МАЛАЙЗ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС ХУУЛЬ ТОГТООМЖ БОЛОВСРУУЛАН БАТЛАХАД НӨЛӨӨЛСӨН НЬ Малайз Улсын Хүний эрхийн комисс нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний бодлого боловсруулан батлах хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тус Комиссын зарим зөвлөмжийг бодлогод тусгаагүй боловч ийнхүү оролцсоноор нөхөн үржихүйн болон хүний эрхийн асуудлын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Тус Комиссын санаачилсан гэрлээгүй болон өсвөр насны эхчүүд үр хөндүүлэх, хүүхдийг үл хайхрах зэрэг нөхөн үржихүйн зарим асуудлыг хүн амын бодлогод тусгасан байна. Малайз Улсын Хүний эрхийн комисс нь эдгээр асуудлыг хүний эрхийг хангасан байдлаар хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх тухай зөвлөмжийг Засгийн газартаа хүргүүлж, үр нөлөөг сайжруулах арга хэмжээ авчээ. ХЭҮБ нь хууль тогтоомж, захиргааны зохицуулалтыг нягтлан шалгах үйл ажиллагааны төлөвлөгөөндөө нөхөн үржихүйн эрхийн асуудлыг тодорхой хугацааны давтамжтай тогтмол хянаж байхаар тусгах нь зүйтэй юм. Түүнчлэн нөхөн үржихүйн эрхийн зохицуулалтын заавал шалгах асуудлыг шалгах хуудас хэлбэрт оруулах эсвэл нягтлан шалгах тогтолцооны хэлбэрт оруулах байдлаар нягтлан шалгах ажиллагааг хэрэгжүүлж болно. УГАНДА УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС ИЖИЛ ХҮЙСТНИЙ ЭСРЭГ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛСАН НЬ Уганда Улсын парламентаар Ижил хүйстний эсрэг хуулийг хэлэлцсэн нь тухайн үедээ хамгийн их маргаан дагуулсан асуудал болж байв. Тус хуулийг парламентын нэгэн гишүүн санаачлан 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцүүлэн батлуулахаар өргөн барьсан бөгөөд ижил хүйсийн зарим зан үйлд оногдуулах ял шийтгэлийг чангатгаж зарим тохиолдолд насан туршид нь хорих ял оногдуулахаар тусгасан байв. Түүнчлэн ижил хүйстний зан үйлийн тухай хэвлэн нийтлэх, ижил хүйстний үйл ажиллагааг мэдээлэхгүй байх зэргээр ижил хүйстнийг дэмжсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг тус хуулийн төсөлд оруулсан. Тухайн хуулийн төслийн талаар мэдээлж эхэлмэгц ялангуяа олон улсын зүгээс эсэргүүцэж эхэлсэн бол нөгөө талаар тус улсын шашны тэргүүн зэргийг хамарснаар уламжлал, шашин шүтлэг, ёс зүйн үүднээс энэхүү хуулийн төслийг иргэд, олон нийт дэмжих нь нэмэгдсэн байна. Харин Уганда Улсын Хүний эрхийн комисс нь парламентаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн стандартад нийцүүлэн магадлан үнэлэх чиг үүргийнхээ хүрээнд тус хуулийн төслийг улсынхаа Үндсэн хуулийн зохицуулалт, НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудын гаргасан жишиг, хүний эрхийн гэрээ, конвенцтой харьцуулан нарийвчилсан дүн шинжилгээ хийж, Ижил хүйстний эсрэг хууль нь олон улсын хүний эрхийн стандарт, тэдгээр заасан хувийн нууцаа хамгаалуулах, ялгаварлан гадуурхалтаас ангид бөгөөд тэгш эрхтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг эрхийг хамгаалах зохицуулалтыг зөрчиж байна гэсэн хууль зүйн хүчтэй дүгнэлт гаргаж, 2009 оны 12 дугаар тайландаа энэхүү дүгнэлтээ танилцуулсан юм. Уганда Улсын Хүний эрхийн комисс, үндэсний болон олон улсын байгууллагуудын зүгээс нөлөөллийн ажил хийж байсан боловч тэдгээрийг үл харгалзан Уганда Улсын Ерөнхийлөгч өмнөх хуулийг бага зэрэг өөрчилсөн төдий 34 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага байдлаар ЛГБТИК хүмүүсийн эрх, аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг ноцтой ухралт хийсэн шинжтэй хуулийн төслийг 2014 оны 2 дугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр баталжээ. Ерөнхийдөө ХЭҮБ нь шинээр батлагдах захиргааны зохицуулалт болон бодлогын шинжтэй томоохон баримт бичгийн төслийг нягтлан хянаж, дүгнэж байх ёстой байдаг. ХЭҮБ нь шинээр батлагдах хууль тогтоомжийн төслийг хянаж үзэх үйл явцыг практикт хэрэгжүүлэх боломж тийм ч хязгаарлагдмал биш боловч зарим төрлийн журам, бодлогын баримт бичгийг батлах үйл явц нь хууль тогтоомж боловсруулахад мөрдөх үйл явцтай харьцуулахад илэрхий албан бус байдалтай байдаг тул ийнхүү журам, бодлогыг боловсруулж батлах үйл явцад ХЭҮБ тогтмол хяналт тавьж оролцох боломжоор хязгаарлагдмал байдаг сул талтай. Үүний зэрэгцээ салбар бүрт олон тооны захиргааны зохицуулалт батлагдсан байдаг бөгөөд батлагдахаар хэлэлцэгдэж байгаа нь цөөнгүй тул хүний эрхийг хангахтай хамааралтай болон хамааралгүй бүх зохицуулалтыг нэг бүрчлэн нягтлан шалгах нь ХЭҮБ-д амар байхгүй нь ойлгомжтой юм. Иймд ХЭҮБ нь хүний эрхийн асуудлаар гаргаж байгаа аливаа зохицуулалтыг бэлтгэн боловсруулдаг захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах байдлаар тэднээс холбогдох дүрэм, журмыг тухай бүр авч байх нь зүйтэй байна. Нөхөн үржихүйн эрхийн асуудлаар эрүүл мэнд, жендэр, эмэгтэйчүүд, хүүхэд болон өсвөр насны хүний асуудал хариуцсан болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал юм. Зарим улс оронд иргэний нийгмийн хүчирхэг тогтолцоотой болсон, тэдгээр нь хууль тогтоомж, захиргааны зохицуулалтад мониторинг хийж эхэлсэн байдаг. Энэ мэтчилэн бусад байдлаар иргэний нийгмийн байгууллагуудтай нөхөн үржихүйн эрхийн асуудлаар харилцаа холбоо тогтоож, үндэсний хэмжээнд хууль тогтоомжид мониторинг хийх асуудлаар хамтран ажиллах боломжтой билээ. 3. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 35

Select target paragraph3