон
өвчтэй хоригдлын нөхцөлийг нь сайжруулж, хоолны илчлэгийн хэмжээг
нэмэгдүүлнэ.
291.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн амь нас,
эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсноос бусад
тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд биеийн хүч
хэрэглэхийг хориглоно.
26. Шүүхийн
28 дугаар зүйл. Хүний биед шинжилгээ хийх үндэслэл
шинжилгээ- 28.1.Хүний биед хийх шинжилгээг эрүү, иргэний болон захиргааны хэрэг
ний тухай
хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийнэ.
(2009.12.03)
28.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүний биед шинжилгээ хийх
шаардлагатай гэж үзвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд тогтоол,
захирамж, хүсэлт гаргана.
28.3.Энэ хуулийн 28.2-т зааснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад хүний биед шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж
үзвэл шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
29 дүгээр зүйл.Хүний биед шинжилгээ хийх нөхцөл
29.1.Хүний биед хийх шинжилгээг шинжилгээ хийх болон шинжилгээ
хийлгэх этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангасан орчин, нөхцөлд
хийнэ.
29.2.Хүний биед хийх шинжилгээг шинжилгээний болон эрүүл мэндийн
байгууллага, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байр болон
хорих ангид хийж болно.
29.3.Шинжилгээ хийлгэх этгээд нь шинжилгээний болон эрүүл мэндийн
байгууллагад хүрэлцэн ирэх боломжгүй хүндээр өвчилсөн, гэмтсэн
тохиолдолд шинжээч мөрдөгчийн хамт тухайн этгээдийн байгаа газарт
нь очиж шинжилгээ хийж болно.
29.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн
4 дэх хэсэгт заасны дагуу шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн
байгууллагад байрлуулан шинжилгээ хийж болно.
29.5.Шинжилгээ хийлгэх этгээдийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд
шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ.
29.6.Шинжилгээ хийлгэх этгээд нь 16 насанд хүрээгүй, эсхүл эрх
зүйн чадамжгүй нь тогтоогдсон бол түүний хууль ёсны төлөөлөгчийн
зөвшөөрлийг авсан байна.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
127