НҮБ-ын нөхөн үржихүйн эрхийн асуудлыг
шийдвэрлэх тусгай журмаар үйл ажиллагаа
явуулдаг субъект
Уугуул иргэдийн эрх хариуцсан Тусгай илтгэгч
Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан
Тусгай илтгэгч
Хууль тогтоомжоор зохицуулсан, бусад
хэлбэрээр эмэгтэйчүүдийг бодитоор ялгаварлан
гадуурхахтай тэмцэх асуудал хариуцсан Ажлын
хэсэг
Чиг үүрэг
Уугуул иргэдийн эрх, суурь эрх чөлөө зөрчигдөж
байгаа
эсэх
тухай
мэдээлэл
цуглуулж,
шаардлагатай санал, зөвлөмж боловсруулах,
хүний эрхийн зөрчлийг олон улсын тусгай
журмаар шийдвэрлэх хүний эрхийн гэрээний
хороод зэрэг байгууллагатай нягт харилцаатай
ажиллах чиг үүрэгтэй.11
НҮБ-ын 1998 онд баталсан (Хүний эрхийг
хамгаалагчдын тухай тунхаглал)12-ын хүрээнд
Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн
эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь
хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн
тунхаглалын хүрээнд хяналт, шалгалт явуулж
хүний эрх хамгаалагчийн хүсэлт, мэдээлэлд
хариу өгөх, төрийн болон ашиг сонирхол нь
хөндөгдөж байгаа бусад байгууллагуудтай
харилцаж хүний эрх хамгаалагчийн эрхийг
илүү хангах үр дүнтэй стратеги боловсруулж
хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгөх, зөвлөмжийн
хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй. 13
Хууль тогтоомжоор зохицуулсан, бусад хэлбэрээр
эмэгтэйчүүдийг бодитоор ялгаварлан гадуурхах
байдлыг устгах асуудлаар улс орны холбогдох
байгууллага, ХЭҮБ-тай харилцаж, шаардлагатай
судалгаа хийж гүйцэтгэж сайн туршлага бий
болгох, үүнтэй холбоотойгоор хууль тогтоомжийг
өөрчлөн сайжруулах, ТХЗ-ыг хангах зэрэг
асуудлаар сайн жишиг бий болгох чиг үүрэгтэй.14
3. ХЭҮБ-ууд нь бүтэц, чиг үүргийн хувьд өөр хоорондоо ялгаатай байж болох
боловч нэгэнт бүгд Парисын зарчмуудын дагуу байгуулагдсан тул ижил асуудалтай
тулгарах нь ойлгомжтой. Иймд хөгжиж буй улс орнуудын хамтын ажиллагааны
хүрээнд зэрэг зохимжтой байдлаар Парисын зарчмуудын хүрээнд байгуулагдсан
ХЭҮБ-ууд хамтран ажиллах нь чухал байна. Ийм төрлийн хамтын ажиллагааг
хөнгөвчлөх зохион байгуулалт бий болоод байна. Тухайлбал Хүний эрхийн Үндэсний
Байгууллагуудын Дэлхийн холбоо нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн
байгууллага юм. Үүнээс гадна Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн
холбооны дор Африк, Америк, Европ, Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан
4 үндсэн бүс нутгийн зохион байгуулалт байдаг. Иймд ХЭҮБ нь нөхөн үржихүйн
эрхийн асуудлаар аливаа үйл ажиллагааг боловсруулж, хэрэгжүүлж эхлэхээсээ
өмнө ижил болон ойролцоо нөхцөл байдалтай улс орнуудын ХЭҮБ-уудтай холбогдох,
харьяалагдах бүс нутгийн байгууллагаас мэдээлэл авч туршлага судлах зэрэг арга
хэмжээг авах нь зүйтэй.
Бусад ХЭҮБ-уудаас нь урьж, сургалт, семинар зэргийг хамтран зохион
байгуулах замаар туршлага судалж болно. Түүнчлэн нэг бүс нутгийн байгууллагууд
11
12
13
14
НҮБХЭЗ-ийн 1985/33 дугаар болон 2001/57 дугаар шийдвэрийг үзнэ үү.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/53/144 дугаар тогтоол болон НҮБХЭЗ-ийн 1998/7 дугаар
шийдвэрийг үзнэ үү.
НҮБХЭЗ-ийн 2000/61 дүгээр шийдвэрийг үзнэ үү.
НҮБХЭЗ-ийн 15/23 дугаар шийдвэрийг үзнэ үү.
56
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
хамтран хурал, уулзалт, улс орнуудын харьцуулсан судалгаа хийх зэргээр туршлага
солилцох нь хамгийн үр дүнтэй арга хэлбэр байж болохыг анхаарах нь зүйтэй.
Ийм үйл ажиллагаанд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлэх
сонирхолтой байдаг.
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ, СУДАЛГАА
Парисын зарчмуудад зааснаар ХЭҮБ-ууд нь хүний эрхийг хамгаалах
судалгааны болон сургалтын программ боловсруулахад дэмжлэг үзүүлж, их,
дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад мэргэшлийн хүрээнд эдгээр
программыг хэрэгжүүлэхэд оролцох үүрэгтэй. Зан араншин өөрчлөгдөх зэргээс
нь шалтгаалан өсвөр насныхныг нөхөн үржихүйн эрх зөрчигдөх магадлалтай эмзэг
бүлэгт тооцох бөгөөд нөхөн үржихүйн эрхийг хүүхэд нас болон өсвөр наснаас нь
эхлэн хамгаалах ёстой. Нөхөн үржихүйн эрхийг нь хамгаалбал зохих бусад олон
бүлэг байдаг. Иймд ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийн сургалт, судалгааны чиглэлээр
дараах ажлыг хийж гүйцэтгэх нь зүйтэй юм. Үүнд:
1. Хүний эрхийн боловсролыг сургуулийн наснаас нь эхлэн олгох шаардлагатайг
дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд
сургалтын хөтөлбөр нь
тухайн хүний насанд тохирсон байх, тухайн хүний цаг завт таарсан байх
шаардлагатай. Сургалтыг заахдаа эрүүл мэндийн үйлчилгээнд төвлөрч
болохгүй бөгөөд жендэрээс үл шалтгаалан хүн бүрийн хүлээх үүргийг
тайлбарлан таниулах нь зүйтэй юм. Тодорхой соёл, уламжлалын болон зан
заншлын шинжтэй асуудлыг хүний эрх талаас нь ойлгоход нөхөн үржихүйн
эрхийн асуудлыг онцгой анхаарах нь чухал байдаг. Гэвч ХЭҮБ-ууд нь нөхөн
үржихүйн эрхийн хичээлийг сургуулиудад олон цагаар заах шаардлагагүй юм.
Гол нь нөхөн үржихүйн эрхийн агуулгыг хүүхдэд хэрхэн ойлгуулж, хүргэхэд
анхаарах нь чухал юм. Тухайлбал орон гэргүй, сургууль завсардсан зэрэг
хүүхэдтэй ажилладаг байгууллагуудтай хамтран бэлгийн амьдралд эрт орох,
бэлгийн хүчирхийлэлд хохирох магадлалтай хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа
явуулж болно.
2. Зарим улс орны сургуулиудад хүний эрхийн клубыг байгуулсан сайн туршлага
байдгийн жишээ нь Уганда Улс юм. Ийм аргаар хүүхэд, өсвөр насныхны дунд
хүний эрхийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх боломжтой билээ. Ялангуяа
зарим соёл, уламжлалын хувьд хаалттай сэдэв болох нөхөн үржихүйн эрхийн
асуудлыг нууцлал, аюулгүй байдал хангасан нөхцөлд ярилцах нь чухал байна.
3. Нөхөн үржихүйн эрхийн асуудлыг их, дээд сургуулиудад заах, ялангуяа хуулийн
сургуулиудын сургалтын хөтөлбөрт албан ёсоор тусгах шаардлагатай. Иймд
ХЭҮБ-ууд нь их, дээд сургуулиудтай уулзалт хийж, эрх зүй, анагаахын шинжлэх
ухааны чиглэлээр сурч байгаа оюутан, суралцагчдад хүний эрх, нөхөн
үржихүйн эрхийн хичээлийг заавал судлах хичээлд нь оруулах арга хэмжээг
авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
4. Нөхөн үржихүйн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд зарим мэргэжлийн
ажилтан, албан хаагчид нөхөн үржихүйн эрхийн талаар хангалттай
мэдлэгтэй байж эмэгтэйчүүд, өсвөр насныхан болон бусад бүлэгтэй хүнлэг,
хүндэтгэлтэй, нууцлалыг хадгалсан байдлаар насанд нь тохируулан харилцаж
байгаа эсэхийг хянах нь зүйтэй юм. Түүнчлэн холбогдох мэргэжилтнүүд
тэр дундаа эмч, эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнуудыг юуны өмнө
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
57