Мөн төрийн байгууллагуудын нээлттэй, ил тод байдлыг сайжруулах талаар зөвлөмж, шаардлага хүргүүлж болно. Эрх эдлэгчдийг чадавхжуулах замаар үүрэг хүлээгчдээс үүргээ биелүүлэхийг шаардах хандлагыг бүрдүүлэх нь чухал байдаг. ХҮРЭЛЦЭЭТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХҮЙЦ, ЧАНАРТАЙ БАЙХ ЗАРЧИМ Нөхөн үржихүйн эрх нь эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй шууд холбоотой болохыг өмнө дурдсан билээ. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангахад чанарын шаардлага хангасан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмжийг хүрэлцээтэй байлгах, хүртээмжтэй бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц арга хэлбэрээр хүргэх нь чухал юм.9 Хүний эрхэд суурилсан хандлагаар авч үзвэл эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангахад чиглэсэн хөгжлийн үр шим, төрийн оролцоо нь хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөхүйц, чанартай байх зарчимд нийцсэн байх ёстой юм. Тухайлбал бүх нийтийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогын хүрээнд төрийн хийж гүйцэтгэх аливаа үйл ажиллагааны болон төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үр дүн нь эрүүл мэндийн үйлчилгээг чанарын наад захын шаардлага хангасан хэмжээнд, соёлын хувьд хүлээн зөвшөөрөхүйц арга хэлбэрээр үйлчлүүлэгчдэд хүргэж чадаж байгаа эсэхээр хэмжигдэнэ. Хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөхүйц, чанартай байх зарчмын дагуу нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг дор дурдсанаар сайжруулах боломжтой гэж үздэг.10 Үүнд: Хүрэлцээтэй байх: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, төсөл, хөтөлбөр нь улс орны хэмжээнд хүрэлцээтэй тоо хэмжээтэй байх ёстой. Зөвхөн эрүүл мэндийн төв, томоохон эмнэлгийг хангалттай гэж үзэхгүй бөгөөд ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хангахад шаардлагатай бусад эм, эмнэлгийн хэрэгсэл болон мэдээлэл, зөвлөгөө, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл, үйлчилгээгээр хангах чиг үүрэгтэй, мэргэжлийн болон шаардлагатай хэмжээнд мэргэшсэн боловсон хүчинтэй эмийн сан, төрөлжсөн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бусад байгууллагууд зэргийг үүнд хамруулж үзнэ. Эрүүл мэн��ээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг тодорхойлох бусад шалгуур үзүүлэлт болох ундны ус, ариун цэврийн байгууламж зэргийн хүртээмжийг харгалзан үзэх нь зүйтэй. Хүртээмжтэй байх: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эм, эмнэлгийн бусад хэрэгсэл нь аливаа ялгаварлан, гадуурхалтгүйгээр тухайн улсад амьдарч байгаа хүн бүрт хүртээмжтэй байх ёстой. 9 10 Тусгай илтгэгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хүргүүлсэн A/61/338 дугаар илтгэл, “Сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн боломжит хамгийн дээд хэмжээнд хүрэх эрх”, 2006 он. Дараах бүтээлээс үндсэн санаагаа авч боловсруулсан болно. НҮБХАС-гаас гаргасан «Хүний эрхэд суурилсан хандлагыг төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх нь” бүтээл, 177-178 дугаар тал, 2010 он. 76 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Хүртээмжтэй эсэх асуудлыг тодорхойлохдоо хоорондоо харилцан хамааралтай дараах 4 шалгуур үзүүлэлтийг ашиглана. Үүнд: 1. Үл ялгаварлан гадуурхах: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эм, эмнэлгийн бусад хэрэгсэл бүх хүнд ялангуяа нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүн амд хүртээмжтэй байх ёстой бөгөөд эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад нас, хүйс, үндэс угсаа, итгэл үнэмшил, эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон бусад байдлаар нь хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй, аливаа ялгаварлан гадуурхалтыг хууль тогтоомжоор зөвшөөрч үйлдэл эс үйлдэхүйгээр хэрэгжүүлж болохгүй. 2. Биет хүртээмж: Нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай бүлэг, ядууралд өртсөн эмэгтэйчүүд, өсвөр болон залуу насны эмэгтэйчүүд, хүчирхийллийг даван туулсан, ХДХВ/ДОХ-той болон биеэ үнэлэгчид, үндэстний цөөнх, уугуул, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаачид, дотооддоо шилжин суурьшигчид, ахимаг настай болон ахмад настнууд зэрэг хэн ч байсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бусад хэрэгслийг өөрийн биеэр авах боломжтой байх ёстой. Биет хүртээмжид эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ундны цэвэр усыг өөрийн биеэр авах, ариун цэврийн байгууламжид өөрөө очих боломжтой байх асуудлыг хамруулж үзэх нь зүйтэй юм. Түүнчлэн барилга, байгууламж зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой байх асуудлыг хүртээмжид хамруулж үздэг. Нөхөн үржихүйтэй холбоотой мэдээлэл, мэдлэгийн бүтээлийг шаардлагатай хэлээр орчуулагдсан, харааны болон сонсголын бэрхшээлтэй эсвэл бичиг үсэггүй иргэдэд тохиромжтой байх ёстой. 3. Боломжийн үнэ, өртөгтэй байх: Бүх хүн боломжийн үнэ, өртгөөр бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч хэрэглэх боломжтой байх ёстой. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, өртөг нь төрийн эсвэл хувийн хэвшлийн байгууллага хүргэж байгаа эсэхээс үл хамааран ижил тэгш бөгөөд нийгмийн эмзэг бүлгийн зэрэг бүх хүн төлж чадахуйц хямд үнэтэй байх ёстой. Илүү баян айл өрхүүдтэй харьцуулахад ядуу, буурай өрхүүд нь орлогынхоо ихэнх хэсгийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулж байвал тэгш байдал тогтохгүй болохыг анхаарах нь зүйтэй. 4. Мэдээллийн хүртээмж: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг олж үзэх, хүлээн авах, түгээх боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Мэдээлэл нээлттэй байх ёстой боловч хувь хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нууцлах ёстой. Хүлээн зөвшөөрөхүйц байх: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагаа нь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй болон нийгмийн соёлд нийцсэн, хувь хүн, үндэстний цөөнх зэрэг аливаа бүлгийн соёлын ялгааг хүндэтгэсэн, жендэр болон амьдралын мөчлөгийн мэдрэмжтэй, нууцлалыг чанд хадгалах зохион байгуулалттай, хүний эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн шинжтэй байх ёстой. Эдгээрээс гадна соёл, жендэрийн мэдрэмжтэй байх зэрэг НҮБХАС-гийн хүний эрхэд суурилсан хандлагын нэмэлт бүрэлдэхүүн хэсгийг судлах нь зүйтэй. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 77

Select target paragraph3