ТЭМДЭГЛЭЛ 4.2. ХЭСЭГ- ЦУВРАЛ БҮТЭЭЛ БЭЛТГЭХ НЬ Хэрэв та албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах зэрэг хүнд хэцүү сэдвээр шаргуу хөөцөлдөж байгаа үед нэг удаагийн мэдээ, сурвалжилгад багтахгүй их материалтай болох магадлалтай. Энэ тохиолдолд та ижил сэдвээр цуврал бүтээл бэлтгэж, цахим сайтад байршуулах боломжтой. ЖИШЭЭ IFJ. n.d. Stop violence against women journalists. Available at: https://www.ifj.org/actions/ifj-campaigns/stop-violence-against-women-journalists.html Independent. n.d. Slaves on our streets. Available at: https://www.independent.co.uk/topic/slaves-onour-streets Та дараагийнхаа алхмыг цуврал бүтээлээр кампанит ажил болгох талаар бодож болно. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллага асуудлыг төвийг сахисан байдлаар мэдээлэх хэвшмэл үүргээсээ цаашилж, бодлогын өөрчлөлтийг дэмжих тал дээр бодитой анхаарч буйн жишээ юм. Шударга, бодитой байхыг зорьж буй мэдээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрх, эрх чөлөөг тэр дундаа эрүүл мэнд, ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх эрхийг дээдлэх талаар ойлголтыг сурталчлан таниулж байдаг. Кампанит ажлын цуврал бүтээлийг нэг хувь хүний түүх дээр төвлөрүүлж, тодорхой хугацаатай нэвтрүүлэх, эсвэл ижил асуудалтай нүүр тулсан өөр өөр хүнийг оролцуулж, эсвэл нэг асуудлыг хэд хэдэн өнцгөөс авч үзэж болно. Тухайбал хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн болон эрх нь зөрчигдсөн ажилтан, ажил олгогч, агент, хууль сахиулах байгууллагын ажилтан зэрэг болно. Бүтээлийг олон өдөр дараалуулж, эсвэл үе үе цуврал хэлбэрээр нийтэлж, нэвтрүүлж болно. Удахгүй гарах дараагийн бүтээлийг сануулж пост оруулах нь үзэгчид, уншигчдыг татахад тусална. • “Маргаашийн цувралаар Абдулыг амь өрссөн аялалд явуулсан брокертой уулзах болно.” • “Бид Маригаас илүү ихийг сонсож, эрх чөлөөт эмэгтэйн амьдралаар хэрхэн замнаж буйг олж мэдэх болно.” гэх мэт. 42 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3