Хүний эрхэд суурилсан хандлагын хүрээнд хөгжлийн аливаа төсөл, хөтөлбөрийн үе шат бүрийг хүний эрхийн үндсэн тогтолцооны дагуу болон тодорхой эрхэд хамаарах олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргийн дагуу ангилан ялгагдахаар боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Бүх төсөл, хөтөлбөрт ижил байдлаар хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглах загвар жишээ гэж байхгүй боловч хөгжлийн төсөл, хөтөлбөрийн шаардлагатай шалгуурыг тодорхойлохдоо хүний эрхэд суурилсан хандлагыг дараах байдлаар ашиглаж болно. Үүнд: • Хүний хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зорилго нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу үүрэг хүлээгч талын үндэсний болон олон улсын эрх зүйд тусгаж баталгаажуулсан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдаг тул хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглан төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх, иргэдийг нэгтгэх хүчирхэг талбарыг бий болгож болно. • Хөгжилд саад бэрхшээл болж байгаа цогц асуудлыг ойлгон шийдвэрлэхдээ хүний эрхэд суурилсан хандлага, түүний бүрдэл хэсгийг ашиглан суурь шалтгааныг тодорхойлох, илүү нэгдмэл бодлого боловсруулах, төсөл, хөтөлбөрийн үр нөлөөг илүү нарийн үнэлэх боломжтой байдаг. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрт хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглан зөвхөн эрүүл мэндийн салбарын бус олон салбар дундын нэгдсэн үйл ажиллагааг төлөвлөх, эх, нялхсын эрүүл мэнд эсвэл гэр бүл төлөвлөлт зэрэг ерөнхий асуудлыг олж харах боломжийг нэмэгдүүлж чадна. • Нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай болон нийгмээс тусгаарлагдсан бүлгийн эрх зөрчигдөх нь хамгийн нийтлэг байдаг тул хүний эрхэд суурилсан хандлагаар тэдний асуудлыг илүү нарийн тодорхойлох боломжтой. • Хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглан нийгмийн дэмжлэг туслалцаа хамгийн их шаардлагатай иргэдийг хөгжлийн үйл явцад хамруулж, хүний эрхийн хэрэгжилтийг нь хангах замаар иргэд, олон нийтийг чадавхжуулснаар илүү тогтвортой үр нөлөөтэй, эрсдэл багатай хөгжлийн төсөл, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх боломжтой болно. • Хүний эрхэд суурилсан хандлага нь хууль дээдлэх ёсны зарчмыг шаарддаг тул үйлдсэн хэрэг, зөрчилдөө ял шийтгэл хүлээхгүй үлдэх боломжийг багасгаж, шударга ёсыг тогтооход дэмжлэг болно. • Хүний эрхэд суурилсан хандлага нь оролцоог дэмжих, хариуцлагыг сайжруулах, тэгш байдлыг хангах, үл ялгаварлан гадуурхах зарчмуудыг хэрэгжүүлэхийг шаарддаг тул хөгжлийн явцад нийгмийн зарим бүлэг баялгийг дангаар эзэмших эрсдлээс сэргийлж, тэгш бус байдлыг суурь шалтгаантай тэмцэхэд дэмжлэг үзүүлж чадна. • Хүний эрхэд суурилсан хандлага нь үүсэж болох зөрчлийг урьдчилан харах, зохицуулах эрх бүхий этгээдээс үүргээ биелүүлэхийг шаардах байдлаар хүчирхийлэл бий болох эрсдэлийг багасгана. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд нь хамгийн анх 1990 оны үеийн хөгжлийн төсөл, хөтөлбөрт хүний эрхэд суурилсан хандлагыг тусган хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэр цагаас хойш хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглах нь зөвхөн НҮБын хүрээнээс хальж хамтран ажиллагч байгууллагууд, салбар дундын болон төрийн бус байгууллагууд бодлого, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглах болжээ. Үүний дараа 2005 оны дэлхийн дээд хэмжээний чуулганд оролцсон улс орнууд хүний эрхэд суурилсан хандлагыг хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах үүрэг амлалтыг өгснөөс хойш бусад улс орнууд бодлого, төлөвлөлт, 68 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага төсөв зэрэг төрийн үйл ажиллагаандаа энэхүү хандлагыг ашигласаар байна. ХЭҮБ, ТББ-ууд болон холбогдох бусад байгууллагууд нь төрөөс хүний эрх болон хөгжлийн асуудлыг шийдвэрлэхдээ хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглахыг дэмжсэн бодлого баримтлахаас гадна өөрсдөө энэхүү хандлагыг бодлого, үйл ажиллагаандаа хэвшүүлэн ашигладаг болох нь зүйтэй юм. ХҮНИЙ ЭРХ ТҮГЭЭМЭЛ, САЛШГҮЙ, ХУВААГДАШГҮЙ, ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙ БАЙХ ЗАРЧИМ Хүний эрх нь дэлхийн бүх хэсэгт болон бүх хүнд байх түгээмэл шинжтэй бөгөөд тухайн хүн өөрөө сайн дураар татгалзсан ч, хүч хэрэглэсэн ч тэр хүнээс салгаж үл болох салшгүй шинж чанартай байдаг билээ. Иймээс нөхөн үржихүйн эрхтэй холбоотой аливаа асуудлаар мониторинг хийхдээ, мөн Засгийн газар болон парламентад аливаа байдлаар зөвлөхдөө өсвөр үе, ядууралд өртсөн эмэгтэйчүүд, алслагдмал бүс нутгийн болон уугуул, цагаачид, биеэ үнэлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй, ЛГБТИК хүмүүс, хүүхэд зэрэг нийгмийн аливаа бүлгийг орхигдуулж болохгүй. ХЭҮБ нь бие даасан төсөл, хөтөлбөр боловсруулахдаа нийгмийн шаардлагатай бүх бүлгийг хамруулан үзсэн эсэхийг шалгахын зэрэгцээ төслийн хэрэгцээ шаардлагыг үнэлснээр нийгмийн өөр бүлгийг хамруулах боломжтой байдагт анхаарах хэрэгтэй. Түүнчлэн төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн нөөц хангалтгүй байсан ч нийгмээс тусгаарлагдсан бүлэгт төрөөс дэмжлэг үзүүлэх боломжтой болохыг анхаарах нь зүйтэй. Хүний эрх нь мөн салшгүй чанартай. Иргэний, соёлын, эдийн засгийн, улс төрийн эсвэл нийгмийн шинжтэй эсэхээсээ үл хамааран аливаа хүний эрх нь хүний нэр төртэй хамт төрөлхөөс заяагдсан шинжтэй байдаг. Тиймээс хүний эдлэх эрх бүр нь хоорондоо эн тэнцүү, ач холбогдлоор нь хооронд нь ялгашгүй, ач холбогдолд нь эргэлзэшгүй байна.2 Нөхөн үржихүйн эрхийн хувьд ХЭҮБ нь энэ эрхийн бүрэлдэхүүн хэсэг бүрийг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжиж хэрэгжүүлэхийг чармайна. Мөн хүний эрх нь хоорондоо харилцан хамааралтай, уялдаатай байдаг. Нэг эрхийн хэрэгжилтийг хангах асуудал нь өөр нэг эрхийн хэрэгжилт хангагдсан эсэхээс шалтгаалдаг харилцан хамааралтай. Тухайлбал хүний нөхөн үржихүйн эрх хангагдаагүйгээс амьд явах эрх нь зөрчигдөж болно. Түүнчлэн эмэгтэй хүн хүүхэдтэй болох эсэхээ бие даан шийдвэрлэх чадвартай байгаа бол улс төрийн мэтгэлцээнд илүү хүчтэй байр суурьтай байх боломжтой байдаг зэргээс үзвэл эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоо хангуулах эрхийн хэрэгжилт нь тэдний нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтээс хамааралтай байж болохоор байна. Энэхүү зарчимд үндэслэн ХЭҮБ-ууд нөхөн үржихүйн эрхийн аливаа асуудлыг нэгдмэл байдлаар харж дүгнэх боломжтой юм. Түүнчлэн ХЭҮБ-ууд нөхөн үржихүйн эрхийн асуудлаар хамтран ажиллах чиглэлээ шийдвэрлэхдээ энэ зарчмын дагуу ажиллах нь зүйтэй. 2 НҮБ, “Хүний эрхэд суурилсан хандлагатай хөгжлийн хамтын ажиллагаа: НҮБ-ын хэмжээнд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлагаар хэрэгжүүлэхэд баримтлах ерөнхий заавар”, 2003 он. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 69

Select target paragraph3