Тодорхой эрх болон тухайн эрхэд хамаарах асуудал ХДХВ/ДОХ ба хүний эрх 48 Тухайн улсын хүлээх үүрэгт багтах асуудал • ХДХВ/ДОХ-оор халдварлах өндөр эрсдэлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг хүндрүүлдэг нийгэм соёлын хүчин зүйлсийг арилгах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлнэ. • ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, халдварласан хүнийг эмчлэх, асарч сувилах үйлчилгээг бүгдэд хүртээмжтэй байхаар хүргэх үүргийг төр хүлээнэ. Ингэхдээ ХДХВ/ДОХын талаарх мэдээлэл хүргэж боловсрол олгох, эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан бэлгэвчийн хэрэгцээг хангах, хувь хүний нууцлалыг хангасан арга хэлбэрээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөх, холбогдох зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, ХДХВ/ДОХ-той хүнд шаардлагатай эм хангамжийг боломжийн үнээр хүргэх арга хэмжээг авна. • Төрөөс ХДХВ/ДОХ-той хүн хүүхэд тээж төрүүлэх сайн дурын шийдвэр гаргах эрхийг нь саадгүй хэрэгжүүлэх, тэднийг шаардлагатай мэдээллээр хангахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Энэ үүргийнхээ хүрээнд жирэмслэлтээс хамгаалах тухай мэдээллээр хангах, хуулиар зөвшөөрсөн тохиолдолд аюулгүй арга хэлбэрээр үр хөндүүлэх боломж олгох, нөхөн үржихүйг дэмжих арга, хэрэгслээр хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хэрэгжилтийг үнэлэх шалгуур асуулт • ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, халдварласан хүнийг эмчлэх, асарч сувилах үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр үндэсний хэмжээний ямар стратеги болон төлөвлөгөөг төрөөс боловсруулан хэрэгжүүлж, ургаар дамжин халдварлахыг багасгах зэрэг урьдчилан сэргийлэх, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, ХДХВ/ДОХ-той хүнийг ялгаварлан гадуурхахыг зогсоох ямар арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна вэ? • Улсын болон орон нутгийн төсөвт хангалттай хэмжээгээр зардал хуваарилж, эдгээр стратеги, төлөвлөгөөндөө хүний нөөц болон захиргааны шаардагдах нөөцийг хангалттай тусгаж чадсан уу? • Төр нь ХДХВ/ДОХ-той хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг хууль тогтоомжид хэрхэн тусгаж, өөрсдийнх нь урьдчилан өгсөн мэдэгдэл, зөвшөөрөлд үндэслэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тэдэнд хэрхэн хүргэж байна вэ? • Жирэмсэн охид, эмэгтэйчүүдээс ХДХВ/ДОХын шинжилгээг заавал авах зэргээр ХДХВ/ ДОХ-ын халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглэсэн албадлагын эсвэл шийтгэлийн шинжтэй үйл ажиллагааг зогсоох талаар төрөөс ямар арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна вэ? Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Тодорхой эрх болон тухайн эрхэд хамаарах асуудал Тухайн улсын хүлээх үүрэгт багтах асуудал Хэрэгжилтийг үнэлэх шалгуур асуулт • ХДХВ/ДОХ-той хүний • ХДХВ/ДОХ-той эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс жирэмсний болон хамгаалах арга, хэрэгслийг албадан амаржсаны дараах хэрэглүүлэх, хүчээр үр хөндүүлэхийг үеийн асрамж, сувилгаа, зөвшөөрсөн, дэмжсэн бодлого, хөтөлбөрийг эх барихын яаралтай хүчингүй болгох зэргээр халдвартай хүн сайн тусламж, нөхөн үржихүйн дураараа хүүхэд төрүүлэх шийдвэр гаргах шаардлагатай эм, тариа, эрхийг нь хамгаалах арга хэмжээг төрөөс техник, технологи зэрэг хэрхэн авч, хэрэгжүүлж байна вэ? нөхөн үржихүйн чанартай, • ХДХВ/ДОХ-той хүнийг ажлаас нь халах зэргээр хүртээмжтэй мэдээлэл, ялгаварлан гадуурхахаас сэргийлэх, тэднийг бараа, бүтээгдэхүүн, хамгаалах хууль тогтоомжийг хэрхэн баталж, үйлчилгээгээр зохистой мөрдүүлж байна вэ? арга, хэлбэрээр хангах • ХДХВ/ДОХ-той хүнд эрүүл мэндийн анхан үүргийг төр хүлээнэ. шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх, • Хүн бүрийг ХДХВ/ДОХтэднийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхаж ын халдварлах зам, харилцах тохиолдолд тэдний эрхийг нөхөн халдвараас урьдчилан сэргээх, хохирлыг нь барагдуулах зэргээр сэргийлэх арга зэрэг тус ХДХВ/ДОХ-той хүнийг хууль тогтоомж, вирусын талаарх шинжлэх захиргааны хэм хэмжээгээр хэрхэн хамгаалж ухааны шалгуураар зохицуулсан байна вэ? батлагдсан, аливаа эргэлзээ үл төрүүлэхүйц, цогц мэдээллээр хангах болон халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах байдлыг арилгах, тэдний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлнэ. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 49

Select target paragraph3