анхаарах шаардлагатай. Иймд ХЭҮБ-ууд нь эмч, эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнаар сурч байгаа оюутнуудад нөхөн үржихүйн эрхийн хичээлийг заавал зааж сургах асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал байна. Түүнчлэн ХЭҮБ-ууд нь их, дээд сургуульд сурч байхдаа үндсэн мэдлэг, чадварт суралцах хичээлийн хүрээнд нөхөн үржихүйн эрхийн хичээл судлаагүй эмч, эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнуудыг богино хугацааны курст хамруулах, гарын авлага тараах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй. Бэлгийн хүчирхийлэл, хор уршигтай зан үйл зэрэг эрүүгийн эрх зүйн асуудлыг мөн адил анхаарах хэрэгтэй. Иймээс хууль сахиулах алба хаагчид болон шүүгчдийг шаардлагатай сургалтад хамруулах нь чухал юм. Ингэснээр нөхөн үржихүйн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх боломж үүснэ. Эдгээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажилд ХЭҮБ-ууд чухал байр суурьтай болохыг анхаарах нь зүйтэй байна. ШИГТГЭЭ 6. БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ: НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ БОЛОН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ НЬ Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар тогтвортой мэдлэг, мэдээллийг зохистой аргаар хүргэх нь чухал болохыг онцлон анхааруулсан байдаг.15 Сурч боловсрох эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчээс 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хүргүүлсэн илтгэлд16 хувь хүн шаардлагатай үйлчилгээ, мэдээллийг зохимжтой арга замаар олж авахад улс орнууд аливаа байдлаар хязгаарлалт тогтоох ёсгүй бөгөөд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар мэдээлэл авахад учирч болох нийгмийн болон зохицуулалтын аливаа саад тогтгорыг арилгах нь зүйтэй гэж тайлбарласан. Нөхөн үржихүйн эрх, түүнд хамааралтай эрхээ хэрхэн хангаж, эдлэх талаарх мэдлэг, мэдээллийг иргэд олон нийт боловсролоор дамжуулан олж авдаг. Дээр дурдсан тусгай илтгэлд бэлгийн амьдрал нь бүх хүнд заяамал шинжтэй бөгөөд хувийн болон нийгмийн олон хүчин зүйлсээс хамаардаг болохыг дурджээ. Гэвч бэлгийн амьдралтай холбоотой асуудал шашин, үзэл санаа, соёл, уламжлалын шалтгаанаар нуугдмал байж ирсэн нь нийтлэг байна. Эдгээр шалтгаан нь ихэвчлэн эрэгтэйчүүдийг, эмэгтэйчүүдээс илүүд үзэж, хүйсийн чиг үүргийг ялгасан, эцгийн эрхт ёсны хандлага давамгайлсан нийгмийн хэвшмэл үзэлтэй холбоотой байдаг байна. Нийгэмд давамгайлсан энэхүү хэвшмэл үзэл, хандлага нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах зэрэг хүний эрхийн олон зөрчлийн цаад шалтгаан болдог. Харин эцгийн эрхт ёстой тэмцэх, тэгш байдлыг дэмжих, нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг сайжруулах гол арга нь боловсрол олгох арга юм. Иймд улс орнууд нь хүн бүр өөрийн эрхийг хангуулахыг шаардах хэмжээний нөхөн үржихүйн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг хүний эрхийн боловсролыг хангалттай хэмжээнд олж авах боломжийг бүрдүүлж, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчилал болон олон ургальч үзлийг бэхжүүлэх үүрэгтэй. Бэлгийн цогц боловсролыг албан болон албан бус боловсролын хэлбэрээр эзэмшсээр хувь хүн өөрийн эрүүл мэндийг хамгаалах журамт үүргээ эрхэмлэн биелүүлэх, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхээ хангуулж, бусдын эрхийг хүндэтгэж сурах сайн талтай. Түүнчлэн бэлгийн цогц боловсрол олгосноор жендэрийн хэвшмэл үзэл, хандлагатай тэмцэх боломж бүрдэнэ. Боловсролд зөвхөн эмэгтэйчүүдийг бус эрчүүдийг нэгэн адил хамруулж тэдний хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэн тэгш байдлыг хангах нь зүйтэй. Бэлгийн боловсрол нь өөр өөр насны, өөр соёлтой хүмүүст тохиромжтой байх хэрэгтэй.17 Түүнчлэн заах аргачлалын хувьд охид, хөвгүүдийн ялгааг харгалзсан байх нь зүйтэй байна. Ялангуяа ХДХВ/ДОХ, БЗХӨ-нд өртөх эрсдэлт бүлгийг хамгаалахад бэлгийн боловсрол маш чухал үүрэгтэй болохыг анхаарах нь чухал байна. 5. Парисын зарчмуудад хүний эрхийн судалгаа, шинжилгээний ажилд оролцохыг зөвлөсөн байдаг билээ. Судалгаа, шинжилгээний үр дүнд нөхөн үржихүйн эрхийн талаарх гүнзгийрүүлсэн мэдлэгийг бий болгосноор нотолгоонд суурилсан бодлого, зөвлөмжийг хүргэх зэрэг бусад үйл ажиллагаанд суурь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Шаардлагатай тохиолдолд ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийн тодорхой асуудлаар бие даасан судалгааг хийж болох бөгөөд ийм боломжгүй тохиолдолд их, дээд сургуулиуд болон судалгаа, шинжилгээний бусад байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй. Нөхөн үржихүйн эрхийн болон үүнд холбогдох ЛГБТИК хүмүүс зэрэг тодорхой асуудлаар нийтэд чиглэсэн арга хэмжээг эхлүүлэхэд нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай тул ямар асуудал байгааг болон ямар арга хэмжээ авах шаардлагатайг тодруулах нөхцөл байдлын судалгааг хийж асуудлыг урьдчилан тодруулах нь зөв байна. Нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай асуудлыг шийдвэрлэхдээ тухайн асуудлыг олон нийтийн анхааралд өртөхгүйгээр шийдвэрлэх нь илүү үр дүнтэй байвал ХЭҮБ нь ийнхүү чимээгүйхэн шийдвэрлэхээс татгалзах шаардлагагүй билээ. 15 16 17 58 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын 1994 оны Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 7,11 дэх хэсгүүдийг үзнэ үү. Сурч боловсрох эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчээс 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хүргүүлсэн A/65/162 дугаарт тусгай илтгэл. ЮНЕСКО, “Бэлгийн боловсрол олгоход баримтлах олон улсын журмууд: Бэлгийн амьдрал, бэлгийн харилцаа, БЗХӨ-ний тухай нотолгоонд суурилсан боловсрол олгох нь”, 2009 он. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 59

Select target paragraph3