в.
г.
д.
е.
ё.
ж.
4
чанарыг зохицуулсан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон
соёлын харилцан уялдааг зөв зохицуулсан эсэх, мөн нөхөн үржихүйн
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй холбоотой хүний
эрхийн зарчмуудыг тусгаж, хүний хувийн нууцыг нас харгалзахгүйгээр
хамгаалсан эсэхийг нягтлан шалгана. Үүнд төрийн гүйцэтгэх чиг үүргийг
стандартчилсан байдлаар тусгаж нөхөн үржихүйн эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээний нууцлалыг хангасан эсэх асуудлыг мөн багтааж
үзэх нь зүйтэй.4
ХДХВ/ДОХ болон БЗХӨ-тэй холбоотой үндэсний зохицуулалтын
талаар олон асуудал яригдсаар ирсэн билээ. Эдгээр үндэсний эрх
зүйн зохицуулалтад БЗХӨ-өөр өвчилсөн тохиолдолд хувийн нууцаа
хамгаалуулах, оношлуулах, урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хүний
эрхийг хангасан байдлаар шийдвэрлэсэн эсэхийг судлах нь зүйтэй.
ХЭҮБ-ууд нь эрүүгийн хууль тогтоомжид эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх
зэрэг нөхөн үржихүйн эрхийг зөрчсөн хортой зан үйлийг хориглож
байгаа эсэхийг мөн нягтлах шаардлагатай. Үүний зэрэгцээ Эрүүгийн
хуульд ялгаварлан гадуурхалтыг дэмжсэн эсвэл нөхөн үржихүйн
эрхийг хүн бүрт эдлүүлэхийн эсрэг аливаа зохицуулалт байгаа эсэхийг
шалгах хэрэгтэй. Ижил хүйсийн хүнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг
хориглох болон нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг гэрлээгүй хосууд
болон өсвөр насны хүнд хүргэх боломжгүй зохицуулалт зэрэг нь хууль
тогтоомж, захиргааны буруу зохицуулалтын нийтлэг жишээ юм. Мөн
биеэ үнэлэхийг хориглох, гэмт хэрэг гэж үзэх зэргээр зохицуулсан
байвал эдгээр нь нөхөн үржихүйн болон бусад эрхээ эдлэхэд нь саад
учруулдаг сөрөг үр дагавартай болохыг анхаарах нь зүйтэй.
Тухайн улс оронд хүний эрх, нөхөн үржихүйн эрхийг хангаж чадах эсэх
асуудал нь хэр их төсвийг энэ асуудалд зарцуулахтай шууд холбоотой
бөгөөд хангалттай хөрөнгө зарцуулж байж, бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм. Ийм учраас ХЭҮБ
нь хүний эрхэд суурилсан хандлагаар төсөв боловсруулах, батлах үйл
явцыг хэрэгжүүлж байгаа эсэхийг нягтлан шалгах нь зүйтэй. Энэ талаар
4 дүгээр бүлгээс илүү тодорхой үзэж болно.
Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах, зөрчигдсөн эрхийг
нөхөн сэргээх асуудалд мөн анхаарах нь чухал юм.
Хүний нөхөн үржихүйн эрх зөрчигдсөн тохиолдолд үр нөлөөтэй байдлаар
эрхийг нь нөхөн сэргээх хуулийн зохицуулалт байгаа эсэхийг шалган
тогтоох хэрэгтэй. Тухайлбал амаржсаны дараа сувилал зэрэгт нөхөн
үржихүйн аливаа тусламж, үйлчилгээг авч чадаагүй тохиолдолд өөрт
хялбар аргаар гомдол, мэдээлэл гарган асуудлаа шийдвэрлүүлж, эрхээ
нөхөн сэргээлгэх, нөхөн төлбөр авах боломжтой эсэхийг судалж болно.
Зарим улс оронд эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлдэг хууль
тогтоомжийн зэрэгцээ зан заншлын хэм хэмжээ нийтлэг мөрдөгддөг
тул зан заншлын хэм хэмжээг соёл, уламжлал болон шашны шинжтэй
удирдагчид үнэлж, дүгнэн, мөрдүүлэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд
зан заншлын хэм хэмжээ нь хууль тогтоомжоос илүү чухал хэм хэмжээ
болж, гэр бүлийн харилцаанд үүний дотор нөхөн үржихүйн харилцаанд
Энэ асуудлыг Куала Лумпур хотноо 2011 онд зохион байгуулсан НҮБХАС, Ази Номхон Далайн
ХЭҮБ-уудын Чуулганы үр дүнгийн баримт бичгийн 6 дугаар хуудаст тусгасан.
32
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
нөлөөлөн үйлчилдэг. Иймээс ХЭҮБ нь хууль тогтоомжоос гадна зан
заншлын хэм хэмжээнд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй бөгөөд заншлын
хэм хэмжээний талаар судалгаа, баримт цөөн байдгийг анхаарах
шаардлагатай. Соёл, уламжлалын нөлөөллийг ийнхүү авч үзэхдээ зан
заншлын шинжтэй хэм хэмжээ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний
эрхийн зарчим, үзэл баримтлалыг зөрчихгүй байх, хортой зан үйлийг
дэмжихгүй, түүнчлэн хууль тогтоох байгууллагаас баталсан хууль
тогтоомжтой нийцсэн байх талаас нь дүгнэх нь зөв юм.
з. Эдгээрээс гадна ХЭҮБ нь хууль тогтоомж, захиргааны зохицуулалт,
бодлогыг боловсруулан батлах үйл явцад үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй.
ХЭҮБ болон парламентын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны
тухай Бельградын зарчмын дагуу ХЭҮБ-ууд нь парламентаас шинээр
батлах хуулиудын агуулга, хэрэгжих байдалд хүний эрхийн зарчим, хэм
хэмжээг зөв тусгасан эсэхийг магадлан зөвлөлдөх ёстой. Үүнээс гадна
парламент нь хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагаандаа ХЭҮБуудын оролцоог хангах шаардлагатай.5 Хүний эрхэд суурилсан хандлагын
дагуу хууль тогтоомжийг боловсруулж батлах үйл явцад зохицуулалтын
улмаас эрх ашиг нь хөндөгдөж болох ялангуяа нийгмийн эмзэг,
тусламж дэмжлэг хэрэгтэй болон нийгмээс тусгаарлагдсан бүлгүүдийн
төлөөлөгчдийн оролцоог хангаж, саналыг нь тусгах хэрэгтэй.
ХЭҮБ нь парламент болон Засгийн газрын санал авсан аливаа эрх зүйн
зохицуулалтын зөвхөн асуудалтай хэсгийн талаар бус цаашид оруулах
шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналыг хүргүүлнэ.
2. Аливаа хууль тогтоомжийн төслийг хянаж үзэхээс гадна ХЭҮБ нь хүчин төгөлдөр
үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг нягтлан шалгаж үндэсний болон олон
улсын хүний эрхийн баримт бичигт заасан хүний эрхийг хангах зохицуулалттай
уялдуулах ажлыг гүйцэтгэнэ. Онолын хувьд ХЭҮБ-аас хянаж дүгнэлт гаргаагүй
ямар ч хууль тогтоомжийг парламентаас батлахгүй тогтолцоо байх нь зүйтэй
бөгөөд ийм тогтолцоо байхгүй тохиолдолд ХЭҮБ нь аливаа хууль тогтоомжийн
төслийг парламентад өргөн барихаас өмнө эсвэл ядаж ийнхүү өргөн барих үед
тухайн ХЭҮБ-д төслийг хүргүүлж байхыг Засгийн газраас хүсэж шийдвэрлүүлэх
шаардлагатай. Түүнчлэн парламентын гишүүн хууль тогтоомжийг санаачлан
боловсруулсан бол тухайн төслийн талаар ХЭҮБ-д мэдэгдэж байх, төслийг
батлах эсэхийг парламентаар хэлэлцэхээс өмнө ХЭҮБ-аас санал авах,
шаардлагатай зохицуулах асуудлаар парламенттай тохиролцох нь зүйтэй юм.
5
Бельградын зарчмууд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын НҮБ-ын Ерөнхий Ассамблейд
хүргүүлсэн тайлан (A/ HRC/20/9)-гийн 17 дугаар хавсралтын 27, 28 дугаар зарчмуудыг үзнэ үү.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
33