АФГАНИСТАН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН БИЕ ДААСАН КОМИСС ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ЖИШЭЭ Хамтын ажиллагаатай байгууллагуудаас туслалцаа дэмжлэг авах боломжтой гэдгийг анхаарах нь зүйтэй. Тухайлбал Мальдив Улсын ХЭҮБ нь тус улс дахь НҮБХАС-гаас техникийн тусламж авч сургалт зохион байгуулсан бол Бангладеш, Балба зэрэг улсын ХЭҮБ-ууд нь мөн л НҮБХАС болон ТББуудын туслалцаанд түшиглэн энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ НҮБХАС, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан төрийн байгууллага, эмэгтэйчүүдийн аливаа хэлбэрийн нэгдэл, эмч, эрүүл мэндийн ажилтнууд болон боловсролын зарим байгууллагууд нь шаардлагатай мэдээллийг олж авах, боловсруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой байдгийг анхаарах нь зүйтэй юм.3 Мэдлэг олгосны дараа практик үйл ажиллагаа явуулж мэдлэгийг баталгаажуулах нь чухал билээ. Ажилтан, албан хаагчид нь шаардлагатай мэдээллийг авч мэдлэгтэй болсноор ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх бодит боломжтой болох бөгөөд ажилтан, албан хаагчид нь мэдлэг ойлголтоо бататгахын зэрэгцээ улам чадавхжих нь дамжиггүй. 3. Нөхөн үржихүйн эрхийг хүний зарим эрхийн нийлбэр цогц шинжтэй эрх гэж үзэх бөгөөд энэхүү эрх нь хүний эрхийн хэд хэдэн үндсэн баримт бичигт тусгалаа олсон боловч зарим тохиолдолд агуулга нь төдийлөн тодорхойгүй байх талтай. Тиймээс байр суурийн баримт бичиг, эсвэл бодлогын баримт бичиг боловсруулан батлах хэлбэрээр тухайн ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийг хэрхэн ойлгох, практикт энэ эрхийн хэрэгжилтийг хэрхэн хангах зэрэг асуудлыг тодорхойлон төлөвлөх үндэслэлийг бий болгох нь зүйтэй юм. Энэхүү бодлогодоо үндэслэн ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийн асуудлаар нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай зорилтыг холбогдох дэд үйл ажиллагааг хамт багтаасан төлөвлөгөөг баталж болно. 4. Үүний дараа анхаарах шаардлагатай өөр нэгэн урьдач нөхцөл нь зохион байгуулалтад энэхүү эрхийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрхэн тусган нэгтгэх вэ? гэдэг асуудал юм. Тухайлбал Венесуэл Улсын ХЭҮБ нь өөрийн байгууллагын бүтцэд нөхөн үржихүйн эрхийг хариуцсан нэгжийг шинээр бий болгох эсвэл энэ эрхийн тодорхой бүрэлдэхүүн хэсгийг нь өөр өөр хэлтэст хариуцуулахын аль нь оновчтой байхыг тодорхойлсон байна. Ингэхдээ эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх хариуцсан нэгжид холбогдох бүрэлдэхүүн хэсгийг хуваарилах зэргээр шийдвэрлэсэн байна. Харин цогц шинжтэй энэ эрхийг эмэгтэйчүүдийн эрх хариуцсан тодорхой нэг нэгжид хариуцуулбал эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх зэргийг тухайн нэгж хамаарахгүй байснаар зарим асуудлыг орхигдуулах магадлалтай гэдэгт анхаарах шаардлагатай. Зарим улс орны ХЭҮБ-ын бүтэц зохион байгуулалт нь хүний үндсэн эрхэд хуваагдахаас илүү Парисын зарчмуудад зааснаар гомдол, мэдээлэл, хяналт шалгалт, боловсрол зэргээр ангилагдсан байдаг түл ийм төрлийн ХЭҮБ-ууд нь нөхөн үржихүйн эрхийн асуудлыг бүх хэлтэс, нэгждээ хариуцуулах нь зүйтэй юм. Түүнчлэн Уганда Улсын ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийг Гомдол, хяналт шалгалтын хэлтэс зэрэг хэд хэдэн үндсэн нэгжид хариуцуулснаас гадна Эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж, Эмзэг бүлгийн асуудал хариуцсан нэгж зэрэг зарим нэгждээ холбогдох хэсгийг нь хариуцуулах байдлаар зохион байгуулалтын холимог тогтолцоог бий болгосон жишээ байна. Зарим улс орны ХЭҮБ-ууд нь нөхөн үржихүйн эрхийг тусгайлан хариуцсан нэгжийг ажиллуулж байгаа бол зарим Афганистан Улсад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл их байгаа нь нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл болж байгаа гэж тус улсын Хүний эрхийн бие даасан комисс үзээд Засгийн газартайгаа хамтран Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийг батлуулсан байна. Тус хуулийн дагуу тухайн улсын Ерөнхий прокурорын газраас эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал хариуцсан шинэ хэлтэс байгуулагдан, хэд хэдэн орон нутагт үйл ажиллагаа явуулж, эхэлсэн байна. АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГЫГ ҮНЭЛЭХ БОЛОН БАЙГУУЛЛАГАА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БОЛГОХ НЬ ХЭҮБ-ууд нь нөхөн үржихүйн эрхийг хангах олон төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг бөгөөд ингэхдээ доор дурдсан урьдач нөхцөлийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Үүнд: 1. Юуны өмнө ХЭҮБ нь чиг үүргийн хүрээгээ тодорхойлох нь чухал байдаг. Ихэнх ХЭҮБ-ууд нь бүх хүний эрхийг багтаасан чиг үүрэгт нөхөн үржихүйн эрхийг мөн багтаан хэрэгжүүлдэг байна. Олон улс, бүс нутгийн хэмжээнд мөрдөх хүний эрхийн үндсэн баримт бичигт нөхөн үржихүйн эрхийг хамгаалах заалтад үндэслэн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах чиг үүргийг ерөнхийд нь багтаасан гэж үзэж болно. Зарим ХЭҮБ-ууд нь зөвхөн үндэсний хууль тогтоомжид заасан эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байх нь бий. Гэвч үндэсний хууль тогтоомжид нөхөн үржихүйн эрхийг хамгаалахаар шууд заасан заалт байхгүй байсан ч олон улсын баримт бичигт заасан зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид ижил агуулгаар ишлэн эсвэл шууд хуулбарлан2 тусгасан байхад энэ эрхийг хамгаалах чиг үүрэг үүссэн гэж үзэх бүрэн боломжтой юм. Үндэсний хууль тогтоомжид ХЭҮБ-ын иргэний болон улс төрийн эрх зэрэг зарим эрхийг хамгаалах чиг үүргийг нь хязгаарласан байдлаар мандатыг нь тогтоосон байвал тухайн ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг хамарсан байдлаар үйл ажиллагаа явуулах боломжтой болохыг анхаарах нь зүйтэй. 2. Дараагийн харгалзан үзэх нэг урьдач нөхцөл бол мэдлэгтэй байгаа эсэхийг тодорхойлох явдал юм. Нөхөн үржихүйн эрхийн тухай мэдлэгийг ХЭҮБ-ын өөрөө эзэмшсэн байх нь хамгийн чухал учраас ХЭҮБ нь Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ХЭДКГ, НҮБХАС, ДЭМБ зэрэг байгууллагаас гаргасан холбогдох хэвлэмэл бүтээлийг олж авч, улмаар үүнд зааж тодорхойлсон нөхөн үржихүйн эрхийн мэдлэг, боловсролыг ажилтан, албан хаагчиддаа зааж сургах зайлшгүй шаардлагатай. Тухайн ХЭҮБ-ын ажилтан, албан хаагчид нь хүний үндсэн эрхийг ойлгож мэддэг байх шаардлагатай байдгийн нэгэн адилаар нөхөн үржихүйн эрхийн тухай үндсэн мэдлэгийг тэд ойлгож мэдсэн, ажиллах явцдаа энэ эрхтэй холбогдох асуудлыг ялган таних ур чадварыг бүгд эзэмшсэн байх нь чухал юм. Ийнхүү өргөн хүрээтэй мэдлэгийг ажилтан, албан хаагчиддаа эзэмшүүлэхийн тулд нөхөн үржихүйн эрхийн асуудлыг хэрхэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар дотоодын чадавхжуулах сургалтыг зохион байгуулах хэрэгтэй. 2 Хууль тогтоомжид олон улсын гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг ишлэн дурдаж эсвэл шууд үгчлэн хуулбарлан тусгах боломжтой юм. 28 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 3 Ийнхүү хамтран ажиллахыг Куала Лумпур хотноо 2011 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулсан Ази Номхон Далайн ХЭҮБ-уудын Чуулганы үр дүнгийн баримт бичигт зөвлөмж болгосон байна. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 29

Select target paragraph3