4. Парисын зарчмуудын C.7 хэсэгт зааснаар ХЭҮБ-ууд нь ТББ-уудтай хамтран
ажиллана. ХЭҮБ нь хүний эрхийн тодорхой баримт бичигт нэгдэн орохыг
дэмжсэн хөдөлгөөн зохион байгуулахдаа тухайн баримт бичгийн талаар
Засгийн газрын байгууллага, агентлаг болон парламентад танилцуулахаасаа
өмнө ТББ-уудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр
иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах нь зүйтэй.
5. НҮБХЭЗ-ийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг,
Африкийн Хүний болон ард түмний эрхийн комиссын хяналт шалгалт зэрэг
олон улсын хүний эрхийн механизмд өөрийн улсын хүний эрхийн төлөв
байдлын талаар тайлагнан илтгэхдээ нэгдэн ороогүй болон нэгдэн орох
шаардлагатай байгаа олон улсын хүний эрхийн баримт бичгийн талаар
онцгойлон дурдах нь чухал юм.
ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРТ
НЭГДЭН ОРОХ НЬ
ХЭҮБ нь хүний эрхийн олон улсын бүхий л баримт бичигт нэгдэн орохыг
дэмжиж ажиллах нь зүйтэй. НҮБ-аас баталсан болон бүс нутгийн хэмжээнд
мөрдөгдөх олон улсын гэрээ, хэлэлцээр нь хүний нөхөн үржихүйн эрхийг хамгаалах,
хөхиүлэн дэмжих хамгийн чухал ач холбогдолтой зохицуулалт байдаг тул ХЭҮБ-ууд
нь ялангуяа эдгээр олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох үйл ажиллагаанд үр
нөлөөтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Зөвхөн олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн ороод зогсохгүй тэдгээрийн
нэмэлт протокол болон ижил төрлийн нэмэлт баримт бичигт нэгдэн орж тухайн
гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтын үйлчлэх үр нөлөө, цар хүрээг илүү өргөн
хэмжээнд ашиглах нь чухал болно. Хүний эрхийн олон улсын гэрээ, хэлэлцээрт
нэгдэн орохыг дэмжихийн нэгэн адил олон улсын гэрээнд нэгдэн ороогүй байр
сууриа өөрчлөхийг мөн дэмжиж ажиллах нь зүйтэй байна.
ХЭҮБ нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Үүнд:
1. Хүний нөхөн үржихүйн эрх зэрэг хүний эрхийн тодорхой асуудлаар тайлан
гаргахдаа ХЭҮБ нь тухайн эрхийг зохицуулдаг олон улсын баримт бичигт
нэгдэн орсон өөрийн улсын байр суурийн талаар тусгайлан бэлтгэж оруулж
байх нь зүйтэй.
2. Ихэнх ХЭҮБ-ууд нь жил бүр эсвэл тодорхой хугацааны давтамжтайгаар
тогтмол хугацаанд өөрийн улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар
тайлан бэлтгэж гаргадаг билээ. Энэхүү тайландаа тухайн улс нэгдэн ороогүй
байгаа хүний эрхийн олон улсын баримт бичгийн талаар тусгаж оруулах нь үр
дүнтэй байж болно.
3. Албан болон албан бус харилцааны хүрээнд ХЭҮБ нь Засгийн газрын
байгууллага, агентлаг болон парламентыг лоббидох замаар олон улсын
баримт бичгийг батлахыг дэмжих нь зүйтэй.
50
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
6. Судалгааны чиг үүргийнхээ хүрээнд ХЭҮБ нь олон улсын хүний эрхийн
тодорхой гэрээ, хэлэлцээрт нэгдэн орохын ач холбогдол, үр дагаврыг судалж,
цаашилбал нэгдэн орж, зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн аливаа гэрээ,
хэлэлцээрийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг
тодорхойлох нь чухал байна. Үүнтэй холбоотойгоор ижил төстэй бусад улс
орнууд тухайн гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон тухай мэдээллийг олж авах
хэрэгтэй.
7. НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодоос гаргасан дүгнэлт, зөвлөмжид
зарим улс орныг олон улсын тодорхой гэрээ, хэлэлцээрт нэгдэн орохыг
зөвлөмжилсөн тохиолдол байдаг бол Африкийн улс орнуудын Дээд
хэмжээний чуулга уулзалт эсвэл Америк тивийн Хүний эрхийн байгууллага
зэрэг нь илүү ерөнхий шинжтэй зааварчилгаа, зөвлөмжийг гаргаж, хүний
эрхийн гэрээ, хэлэлцээрт нэгдэн орохыг дэмждэг байна. Зарим олон улсын
гэрээ, хэлэлцээр, хүний эрхийн олон улсын баримт бичигт тухайн улс нь
нэгдэн ороогүй зөвхөн гарын үсэг зурсан байвал олон улсын өмнө үүрэг
хүлээсэн гэж үздэг болохыг ХЭҮБ нь байнга санаж, үйл ажиллагаандаа
холбогдох байдлаар тусгаж хэрэгжүүлж байх нь чухал болно. Олон улсын
гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцын 18 дугаар зүйлд зааснаар тус
конвенцод нэгдэн орсон улс орнууд түүний объектгүй, зорилгогүй болгож
болзошгүй үйлдлээс тухайн улс орон түдгэлзэх үүрэгтэй байдаг.
ОЛОН УЛСАД ТАЙЛАГНАХ НЬ
Парисын зарчмуудад зааснаар ХЭҮБ-ууд нь өөрийн байгууллагын хараат бус
байдлыг хадгалсан хэлбэрээр НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүргүүлдэг
болон бүс нутгийн байгууллагуудад гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийнхээ
талаар гаргадаг илтгэлийг бэлтгэхэд оролцож, шаардлагатай үед байр сууриа
илэрхийлэх үүрэгтэй. Зарим улс орны хувьд ХЭҮБ нь НҮБ-ын хүний эрхийн
гэрээний хороод болон бүс нутгийн байгууллагуудад илтгэх чиг үүрэг төдийлөн
тодорхойгүй байдаг.
Гэтэл Парисын зарчмуудад өөрийн хараат бус байдлыг хадгалан аливаа
зөрчил үүсгэхгүй байдлаар илтгэх үйл ажиллагаанд оролцохоор заасан байна.
Ийнхүү тусгасны учир нь илтгэх үүргийн бодит хэрэгжилтийг хангахын тулд
улс орны Засгийн газрууд нь олон улсад илтгэх чиг үүргээ ХЭҮБ-аар төлөөлүүлэн
хэрэгжүүлэх ёсгүй, харин өөрөө дангаар хариуцан гүйцэтгэх ёстой байдагтай
холбоотой юм. НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодын хэд хэдэн дүгнэлт,
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
51