Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хэлбэр мөн гэж тодорхойлжээ. Иймд улс орнууд хүчингийн гэмт хэрэг болон төрөл садны хүчин зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийг даван туулсан эмэгтэйчүүдэд зохих зөвлөгөө, тусламжийг үзүүлэх зэргээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нөхөн үржихүйн эрхийг нь шууд зөрчдөг үйлдэл юм. Түүнчлэн төрөөс өсвөр насныханд гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл, эрт жирэмслэлтийн хор уршиг, ХДХВ/ДОХ болон БЗХӨнөөс сэргийлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тохиромжтой үйлчилгээнд хамрагдах тухай мэдээлэл, мэдлэгийг олгох ёстой.4 Өсвөр насны хүнийг залуу гэж ялгаварлан гадуурхахыг хориглох ёстой бөгөөд харин тэднийг нөхөн үржихүйн бодлого, үйл ажиллагааны үндсэн зорилтот бүлэг гэж үзэх нь зүйтэй. Нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэж, ялгаварлан гадуурхалтаас ангид үйлчилгээ хүргэж байгаа эсэхэд хяналт тавих нь ХЭҮБ-ын үндсэн чиг үүрэгт байх бөгөөд энэ чиглэлээр төрөөс боловсруулж, батлах бодлогод санал, зөвлөмж өгч ажиллах нь зүйтэй. ШИГТГЭЭ 7. НАС АХИЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ Эх, нялхсын эндэгдлээс сэргийлэх зэрэг нөхөн үржихүйн үндсэн асуудал ихэвчлэн нөхөн үржихүйн насны хүмүүстэй холбоотой байдаг тул нөхөн үржихүйн эрхийг хангах үйл ажиллагаанд тэдний асуудлыг голчлон анхаарах нь зайлшгүй юм. Гэвч нөхөн үржихүйн эрхийн нэгдмэл байдлыг хангах үүднээс нөхөн үржихүйн нас нь өнгөрч буй хүний асуудлыг ч гэсэн анхаарах шаардлагатай юм. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын үеэр нөхөн үржихүйн үйлчилгээ нь нөхөн үржихүйн бүх үе шатны болон хүн амын насны бүх бүлэгт тохиромжтой байхыг зөвлөмжилсөн байдаг.5 Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо зэрэг байгууллагуудаас энэ асуудлыг амьдралын мөчлөгийн хандлагаар авч үзэх нь зүйтэй болохыг судлан баталгаажуулсан.6 Энэхүү гарын авлагад зөвхөн нас ахиж байгаа эмэгтэйчүүдийн асуудлаас гадна ахимаг настай эрэгтэйчүүдийн бэлгийн амьдрал чухал болох талаар мэдээлэл хүргэхийг зорилоо. Гэвч нас ахиж байгаа хүн амын дунд эмэгтэйчүүдийн тоо илүү бөгөөд бэлгийн эрүүл мэндийн асуудал эмэгтэйчүүдэд илүү хүндрэлтэй байдаг. Нөхөн үржихүйн үүрэг, хариуцлага болон нийгмийн ялгаварлан гадуурхалт зэрэг шалтгааны улмаас нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал нас ахиж байгаа эмэгтэйчүүдэд илүү хүндрэлтэй тусдаг байна. “Ахимаг насны эмэгтэйчүүд”7 гэдэгт ерөнхийдөө 50 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийг хамруулж үздэг бол нас ахиж буй эмэгтэйчүүд гэдгийг тухайн хувь хүн, нийгмийн бүлгийн онцлогоос шалтгаалан тэдний хооронд 4 5 6 7 Паул Хант, Жудит Буэно де Мескита, “Бэлгийн болон нөхөн үржиүйн эрүүл мэнд”, Ессексийн их сургуулийн Хүний эрхийн төв. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 12.12 дахь хэсэг. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 2010 оны 27 дугаар Ерөнхий зөвлөмж. Энэхүү шигтгээ хэсгийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжаас үзнэ үү: ДЭМБ, НҮБХАС, "Эмэгтэйчүүд, Насжилт, Эрүүл мэнд: Үйл ажиллагааны хөтөлбөр”, 2007 он. 72 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага харилцан адилгүй байх хөгшрөлтийн үйл явцад өртсөн эмэгтэйчүүд гэж ойлгох нь зүйтэй. Насан туршдаа ядуу амьдарсан, хангалттай хоол тэжээл хэрэглэж байгаагүй, хүнд хөдөлмөр эрхэлдэг байсан хүмүүс насны хувьд залуу байж болох хэдий ч үндсэндээ 40 нас хүрээд хөгшрөлд өртдөг байна. Ахимаг насандаа эмэгтэйчүүд нь ихэвчлэн эрэгтэйчүүдээс илүү эмзэг нөхцөлд амьдардаг бөгөөд энэ нь дараах асуудалтай холбоотой. Үүнд боловсрол дутмаг, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй нөхцөлд хүүхэд төрүүлж байсан, орлого багатай амьдарсан буюу зохистой хөдөлмөрлөж чадаагүй, гэр бүлийн байнгын хүчирхийлэлд амьдарч байсан, түүнчлэн энэ нь ихэвчлэн бага наснаас нь эхэлж гэр бүлийн амьдралд нь үргэлжилсэн, магадгүй ахимаг насанд нь үргэлжилж байгаа болон соёл, уламжлалт хандлагын нөлөөллөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжгүй зэрэг нөхцөл хамаарна. Хөгшрөх үйл явцыг нөхөн үржихүйн эрхтэй холбож үзэхэд зарим асуудал ил тод гарч ирдэг. Ийм асуудлын нэг нь ХДХВ/ДОХ болон БЗХӨ-өөр халдварлах эрсдэл юм. Нас ахиж байгаа эмэгтэйчүүд ХДХВ/ДОХ-оор өвчлөх, хүний хөхөнцөр вирусын улмаас умайн хүзүүний хавдраар өвчлөх зэргээр БЗХӨ-өөр нэгэнт халдварласан бол маш хүнд нөхцөлд ордог байна. Умайн хүзүүний хавдраар жил бүр 600 мянга гаруй хүн өвчилж, энэхүү хавдрын улмаас жил бүр 300000 гаруй эмэгтэйчүүд нас бардаг байна. Иймд охидыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж, ХДХВ/ДОХ-оор халдварлах эрсдэлийг бууруулах нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ нас ахиж байгаа эмэгтэйчүүдийг ПАП сорил болон өртөг багатай бусад сорилд хамруулах нь чухал байна. ХЭҮБ-ууд нь ахимаг насны эмэгтэйчүүд бэлгийн идэвхтэй амьдралгүй байдаг зэрэг худал мэдээлэлд итгэх, ашиглахаар аль болох зайлсхийх нь зүйтэй. ХДХВ/ДОХ болон БЗХӨ холбогдох эмчилгээ, үйлчилгээний тухай мэдлэг, мэдээлэлтэй байх нь зөвхөн өсвөр эсвэл нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд бус бүх насны хүнд чухал болохыг ойлгох нь зүйтэй. Ахимаг насны хүнийг тэр дундаа эмэгтэйчүүдийг ХДХВ/ДОХ-той тэмцэх үндэсний болон орон нутгийн зэрэг бүх шатны хөтөлбөрт оролцуулах нь ХДХВ/ДОХ-той тэмцэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн нас ахиж байгаа эмэгтэйчүүд, өсвөр насны охид болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж байгаа асуудалд анхаарах шаардлагатай болно. Ахимаг насны олонхи эмэгтэйчүүд хүчирхийлэл, үл хайхралын золиос болж байгаагийн дотор асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд амьдарч байгаа нь цөөнгүй байна. Тэд ихэвчлэн сэтгэл гутралд болон айдаст автах, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хохирох нь нийтлэг бөгөөд хүчирхийллийн улмаас амиа алдах, бэртэж гэмтэх, амиа хорлох зэрэг ноцтой хор хохирлыг амсаж байна. Иймд ХЭҮБ-ууд нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр арга хэмжээ авч, нас ахиж байгаа эмэгтэйчүүдийг ийм төрлийн төсөл, хөтөлбөртөө хамруулах шаардлагатай. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 73

Select target paragraph3