23. Хөдөлмөрийн хууль
Шинэчилсэн
найруулга
(2021.07.02)
1
2
6 дугаар зүйл. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан
гадуурхахыг хориглох
6.1.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл,
арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн
байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол,
үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн
болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл,
хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан
гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно.
7 дугаар зүйл.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт,
хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох
7.1.3.энэ хуулийн 6.1-д заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан
гадуурхах, бие махбодь, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх,
хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчин
үүсгэх.
7.2.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан,
гуравдагч этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр,
биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд
орох эсэхээс шалтгаалж ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн
засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсхүл хохироохоор айлган
сүрдүүлэх, тулган шаардах, болзол тавих байдлаар бэлгийн дарамт
үзүүлэхийг хориглоно.
7.3.Ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд ажил эрхлэлт, хөдөлмөрийн
харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл
гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны
албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний
эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын
байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний
эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. Гомдлыг хүлээн
авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим
шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар
байршуулах үүрэгтэй.
7.4.Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт,
хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,
гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд
тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчин бүрдүүлэх
үүрэгтэй.
7.5.Энэ хуулийн 7.3-т заасан гомдол гаргагч нь өөрт байгаа нотлох баримт,
мэдээллийг гомдолдоо хавсаргана.
7.6.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн
дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль1, Эрүүгийн хуульд2
заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь
хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Тайлбар: Энэ зүйлд заасан “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт
ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих,
ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч,
аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга
хэмжээ зэрэг хамаарна.
60 дугаар зүйл. Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах
60.1.Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг
нь хэвээр хадгална:
60.1.1.ээлжийн амралттай;
60.1.2.донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн
магадалгаатай;
60.1.3.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
85 дугаар зүйл.Ажлын цагийг богиносгох
85.1.Ажил олгогч дараах тохиолдолд ажилтны ажлын цагийг нь
богиносгоно:
85.1.2.жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ажилтны ажлын цагийг
богиносгохоор эмнэлгийн магадалгаа гарсан;
85.3.Ажлын цагийг нь богиносгосон ажилтанд энэ хуулийн 115 дугаар
зүйлд заасны дагуу олговор олгоно.
88 дугаар зүйл.Шөнийн цаг
88.5.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө
зөвшөөрөөгүй бол шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.
91 дүгээр зүйл.Илүү цагаар ажиллуулах
91.4.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө
зөвшөөрөөгүй бол илүү цагаар ажиллуулахыг хориглоно.
98 дугаар зүйл.Нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн
амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах
98.2.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл 16 хүртэлх
насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй
ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын
болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.
135 дугаар зүйл.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /
ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох
135.1.Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж,
байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав
хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн
харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.
Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
122
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
123